A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр                                                                     Дугаар 53                                                                                                     Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

/Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/

Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Шинэчлэн боловсруулсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Эскалаторыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2009 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинээр батлагдсан дүрмүүдийг хэвлэн олшруулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 3 дугаар сарын 30-ны 88 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг хүчингүйд тооцсугай.

 

 

САЙД                                                                Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2988 дугаарт бүртгэсэн