Хэвлэх DOC Татаж авах

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ТӨМӨР ЗАМЫН ДОХИОЛЛЫН ЖУРАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

2008 он

 

 

 

 

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны

63 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ОРШИЛ

 

1.Төмөр замын дохиоллын журмаар галт тэрэгний хөдөлгөөн ба сэлгээний ажлын үеийн үзэгдэх болон дуут дохионы тогтолцоо, эдгээр дохиог өгдөг хэрэгслийн хэв маягийг тодорхойлж, тэдгээрийг ашиглах үйл ажиллагааг зохицуулна.

2.Төмөр замын дохиоллын журмаар тогтоосон дохио, тэмдгийн шаардлагыг чанд биелүүлснээр галт тэрэгний хөдөлгөөний ба сэлгээний ажлын аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангана.

3.Энэхүү журмаар тодорхойлсон дохио, тэмдгийн заалтыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч бүр заавал дагаж мөрдөх үүрэгтэй.

4.Төмөр замын дохиололд хамаарах бусад журам, заавар нь энэ журмын шаардлагад нийцсэн байвал зохино.

5.Төмөр замын дохиоллын журамд төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэмэлт, өөрчлөлт оруулна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ДОХИО

1.1.Дохио нь хөдөлгөөний аюулгүй ажиллагааг ханган галт тэрэгний ба сэлгээний ажлыг зохион байгуулахад зориулагдана.

Дохиог үзэгдэх ба дуут гэж ангилна.

ҮЗЭГДЭХ ДОХИО

1.2.Үзэгдэх дохио нь дохионы заалтын өнгө, хэлбэр, байдал, тоогоор тодорхойлогдоно. Үзэгдэх дохионы хэрэгсэлд гэрлэн дохио /светофор/, семафор, зээрэнхий, самбар, гар дэнлүү, дарцаг, дохионы заагч ба тэмдэг орно.

Үзэгдэх дохиог хэрэглэх цаг үеийн байдлаар нь гурав хуваана.

а.Өдрийн дохиог хоногийн гэрэлтэй үед хэрэглэнэ. Үүнд: семафорын далавч, зээрэнхий, самбар, дарцаг, замын хаалтын ба сумны заагч

б.Шөнийн дохиог хоногийн харанхуй үед хэрэглэнэ. Үүнд: семафор, зээрэнхий, гар дэнлүү ба ишин дээр байрлуулсан гар дэнлүү, дохионы заагч, галт тэрэгний тогтоосон өнгийн гэрэл

Манан будан, шороон болон цасан шуурга зэрэг байгаль цаг уурын үзэгдлээс шалтгаалан өдрийн цагт зогсоох дохио 1000 метрт, хурд бууруулах дохио 400 метрт үзэгдэхгүй байвал шөнийн дохиог хэрэглэнэ.

в.Хоногийн туршид хэрэглэгдэх дохиог хоногийн гэрэлтэй ба харанхуй аль ч үед хэрэглэнэ. Үүнд: Гэрлэн дохионы тогтсон өнгийн гэрэл, замнал заагч, хурд бууруулах байнгын зээрэнхий, галт тэрэгний сүүлийн улаан дохио, дохионы тэмдгүүд орно.

Төмөр замын хонгилд шөнийн болон хоногийн туршид хэрэглэгдэх дохиог байрлуулна.

ДУУТ ДОХИО

1.3.Дуут дохио нь урт, богино, дууны тоо, хослолоор тодорхойлогдоно. Эдгээрийн шаардлага нь өдөр, шөнийн цагт нэгэн адил байна.

Дуут дохио өгөхөд бүрээ, гар шүгэл, зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний дуут дохио, тусгай зориулалтын дуут дохио, галт тэрэгний шүгэл, бялт зэргийг хэрэглэнэ.

Бялтны тэсрэлт галт тэргийг нэн даруй зогсоохыг шаардана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭРЛЭН ДОХИО

/Светофор/

2.1.Гэрлэн дохио, семафорыг байнгын дохионд хамааруулж зориулалтаар нь дараахь байдлаар ангилна.

ОРУУЛАХ-Өртөөг хоорондын замаас хааж, галт тэргийг өртөө рүү орохыг зөвшөөрөх буюу хориглоно.

ГАРГАХ-Өртөөнөөс галт тэрэг хоорондын замд явуулахыг зөвшөөрөх буюу хориглоно.

ЗАМНАЛЫН-Өртөөний нэг бэлчрээс нөгөө бэлчирт галт тэрэг өнгөрүүлэхийг зөвшөөрөх буюу хориглоно.

ӨНГӨРҮҮЛЭХ-Нэг блок-хэсгээс нөгөө блок-хэсэгт орохыг зөвшөөрөх буюу хориглоно.

ХАЛХЛАХ-Төмөр замын шугам нь бусад төмөр зам, тролейбус, трамвайны шугамтай нэг түвшинд огтлолцох газар болон газарчтай өнгөрөх хэсгийг хаана.

ХААХ-Гарам, том хэмжээний хиймэл байгууламж ба нурмаг газарт хөдөлгөөнд аюултай саад гарахад галт тэргийг зогсооно.

АНХААРУУЛАХ-Оруулах, өнгөрүүлэх, хаах, халхлах дохионы заалтыг урьдчилан анхааруулна.

СЭЛГЭЭНИЙ-Сэлгээний ажил хийхийг зөвшөөрөх буюу хориглоно.

ДОВЫН-Довоос вагоныг ялган тараахыг зөвшөөрөх буюу хориглоно.

ДАВТАХ-Гаргах, замналын, довын үндсэн гэрлэн дохионы заалт тухайн газрын байдлаас хангалтгүй үзэгдэж байвал түүний заалтыг давтана.

ЗҮТГҮҮРИЙН ГЭРЛЭН ДОХИО-Хоорондын замын нэг блок-хэсгээс нөгөө блок-хэсэг рүү орохыг зөвшөөрөх буюу хориглох, ойртож байгаа гэрлэн дохионы заалтыг анхааруулна.

2.2.Гэрлэн дохио нь линзэн ба гэрэлт диодон дохиололтой байна.

Гэрлэн дохиог шонтой, шонгүй (Зураг 2.4. а,б) ба хөндлөвч, консоль дээр байрлуулсан гэж ангилна.

Нэг гэрлэн дохиог (гаргах ба сэлгээний, гаргах ба замналын гэх мэт) хэд хэдэн зориулалтаар ашиглаж болно.

Зураг 2.4 (а) Зураг 2.4 (б)

2.3.Гэрлэн дохионы ялгах пайзыг үсэг буюу үсэг тоогоор хийж бүх гэрлэн дохионы шон болон суурьт байрлуулна.

2.4.Байрлал ба түүний зориулалтаас нь үл хамааран гэрлэн дохиогоор дараахь үндсэн дохиог өгнө. Үүнд:

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй.

Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн явна. Дараагийн гэрлэн дохио хаалттай.

Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй.

Хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, дараагийн гэрлэн дохионы өмнө зогсоход бэлэн, бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

ОРУУЛАХ ГЭРЛЭН ДОХИО

2.5.Оруулах гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл - Галт тэрэг өртөөний гол замаар тогтоосон хурдтай орохыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио /замналын, гаргах/ нээлттэй. (Зураг 2.1. а)

Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг өртөөний гол замаар тогтоосон хурдтай орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио (замналын, гаргах) нээлттэй, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана. (Зураг 2.1. б)

Нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар зогсоход бэлэн явж өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.2. а)

Хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар зогсоход бэлэн бууруулсан хурдтай өртөөнд орохыг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.2. в)

Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар орно, гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө, дараагийн гэрлэн дохио нээлттэй . (2.2. б)

Нэг улаан гэрэл-Зогс!. Дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.2.г)

2.6.Замналын гэрлэн дохиотой өртөөний оруулах гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өртөөний гол замаар орохыг зөвшөөрнө. Замналын гэрлэн дохио нээлттэй. (Зураг 2.1а)

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн өртөөнд орохыг зөвшөөрнө. Замналын гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.2.а)

Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг гол замаар тогтоосон хурдтай өртөөнд орохыг зөвшөөрнө. Замналын гэрлэн дохионд нэг буюу хоёр шар гэрэл ассан. (Зураг 2.1.б)

Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар өртөөнд орно. Гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио нээлттэй. (Зураг 2.2.б)

Хоёр шар гэрэл-Галт тэрэг хажуугийн замаар зогсоход бэлэн бууруулсан хурдтай өртөөнд орохыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.2.в)

Нэг улаан гэрэл-Зогс! дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.2.г)

УРИХ ДОХИО

2.7.Анивчсан нэг цагаан гэрэл-Оруулах, замналын гэрлэн дохио нээгдэхгүй улаан гэрэлтэй (эсвэл унтарсан) үед галт тэрэг дараагийн гэрлэн дохио (гаргах дохиогүй бол хүлээн авах замын хязгаарын шон) хүртэл 20 км/цагаас ихгүй хурдтай, саад тохиолдвол яаралтай зогсоход бэлэн онцгой сэрэмжтэй явахыг зөвшөөрнө. (Зураг 2.3)

Урих дохиог оруулах, замналын, гаргах гэрлэн дохионд /бүлэглэсэнээс бусад/ байрлуулна.

ГАРГАХ ГЭРЛЭН ДОХИО

2.8.Хагас автомат хориглолоор тоноглогдсон хэсэгт гаргах гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өртөөнөөс явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө (замын пост) хүртэл хоорондын зам чөлөөтэй. (Зураг 2.5.а)

Хоёр шар гэрэл-Галт тэрэг өртөөнөөс хажуугийн замаар бууруулсан хурдтай явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө хүртэл хоорондын зам чөлөөтэй. (Зураг 2.5.б)

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.5.в)

Зураг 2.5 /а, б, в/

Хагас автомат хориглолоор тоноглогдсон өртөөнөөс салаалсан хоорондын замд галт тэрэг явуулахад гаргах гэрлэн дохион дээр шаардлагатай бол замнал заагчийг тавина.

Хоёр ногоон гэрэл-Галт тэрэг салаалсан хоорондын замд явахыг зөвшөөрнө. Дараагийн өртөө хүртэл хоорондын зам чөлөөтэй. (Зураг 2.6.)

Зураг 2.5 /г, д/

 

Зураг 2.6

 

2.9.Автомат хориглолтой хэсэгт гаргах гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэргийг өртөөнөөс тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Өмнөх хоёр болон түүнээс дээш блок-хэсэг чөлөөтэй. (Зураг 2.5 “а”)

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн хурдтайгаар өртөөнөөс явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.5 “г”)

Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай өртөөний хажуугийн замаас явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио нээлттэй. (Зураг 2.5 “д”)

Хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай өртөөний хажуугийн замаас явахыг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай. (Зураг 2.5 “б”)

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. Дараагийн блок-хэсэг эзэлгээтэй.

ХАЛХЛАХ ГЭРЛЭН ДОХИО

2.10.Халхлах гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. (Зураг 2.7.в)

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.7 а)

ХААХ ГЭРЛЭН ДОХИО

2.11.Нэг улаан гэрэл - Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.7.а)

Хаах гэрлэн дохионы өмнөх анхааруулах гэрлэн дохионы нэг шар гэрлээр үндсэн гэрлэн дохионд улаан гэрэл асаж байгааг заана. (Зураг 2.7. б)

 

(Зураг 2.7.а, б, в)

 

Хаах гэрлэн дохио ба түүний анхааруулах гэрлэн дохионы гэрэл хэвийн байдалдаа асахгүй. Энэ байдалд гэрлэн дохио нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй.

АНХААРУУЛАХ ГЭРЛЭН ДОХИО

2.12.Оруулах, өнгөрүүлэх, халхлах гэрлэн дохионы өмнө тавигдсан анхааруулах гэрлэн дохио дараахь дохиог өгнө:

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Үндсэн гэрлэн дохио, семафор нээлттэй. (Зураг 2.8.)

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн явахыг зөвшөөрнө. Үндсэн гэрлэн дохио, семафор хаалттай. (Зураг 2.9.)

 

Зураг 2.8 Зураг 2.9 Зураг 2.10

Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Оруулах гэрлэн дохио нээлттэй. Оруулах гэрлэн дохионы дэргэдүүр бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.

ДАВТАХ ГЭРЛЭН ДОХИО

2.13.Нэг ногоон гэрэл-Гаргах, замналын, довын гэрлэн дохио нээлттэй. (Зураг 2.10)

Давтах гэрлэн дохионы гэрэл хэвийн байдалдаа асахгүй ба энэ байдалд дохионы үүрэг гүйцэтгэхгүй.

ЗАМНАЛЫН ГЭРЛЭН ДОХИО

2.14.Замналын гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио нээлттэй.

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн гэрлэн дохионы дэргэдүүр өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио хаалттай.

Анивчсан нэг шар гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай гэрлэн дохионы дэргэдүүр өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын ба гаргах гэрлэн дохио нээлттэй, бууруулсан хурдтай өнгөрөхийг шаардана.

Дээд тал нь анивчсан хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай хажуугийн замаар өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн замналын, гаргах гэрлэн дохио нээлттэй.

Хоёр шар гэрэл-Галт тэрэг бууруулсан хурдтай гэрлэн дохионы дэргэдүүр өнгөрөхийг зөвшөөрнө. Хажуугийн зам руу орно. Дараагийн гэрлэн дохио хаалттай. Зогсоход бэлэн яв!

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

ӨНГӨРҮҮЛЭХ ГЭРЛЭН ДОХИО

2.15.Өнгөрүүлэх гэрлэн дохио автомат хориглолоор тоноглогдсон хоорондын замд дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Галт тэрэг тогтоосон хурдтай явахыг зөвшөөрнө. Өмнөх хоёр болон түүнээс дээш блок-хэсэг чөлөөтэй.

Нэг шар гэрэл-Галт тэрэг зогсоход бэлэн өнгөрөхийг зөвшөөрнө. Дараагийн гэрлэн дохио хаалттай.

Нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно.

ЗҮТГҮҮРИЙН ГЭРЛЭН ДОХИО

2.16.Автомат хориглол болон зүтгүүрийн автомат дохиоллоор тоноглогдсон хэсэгт зүтгүүрийн гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

Нэг ногоон гэрэл-Хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа замын гэрлэн дохион дээр ногоон гэрэл асаалттай байна. (Зураг 2.11. “а”)

Нэг шар гэрэл-Хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа замын гэрлэн дохион дээр нэг шар эсвэл хоёр шар гэрэл асаалттай байна. (Зураг 2.11 “б”)

Нэг шар гэрэл улаан гэрэлтэй хамт-Зогсоход бэлэн явахыг зөвшөөрнө. Галт тэрэгний ойртож байгаа замын гэрлэн дохион дээр улаан гэрэл асаалттай байна. (Зураг 2.11. “в”)

Улаан гэрэл ассан замын гэрлэн дохиог өнгөрөх тохиолдолд зүтгүүрийн гэрлэн дохион дээр улаан гэрэл асна. (Зураг 2.11. “г”)

Нэг цагаан гэрэл-Зүтгүүрийн бүхээгний дохиоллын төхөөрөмж хэвийн ажиллаж байхад замаас зүтгүүрийн гэрлэн дохионд дохиолол дамжихгүй тохиолдолд машинч зөвхөн замын гэрлэн дохионы заалтыг баримтлан хөдөлгөөнд оролцоно. (Зураг 2.11. “д”)

 

 

СЕМАФОР

2.17.Семафор дараахь дохиог өгнө.

Өдөр шонгоосоо 135 градусын өнцгөөр өргөгдсөн далавчаар, шөнө нэг ногоон гэрлээр галт тэргийг өртөөний гол замаар хүлээн авна. (Зураг 2.12 “а”)

 

 

Өдөр семафорын хөндлөн далавч буюу шөнө нэг улаан гэрэл-Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно. (Зураг 2.12 ”б” )

2.18.Өдөр шонгоосоо 135 градусын өнцгөөр өргөгдсөн хоёр далавчаар, шөнө нэг ногоон, нэг шар гэрлээр галт тэргийг өртөөний хажуугийн замаар хүлээн авна. (Зураг 2.13)

Хоёр далавчтай семафорын хоёр дахь далавч нь хаалттай байхдаа шонгийн дагуу байрлах бөгөөд дохионы гэрэл нь самбараар халхлагдаж, хоорондын замаар ирж буй галт тэргэнд үзэгдэхгүй.

2.19.Семафорын далавчийн байдлыг шөнийн цагт өртөөний талаас шалгахад зориулсан хяналтын гэрлүүд байна. Семафор хаалттай байхад өртөөний талаас түүн дээр далавчийн тоогоор хяналтын тунгалаг цагаан гэрэл, нээлттэй байхад далавчийн тоогоор ногоон гэрлүүд тус тус харагдана.

СЕМАФОРЫН ӨМНӨ БЯЛТ ТАВИХ

2.20.Байгаль, цаг уурын хүндрэлээс дохионы үзэгдэлт хангалтгүй бөгөөд хүлээн авах зам эзэлгээтэй эсвэл семафор гэмтэлтэй тохиолдолд өдөр, шөнийн аль ч цагт бялт тавина. Бялтыг семафороос замын хэвгийг харгалзан техник захирамжийн актаар тогтоосон тоормослох замын уртын зайд бялт тавих “Б” тэмдгийн харалдаа хөдөлгөөний чиглэлийн баруун гар талын зам төмөр дээр нэгдүгээр бялтыг, харин хоёрдугаар бялтыг хоорондын зам руу нэгдүгээр бялтаас 20 метр зайнд хөдөлгөөний чиглэлийн зүүн гар талын зам төмөр дээр, гуравдугаар бялтыг хоорондын зам руу хоёрдугаар бялтаас 20 метрийн зайд хөдөлгөөний чиглэлийн баруун гар талын зам төмөр дээр тус тус тавина. (Зураг 2.14.)

 

ГЭМТСЭН СЕМАФОРЫГ ХААХ

2.21.Семафор гэмтсэн тохиолдолд түүний далавчийг хаалттай байдалд оруулна. Шөнө болон цаг агаарын хүндрэлээс дохионы үзэгдэлт хязгаарлагдсан өдрийн цагт гэмтсэн семафорын дэнлүүний улаан гэрлийг асаана. Гэмтлийн улмаас далавчийг хаалттай байдалд оруулах боломжгүй байвал дэнлүүг асаалгүйгээр түүний харалдаа замын тэнхлэгт зөөврийн улаан дохиог байрлуулж, ажилтан томилж хамгаалуулна.

2.22.Өртөөний оруулах семафор нээлттэй байдалд гэмтсэн, тэр тухай хоорондын замд яваа галт тэрэг урьдчилан мэдээгүй бөгөөд уг галт тэргийг өртөөн дээр хүлээн авах боломжгүй байвал зөөврийн улаан дохионоос гадна уг семафорын цаана хоорондын зам талд техник захирамжийн актаар тогтоосон тоормосын замын хэмжээнд бялт тавина.

ХУРД БУУРУУЛАХ БАЙНГЫН ЗЭЭРЭНХИЙ

2.23.Шар зээрэнхий-“Осолтой газрын эхлэл”, “Осолтой газрын төгсгөл” дохионы тэмдгээр хязгаарлагдсан осолтой газрыг суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурдтай өнгөрөхөд бэлтгэж хурдаа бууруулж явахыг зөвшөөрнө. (Зураг 2.15 )

Ногоон зээрэнхий-Галт тэрэг осолтой газрыг өнгөрснийг заана. Энэ заалт нь хоорондын замд хөдөлгөөний чиглэлийн дагуу машинчид зүүн гар талд харагдана. Хурд бууруулах байнгын зээрэнхий нь шар өнгөтэй, ар тал нь ногоон өнгөтэй байх ба гэрэл ойлгогч материалаар хийгдсэн байна. (Зураг 2.15 “б”)

Суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурд бууруулах осолтой газрыг түүний захаас хоёр тийш 50 метрийн зайд “Осолтой газрын эхлэл”, “Осолтой газрын төгсгөл” гэсэн дохионы тэмдгээр хязгаарлана. (Зураг 2.16)

Энэ тэмдгээс 3.1 дүгээр хүснэгтэнд үзүүлсэн баримтлах хэвгий, хөдөлгөөний хурдаас хамаарсан “А” зайд хурд бууруулах байнгын зээрэнхийг байрлуулна.

 

Энэ журамд орсон бүдүүвч мөн 2.16 дугаар зураг болон 3.1 дүгээр хүснэгтэд зайн хэмжээг метрээр илэрхийсэн болно.

Зураг 2.16

АЖИЛЛАГААНД ОРУУЛААГҮЙ ДОХИОГ

ТАНИХ ТЭМДЭГ

2.24.Ажиллагаанд оруулаагүй гэрлэн дохио, семафорыг хаалттай байдалд оруулан (гэрлэн дохиог унтрааж) хоёр банз чагтлан хадсан байна. (Зураг 2.17)

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗӨӨВРИЙН ДОХИО

3.1.Зөөврийн дохионд ар өвөр тал нь гэрэл ойлгогч бүхий улаан өнгийн тэгш өнцөгт дөрвөлжин самбар, нэг тал нь шар, нөгөө тал нь ногоон өнгийн тэгш дөрвөлжин самбар, урт ишин дээр байрлуулсан улаан гэрэлтэй дэнлүү, улаан, шар дарцаг хамаарагдана.

Зураг 3.1. а Зураг 3.1. б Зураг 3.1. в

3.2.Зөөврийн дохиогоор дараахь шаардлагыг тавина.

Өдөр улаан өнгөтэй тэгш өнцөгт дөрвөлжин самбар буюу улаан дарцаг, шөнө урт ишин дээр байрлуулсан дэнлүүний улаан гэрлээр «Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно» гэсэн дохиог өгнө. (Зураг 3.1 .а)

Өдөр, шөнө шар өнгийн тэгш дөрвөлжин самбараар “Зогсоох буюу хурд бууруулж өнгөрөх шаардлагатай, осолтой газар дөхөж байна. Бууруулсан хурдтай яв!” гэсэн дохиог өгнө. ( Зураг 3.1.б.)

Өртөөний зам дээр байрлуулсан шар өнгөтэй тэгш өнцөгт дөрвөлжин самбар бүхий зөөврийн дохио (зураг 3.1.“б”)-ны дэргэдүүр 25 км/цагаас ихгүй хурдтай өнгөрнө.

Өдөр, шөнийн аль ч цагт урт ишинд байрлуулсан ногоон өнгийн тэгш дөрвөлжин самбар нь галт тэрэг осолтой газраар өнгөрсөн болохыг заана. (Зураг 3.1.в.)

ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНД СААДТАЙ

ГАЗАР БОЛОН ХООРОНДЫН ЗАМД АЖИЛ

ХИЙХ ГАЗРЫГ ХАМГААЛАХ

3.3.Галт тэрэг ирэх эсэхийг үл харгалзан хоорондын замд хөдөлгөөнд саад гарсан газрыг зогсоох дохиогоор хааж хамгаална.

Хоорондын замд гарсан саадтай газрыг 3.2.”а,б” дугаар зурагт заасан бүдүүвчийн дагуу хааж хамгаална.

 

Зураг 3.2. а.б

Хоорондын замд хийгдэх ажил нь галт тэргийг зогсоохоор байвал уг газрыг саадтай газрын нэгэн адил хамгаална.

Хурд бууруулах зөөврийн дохио, бялтыг эхний бялтаас ажил хийж байгаа газар тийш 20 метр зайд улаан дохиог дохиочин хамгаална.

Зөөврийн улаан дохио ажил удирдагчийн хяналтанд байна.

Саадтай газрын дэлгэмэл талбай 200 метрээс их байгаа тохиолдолд саадтай газрыг хаасан улаан самбарыг дохиочин хамгаална. (Зураг 3.2 “г”)

Энэ үед хаалт шаардагдах хэсгийн заагаас 50 метрийн зайд тавигдсан зөөврийн улаан дохиог улаан дохио барьсан дохиочин хамгаална.

 

Зураг 3.2. в.г

Хоорондын замд ажил хийж байгаа буюу саадтай газар нь өртөөнд ойр байгаа бөгөөд энэ газрыг тогтоосон бүдүүвчийн дагуу хамгаалах боломжгүй бол түүнийг хоорондын замын талаас зураг 3.2. “в,г”-д үзүүлсэн бүдүүвчийн дагуу хамгаалах ба өртөөний талаас оруулах дохионы харалдаа замын тэнхлэг дээр зөөврийн улаан дохио, (Зураг 3.3.) гурван бялт тавьж дохиочноор хамгаалуулна.

 

Зураг 3.3

 

Хэрэв саадтай газар оруулах дохионоос 60 метр хүртэл зайд байвал өртөө талд бялт тавихгүй.

Дохиочин төмөр замын тээврийн бусад ажилтнаас ялгагдахын тулд шар оройтой малгайтай байна.

Галт тэрэг зөөврийн шар дохионд ойртон очиход машинч зүтгүүрийн шүглээр нэг урт дохио өгөх бөгөөд хурд бууруулан улаан дохио барьсан дохиочинд ойртохдоо зогсох дохио өгч, улаан дохио өнгөрөхгүй зогсоно.

Гэнэт саад гарах тохиолдолд зогсоох зөөврийн дохио газар дээрээ байхгүй бол саадтай газарт зогсоох дохио (өдөр улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй дэнлүүг)-г нэн даруй тавих ба саадтай газраас хоёр тийш бүдүүвчийн дагуу “Б” зайд бялт тавина. (Зураг 3.4.)

 

 

Зураг 3.4

 

Хүснэгт 3.1-ийн “Б”-д саадтай ба ажил хийх газарт хориг хамгаалалт тавих зайг хоорондын замын баримтлах хэвгий ба галт тэрэгний хурдтай уялдуулан заасан болно.

Бялтыг эхний бялтаас саадтай газар тийш 20 метр зайд улаан дохио барьсан төмөр замын ажилтан хамгаална. (зураг 3.4.)

 

Хүснэгт 3.1

 

Хоорондын замын баримтлах хэвгий ба галт тэрэгний хөдөлгөөний хурд

Осолтой газрын эхлэл тэмдгээс хурд бууруулах дохио хүртэл зай

“А”

Зөөврийн улаан дохио ба гэнэт гарсан саадтай газраас нэгдүгээр бялт хүртэлх зай

“Б”

01

0,006-гаас бага баримтлах хэвгийтэй хоорондын замд ачааны галт тэрэгний хурд 80 км/цагаас ихгүй, зорчигчийн галт тэрэгний хурд 100 км/цагаас ихгүй байхад

800

1000

02

0,006-0,014 баримтлах хэвгийтэй хоорондын замд ачааны галт тэрэгний хурд 80 км/цагаас ихгүй, зорчигчийн галт тэрэгний хурд 100 км/цагаас ихгүй байхад

1000

1200

04

0,014-ээс дээш хэмжээний баримтлах хэвгийтэй хоорондын замд

1300

1600

 

Нэг замт хэсэгт галт тэрэг аль талаас ирэх нь мэдэгдэхгүй байвал дохиог эхлээд уруудуур талд, тэгш зам дээр бол эхлээд тахир буюу сэтэрхий талд тус тус тавина. (Зураг 3.4.)

3.4.Бялтыг ямар ч үед гурван ширхэгийг тавина. Үүнд: хоёрыг галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн дагуу баруун талын зам төмөр дээр, нэгийг зүүн талын зам төмөр дээр түрүүчийн хоёр бялтын дунд тавина. Бялт хоорондын зай 20 метр байна.

3.5.Хурд бууруулах зөөврийн дохиог байнгын дохионы бүдүүвчийн дагуу байрлуулна. (Зураг 2.16.)

Машинч нь зөөврийн шар дохионд ойртон очихдоо зүтгүүрийн шүглээр нэг урт дохио өгөх бөгөөд «Осолтой газрын эхлэл» (Зураг 3.5.а.) ба «Осолтой газрын төгсгөл» (Зураг 3.5.б.) гэсэн дохионы тэмдгээр хязгаарлагдсан газрыг анхаарамжинд заасан хурдтай, харин анхаарамжгүй бол 25 км/цагаас ихгүй хурдтай өнгөрөхөөр галт тэргийг жолоодно.

 

Зураг 3.5

Хэрэв хурд бууруулах шаардлагатай газар нь өртөөнд ойрхон байснаас хурд бууруулах дохиогоор тогтоосон бүдүүвчийн дагуу хамгаалах боломжгүй бол шар самбарыг гаргах сумын шорын үзүүрийн харалдаа тавьж, осолтой газрын төгсгөлөөс 50 метр зайд «Осолтой газрын эхлэл» тэмдгийг тавина. (Зураг 3.6.)

 

Зураг 3.6

3.6.Зогсоох буюу хурд бууруулах дохиогоор хаах шаардлагагүй боловч галт тэрэг ойртож буйг ажилтан нарт анхааруулах шаардлагатай ажил хийж байгаа газрыг мөн түүнчлэн зэрэгдээх гол замын тухайн хэсгийг замын хажууд байрлуулсан шүгэл дуугаргахыг шаардах «Ш» гэсэн тэмдэгтэй (Зураг 3.2 “б”, 3.3, 3.6, 3.7,) зөөврийн дохиогоор хамгаална.

 

Зураг 3.7

 

ӨРТӨӨН ДЭЭРХ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНД СААДТАЙ БА

АЖИЛ ХИЙЖ БАЙГАА

ГАЗРЫГ ХАМГААЛАХ

3.7.Галт тэрэг (сэлгээний бүрэлдэхүүн) хүлээж байгаа эсэхийг үл харгалзан өртөөний зам болон сумны шилжүүлгийн ажиллагаанд саад гарвал уг газрыг зогсоох дохиогоор хамгаална.

Өртөөний зам дээрх саадтай буюу ажил хийж байгаа газрыг зогсоох дохиогоор хамгаалахдаа энэ газар руу хөдлөх бүрэлдэхүүн орж чадахгүй байдалд холбогдох бүх сумыг тавьж цоожлох буюу хадна.

Саадтай буюу ажил хийж байгаа газрын замын голд зөөврийн улаан дохио байрлуулна. (Зураг 3.8.а)

 

Зураг 3.8.а.б.в

Хэрэв эдгээр сумны аль нэгний шор саадтай буюу ажил хийж байгаа газар руу чиглэсэн бөгөөд замыг тусгаарлах бололцоогүй байвал саадтай буюу ажил хийж байгаа газрын заагаас 50 метрийн зайд зөөврийн улаан дохио байрлуулна. (Зураг 3.8.б)

Хэрэв сумны шор нь саадтай буюу ажил хийж байгаа газарт 50 метрээс ойр байрласан байвал шорын хооронд зөөврийн улаан дохио байрлуулна. (Зураг 3.8. в)

Суман шилжүүлэг дээрх саадтай буюу ажил хийж байгаа газрыг зөөврийн улаан дохиогоор хамгаалахдаа тоонолжийн талаас бол нийлсэн зам тус бүрийн голд хязгаарын шонгийн харалдаа, нөгөө талаас бол сумын шороос 50 метрийн зайд уул дохиог тус тус байрлуулна. (Зураг 3.9. а)

Хэрэв хамгаалвал зохих суман шилжүүлгийн ойролцоо уул саадтай суман шилжүүлэг рүү хөдлөх бүрэлдэхүүн оруулахгүй байх боломжтой өөр сумыг байрлуулсан байвал тэдгээр сумыг тэр байдалд нь шилжүүлж цоожлох буюу хадна. Энэ тохиолдолд уул тусгаарлагдсан сумны талд зөөврийн улаан дохио тавихгүй. (Зураг 3.9.б)

Хэрэв саад тохиолдсон ба ажил хийж байгаа газар нь оруулах суман дээр байвал түүнийг хоорондын замын талаас хориглосон заалттай оруулах дохиогоор хаах бөгөөд өртөөний талаас нийлсэн зам тус бүр дээр хязгаарын шонгийн харалдаа зөөврийн улаан дохио байрлуулж хаана. (Зураг 3.9.в)

Хэрэв саадтай буюу ажил хийж байгаа газар нь оруулах сум, оруулах дохио хоёрын хооронд байвал уул газрыг хоорондын зам талаас хориглосон заалттай оруулах дохиогоор, өртөөний талаас оруулах сумны шорын хооронд байрлуулсан зөөврийн улаан дохиогоор тус тус хамгаална. (Зураг 3.9.г)

Суман шилжүүлэг дээр саад тохиолдсоныг илрүүлсэн ажилтан саадтай газарт (засварын ажил эхэлтэл) нэн даруй зөөврийн улаан дохио тавьж тэр тухайгаа өртөөний жижүүрт мэдэгдэнэ.

 

Зураг 3.9. а.б.в.г

3.8.Өртөөн дээр зэргэлдээ замаар нь хөдлөх бүрэлдэхүүн өнгөрөхөд саад болох газарт галт тэрэг зогссон үед уул зогссон галт тэрэгний хажуугаас хөдлөх бүрэлдэхүүн орж болох замыг зогсох дохиогоор хамгаална. (Зураг 3.10.)

 

Зураг 3.10

3.9.Өртөөний гол замаар хурдыг анхаарамжинд заасан хэмжээнд хүртэл бууруулах шаардлагатай газрыг хурд бууруулах зөөврийн дохиогоор (Зураг 3.11)-д үзүүлсэн бүдүүвчийн дагуу хамгаална.

Зураг 3.11

Хэрэв өртөөний бусад замд хурд бууруулах шаардлага гарвал зөөврийн шар дохиогоор хамгаална. (Зураг З.12.)

 

 

Зураг 3.12

ӨРТӨӨНИЙ ЗАМ ДЭЭР БАЙГАА ХӨДЛӨХ

БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХАМГААЛАХ

3.10.Өртөөний зам дээр засварлаж байгаа болон тусгай зориулалтын зам дээр байгаа аюултай ачаатай, түүнчлэн шахсан, шингэрүүлсэн хий ачсан вагоныг зам дээр нь хоёр талаас нь, мухар зам дээр бол сумны шилжүүлгийн талаас 50 метрээс багагүй зайтай замын голд зөөврийн улаан дохио тавина.

Хэрэв эдгээр вагоны захын вагон нь хязгаарын шон хүртэл 50 метрээс бага зайд байвал тэр талд зөөврийн улаан дохиог хязгаарын шонгийн харалдаа замын голд тавьж хаана. Аюултай ачаатай болон шахсан, шингэрүүлсэн хий ачсан мөн түүнчлэн шахсан, шингэрүүлсэн хийнээс суларсан вагон зогсож байгаа зам руу оруулах суман шилжүүлгийг уг замд орохооргүй байдалд тавьж зүүдэг цоожоор цоожилсон байна.

ГАЛТ ТЭРЭГ ХООРОНДЫН ЗАМД

АРГАГҮЙДЭН ЗОГССОН

ҮЕД ХАМГААЛАХ

3.11.Хоорондын замд аргагүйдэн зогссон галт тэргийг хамгаалахдаа энэхүү журамд зааснаар машинч галт тэрэгний бригадын ажилтан нарыг хамгаалалтанд татан оролцуулж гүйцэтгүүлэх ба хэрэв эдгээр ажилтан нараас ойролцоо байхгүй бол туслах машинч гүйцэтгэнэ.

Зорчигчийн галт тэрэг хоорондын замд аргагүйдэн зогсож туслах зүтгүүр шаардсан бол тусламж ирэхийг хүлээж байгаа талд нь (толгой талаас ирэх бол туслах машинч, сүүл талаас бол сүүлчийн вагоны үйлчлэгч) 800 метрийн зайд бялт тавьж тэрхүү бялт тавьсан газраас галт тэрэгний зүгт 20 метр зайнд дээр дурдсан ажилтан нараар улаан дохио бариулж хамгаалуулна.

Харин тусламж хаанаас ирэх нь мэдэгдэхгүй тохиолдолд дээрх ажилтан нараар галт тэрэгний толгой ба сүүл талуудаас 800 метрийн зайд бялт тавиулан дээрхийн нэгэн адил хамгаалуулна.

Зураг 3.13

Сэргээн босгох буюу галын галт тэрэг түүнчлэн туслах зүтгүүр шаардсан бол тусламж ирэх талд (Зураг 3.14.) туслах машинч харин чухам хаанаас ирэх нь мэдэгдэхгүй байгаа бол сүүл ба толгой талд (Зураг 3.15) хаалт хамгаалалт тавина. Хаалт хамгаалалт тавихдаа хэрэв галт тэргэнд машинч, туслах машинч нараас өөр төмөр замын ажилтан байгаа бол түүнийг толгой талд томилон хамгаалуулна, байхгүй бол туслах машинч нь толгой талаас 800 метрийн зайд 3 бялт тавьсаны дараа сүүл талд очиж галт тэрэгний сүүлээс 800 метрийн зайд бялт тавьж тэндээ улаан дохио барин (Зураг 3.11)-д заасны нэгэн адил хамгаална.

3.12.Хамгаалалттай байлгах хэрэгцээ өнгөрсний дараа машинч зүтгүүрийн шүглийг гурван урт, хоёр богино дуугаргаж галт тэрэг хамгаалж байгаа ажилтныг дуудна.

 

Зураг 3.15

Галт тэрэг хамгаалсан ажилтан бялтыг хураан авч галт тэрэг рүүгээ буцаж явахдаа улаан дохиог хоорондын зам руу харуулсаар явах бөгөөд галт тэргэндээ ирмэгц энэ тухайгаа өдөр бол дэлгэсэн шар дарцаг, шөнө бол тунгалаг цагаан гэрэлтэй дохионы гар дэнлүүгээр (Зураг 6.4-т зааснаар) толгой дээгүүрээ даллаж дохио өгнө.

Хэрэв сэргээн босгох буюу галын галт тэрэг, туслах зүтгүүрийг дуудахтай холбогдуулан хаалт, хамгаалалтын дохио тавьсан бол галт тэрэг буюу зүтгүүр дохионы дэргэд ирж зогссоны дараа түүнийг хурааж авна.

Галт тэрэг хоорондын замд зогссон ба түүнийг өртөөнд хэсэгчлэн зөөх үед хоорондын замд үлдсэн хэсгийг толгой талд нь 300 метрийн зайд бялт тавьж хамгаална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ГАР ДОХИО

4.1.Гар дохионы хэрэгслээр дараахь дохиог өгнө.

А.Өдөр дэлгэсэн улаан дарцаг, шөнө гар дэнлүүний улаан гэрэл -«Зогс!» хөдөлгөөнийг хориглоно. (Зураг 4.1.)

Зураг 4.1

Б.Өдрийн цагт улаан дарцаггүй, шөнийн цагт улаан гэрэлтэй дэнлүүгүй байвал өдөр шар дарцаг, өөр ямар нэгэн зүйлээр, шөнө ямар ч хамаагүй өнгийн гэрэлтэй гар дэнлүүг гараараа бүтэн тойргоор эргүүлж зогсоох дохио өгнө. (Зураг 4.2.)

Зураг 4.2

 

В.Өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө гар дэнлүүний шар гэрэл-Анхаарамж бичигт буюу суурь бүтэц эзэмшигчийн тушаалд заасан хурдаар явах, харин анхаарамж бичиггүй бол 25 км/цагаас дээшгүй хурдтай явахыг зөвшөөрнө. (Зураг 4.3.)

 

Зураг 4.3 Зураг 4.4

Гар дэнлүүний шар гэрлийг зөвхөн өртөөн дээр хэрэглэнэ. Шөнийн цагт шар гэрэлтэй дэнлүү байхгүй байвал өртөөн дээр хурд бууруулах дохиог тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүгээр дээш доош нь алгуур хөдөлгөж өгнө. (Зураг 4.4.)

Хоорондын замд хурд бууруулах заалтыг ямар ч тохиолдолд шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүгээр дээш, доош нь алгуур хөдөлгөж өгнө.

4.2.Автомат тоормосыг шалгах үед дараахь дохиог өгнө.

Хэлж анхааруулсны дараа машинчаас тоормос туршихыг шаардахдаа, өдөр гараа эгц дээш нь өргөж, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг мөн дээш нь өргөж дохио өгнө. (Зураг 4.5.)

Зураг 4.5

Машинч зүтгүүрийн шүглийг нэг богино дуугаргаж хариу дохио өгөөд тоормослож эхэлнэ.

Тоормос суллахыг машинчаас шаардахдаа өдөр гараа сунгаж өөрийнхөө урдуур хоёр тийш нь хөдөлгөж, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүг мөн урдаа хоёр тийш нь хөдөлгөж дохио өгнө. (Зураг 4.6)

Зураг 4.6

Машинч зүтгүүрийн шүглийг хоёр богино дуугаргаж хариу дохио өгөөд тоормосоо суллана.

4.3.Галт тэргийг явуулах буюу өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ өртөөний жижүүр нь өдөр хар хүрээтэй цагаан өнгийн будагтай зээрэнхий буюу хуйлсан шар дарцаг, шөнө ногоон гэрэлтэй гар дэнлүүг тус тус дээш нь өргөн үзүүлж дохио өгнө. (Зураг 4.7.)

Энэ дохио нь галт тэрэг өртөөгөөр өнгөрөхдөө тогтоосон хурдаар явж болохыг заана.

Зураг 4.7

 

Зураг 4.8

Цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг өртөөн дээр зогсоох шаардлага тохиолдвол өртөөний жижүүр өдөр улаан өнгийн гар зээрэнхий буюу дэлгэсэн улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө. (Зураг 4.8.)

Цагийн хуваариар зогсох галт тэргийг өртөөний жижүүр угтаж авахдаа зогсох дохио өгөхгүйгээр гар дохиог биедээ авч явбал зохино.

Өртөөний жижүүрийн байрыг сумчны байранд нэгтгэсэн хэсэглэх газруудад өртөөний жижүүр галт тэргийг дараахь журмаар угтаж үднэ.

- Галт тэргийг явуулах, өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ:

Өдөр хуйлсан шар дарцаг, шөнө ногоон гэрэлтэй гар дэнлүүг дээш нь өргөн дохио өгнө.

Энэ үед галт тэргийг өртөөгөөр зогсолтгүй өнгөрүүлэхдээ хоорондын зам эзлэх эрхийн очирыг машинчид зөвхөн оруулах сумчны байранд гардуулан өгнө.

Зураг 4.9

- Цагийн хуваариар зогсох галт тэргийг оруулах сумчны байранд: өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө гар дэнлүүний шар гэрлээр дохио өгч угтах, гаргах сумчны байранд: өдөр хуйлсан шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүгээр дохио өгнө.

- Цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг өртөөн дээр зогсоох шаардлага тохиолдвол оруулах сумчны байранд: өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө гар дэнлүүний шар гэрлээр дохио өгч угтах, гаргах сумчны байранд: өдөр дэлгэсэн улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө.

4.4. Сумчин, дохиочин, жижүүр галт тэргийг угтаж авахдаа:

- Өртөөн дээр гол замаар зогсолтгүй шууд өнгөрүүлэх галт тэргийг өдөр хуйлсан шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүү барьж угтана.

- Галт тэргийг хажуугийн замаар, өртөөн дээр зогсолттой хүлээж авахдаа: өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө шар гэрэлтэй гар дэнлүү барьж угтана. (Зураг 4.10.)

 

Зураг 4.10

- Өртөөний жижүүрийн байрыг сумчны байранд нэгтгэсэн хэсэглэх газарт цагийн хуваариар зогсолтгүй өнгөрөх галт тэргийг зогсолттой хүлээн авах үед гаргах сумчны байранд:

Өдөр дэлгэсэн улаан дарцаг, шөнө улаан гэрэлтэй гар дэнлүү барьж дохио өгнө.

Өртөөнөөс гарч байгаа галт тэргийг сумчин өдрийн цагт хуйлсан шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүү барьж үднэ.

4.5.3огсоох дохиог галт тэрэгнээс өгөхдөө өдөр дэлгэсэн улаан дарцаг, шөнө гар дэнлүүний улаан гэрлээр түрүүчийн зүтгүүрийн машинч руу харуулж өгнө.

4.6.Зорчигчийн галт тэрэгний үндсэн болон эргэлтийн өртөөнөөс хөдлөх үед вагоны үйлчлэгч нар зорчигчийг бүрэн суулгаж хаалгаа хааж түгжсэний дараа эхний болон сүүлчийн вагоны үйлчлэгч нар өдөр хуйлсан шар дарцаг, шөнө гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг зорчигчийн тавцангийн зүг түүний төгсгөлийг хүртэл харуулах ёстой. Энэ нь жижүүрт галт тэргийг хэвийн аялж байгааг илтгэнэ.

Зорчигчийн галт тэргийг зогссоны дараа өртөөнөөс явуулах үед зорчигчийн вагоны үйлчлэгч нар өдөр хуйлсан шар дарцаг, шөнө гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг зорчигчийн тавцангийн зүг түүний төгсгөлийг хүртэл харуулах ёстой. Энэ нь жижүүрт галт тэргийг хэвийн аялж байгааг илтгэнэ.

Замын хэсэг болон зөвшөөрөгдсөн газарт зорчигчийн галт тэрэг зогсмогц вагоны үйлчлэгч нар вагоныхоо хаалгыг онгойлгож зорчигчийг буулгасны дараа өдөр хуйлсан шар дарцаг, шөнө гар дэнлүүний тунгалаг цагаан гэрлийг машинчид харуулна. Машинч уг дохиогоор хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Төмөр замын тахир хэсэгт зорчигчийн галт тэрэгний сүүлчийн вагоны үйлчлэгчийн тахирын дотор талаас өгсөн дохиог бүх үйлчлэгч нар дамжуулан зүтгүүрийн бригадад өгнө.

Харин үзэгдэх орчин хязгаарлагдсанаас дохионы үзэгдэлт муудсан үед сүүлчийн вагоны үйлчлэгчээс зүтгүүрийн бригадад өгсөн дохиог бусад вагоны үйлчлэгч нар харилцан дамжуулна.

4.7.Хоорондын замд зам, гүүр нурж болох газрын замын эргүүл ба гармын жижүүр зам чөлөөтэй үед галт тэргийг угтаж өнгөрүүлэхдээ хөдөлгөөний чиглэлийн дагуу зогсож, өдөр хуйлсан шар дарцаг, шөнө гар дэнлүүний тунгалаг цагаан гэрэл харуулна. (Зураг 4.11.)

Хэрэв тухайн газарт хурд хязгаарласан бол дээр дурдсан ажилтан нар түүнтэй зохицох дохиог галт тэргэнд өгнө.

 

Зураг 4.11

ТАВДУГААР БҮЛЭГ

ДОХИОНЫ ТЭМДЭГ БА ЗААГЧ

ЗАМНАЛ ЗААГЧ

5.1.Галт тэрэг ба сэлгээний бүрэлдэхүүн хүлээж авах зам болон явуулах чиглэлийг заах шаардлагатай үед замналын чиглэлийг тодорхойлдог (тоо, үсэг, байдлын) цагаан өнгийн гэрэлтэй замнал заагчийг хэрэглэнэ.

Замнал заагчийг гэрлэн дохионы багана эсвэл тусгай багананд байрлуулна. (Зураг 5.1.а)

Галт тэргийг хоорондын замд гаргаж явуулахыг зөвшөөрсөн замын дугаарыг заахын тулд гаргах ба замналын бүлэг замын гэрлэн дохионд ногоон гэрэлтэй замнал заагчийг суурилуулна. (Зураг 5.1.б.)

 

Зураг 5.1 “а” Зураг 5.1 “б”

СУМНЫ ЗААГЧ

5.2.Гар сумны гэрэл ойлгогчтой заагч дараахь байдлаар заалт өгнө.

Сумыг шулуун замд шилжүүлсэн байхад сум заагчийн ирмэг харагдана. (Зураг 5.2.а.)

Сумыг хажуугийн замд шилжүүлсэн байхад сум заагчйн цагаан дэвсгэр дээр хажуугийн зам руу чиглэсэн хар сум харагдана. (Зураг 5.2.б)

Зураг 5.2.а.б

ЗАМЫН ХААЛТЫН ЗААГЧ

Мухар замын хаалтын заагчийг тулгуур модны баруун үзүүр дээр зөвхөн зам руу харуулж байрлуулна. (Зураг 5.3.)

Замын хаалтын заагч нь гэрэл ойлгогчтой байж болох ба түүнийг өртөөний техник захирамжийн актаар тогтооно.

Зураг 5.3

ДОХИОНЫ БАЙНГЫН ТЭМДЭГ

5.3.Хязгаарын шон нь суман шилжүүлэг ба солбилцолын чиглэлд уг шонгоос цааш хөдлөх бүрэлдэхүүн зогсоож үл болох газрыг зааглана. (Зураг 5.4)

Зураг 5.4

 

Нийлсэн хоёр замын тэнхлэгүүдийн хоорондох зай техник ашиглалтын дүрэм (3.29 )-д заасан хэмжээнд хүрсэн газарт хязгаарын шонг байрлуулна.

5.4.“Өртөөний зааг” тэмдэг нь хоёр ба түүнээс олон хоорондын замтай өртөөний хязгаарыг илэрхийлнэ. (Зураг 5.5.)

5.5.“Осолтой газрын эхлэл” (Зураг 5.6.”а”), “Осолтой газрын төгсгөл” (Зураг 5.6.”б”)-ийн байнгын дохионы тэмдэг нь галт тэрэг, бага хурдтай явахыг шаардах замын хэсгийн хязгаарыг заана.

Зураг 5.5 Зураг 5.6 “а” Зураг 5.6 “б”

“Осолтой газрын төгсгөл” дохионы тэмдгийг “Осолтой газрын эхлэл” гэсэн тэмдгийн ар тал дээр хийнэ.

5.6.“Б” тэмдэг нь анхааруулах дохиогүй оруулах семафорын өмнө бялт тавих газрыг заана. (Зураг 2.14)

5.7.Анхааруулах дохионы тэмдэг

5.7.1.“Ш” тэмдэг нь гүүр, гарам, хонгил, тахир тойруу ба үзэгдэх орчин хязгаарлагдсан хэсэгт галт тэрэг ойртож ирэхэд шүгэл дуугаргах газрыг заана.(Зураг 5.7.)

 

Зураг 5.7 Зураг 5.14

5.7.2.“Д” тэмдэг автомат хориглолын үед сунгуу өгсүүр газар улаан дохиог өнгөрч болох газар тавина.

Зураг 5.8

5.7.3.Тоормос шалгах газрын заагч “Т” тэмдэг нь хоорондын замд галт тэрэгний тоормосны найдвартай ажиллагааг шалгах газрыг заана.

Т 1-Галт тэрэгний тоормосыг бариулж, тоормосын найдвартай ажиллагааг шалгаж эхлэх газрыг заана.

Зураг 5.9

Т 2-Галт тэрэгний хурд 10 км/цаг болон түүнээс дээш буурсан байх үеийн тоормосын замыг заана.

 

 Зураг 5.10

Т 3-Галт тэрэгний хурд “Т2” тэмдэг хүртэл 10 км/цагаар буурч чадаагүй боловч “ТЗ” тэмдэг хүртэл 10 км/цаг ба түүнээс дээш хэмжээгээр буурч байвал уг галт тэргийг 25 км/цагаас ихгүй хурдтай дараагийн өртөө хүртэл явахыг зөвшөөрнө. Хэрэв “ТЗ” тэмдгийн дэргэд ирэх үед галт тэрэгний хурд 10 км/цагаас багагүй хэмжээгээр буураагүй тохиолдолд яаралтай зогсож шалтгааныг тодруулахыг машинчаас шаардана.

Зураг 5.11

5.7.4.“Түлхэлт эхлэх” (Зураг 5.12), “Түлхэлт дуусах” (Зураг 5.13) тэмдгийг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр тогтоосон газарт байрлуулна.

 

Зураг 5.12 Зураг 5.13

5.7.5.“Зүтгүүрийг зогсоо” тэмдгийг байрлуулах газрыг суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр өртөөний комисс тогтооно. (Зураг 5.14)-

ДОХИОНЫ ТҮР ТЭМДЭГ

5.8.Цас цэвэрлэгч ажиллах хэсэгт дохионы дараахь түр тэмдэг хэрэглэнэ.

5.8.1.Саадтай газрын өмнө “Хусуураа өргөн далавчаа эвх” гэсэн тэмдэг тавина. (Зураг 5.15.)

5.8.2.Саадтай газар өнгөрсний дараа “Хусуураа буулгаж, далавчаа дэлгэ” гэсэн тэмдэг тавина. (Зураг 5.16.)

Зураг 5.15 Зураг 5.16 Зураг 5.17

5.8.3.Цас цэвэрлэгч ажилладаг замын хэсэгт “Хусуураа өргөн далавчаа эвх” тэмдэгний өмнө “Далавчаа эвхэж, хусуураа өргөхөд бэлтгэ” дохионы түр тэмдэгтийг тавина. (Зураг 5.17.)

Цас цэвэрлэгч ажилладаг замын хэсэгт дохионы түр тэмдгийг байрлуулах бүдүүвчийг 5.18 дугаар зурагт үзүүлэв.

 

Зураг 5.18

Ойролцоо байрласан хоёр саадын хооронд цас цэвэрлэгч ажиллаж болохгүй байвал нэг ишинд хоёр тэмдгийг цувуулан тавина. (Зураг 5.19.)

Зураг 5.19

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

СЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ДОХИО

СЭЛГЭЭНИЙ ГЭРЛЭН ДОХИО

6.1.Сэлгээний гэрлэн дохио дараахь дохио өгнө.

6.1.1.Нэг саран цагаан гэрэл-Сэлгээ хийхийг зөвшөөрнө. (Зураг 6.1.)

6.1.2.Нэг хөх гэрэл-Сэлгээний ажил хийхийг хориглоно. (Зураг 6.2.)

 

Зураг 6.1 Зураг 6.2

Гаргах ба замналын гэрлэн дохионы улаан гэрэл унтарсан үед тэдгээрийн саран цагаан гэрлээр сэлгээний ажил хийхийг зөвшөөрнө. Мөн сэлгээний бүлэг гэрлэн дохионы саран цагаан гэрлээр сэлгээний бэлчирт гаргах ба замналын гэрлэн дохионы улаан гэрлийн дэргэдүүр өнгөрөхийг зөвшөөрнө.

Өртөөний тодорхой бэлчирт сэлгээний ажил хийхийг зөвшөөрсөн сэлгээний бүлэг гэрлэн дохио нь нэг буюу хоёр талдаа дохиолно.

Шаардлагатай үед сэлгээний гэрлэн дохионд хөх гэрлийн оронд суурь бүтэц эзэмшигчийн шийдвэрээр улаан гэрлийг хэрэглэж болно.

6.2.Ялгах довын гэрлэн дохио дараахь дохиог өгнө.

6.2.1.Ногоон гэрэл - Вагоныг тогтоосон хурдтай ялган тараахыг зөвшөөрнө. (Зураг 6.3. а)

6.2.2.Шар гэрэл - Вагоныг бууруулсан хурдтай ялган тараахыг зөвшөөрнө. (Зураг 6.3.б)

6.2.3.Улаан гэрэл- 3огс!.Тараахыг хориглоно. (Зураг 6.3.в)

6.2.4.Гэрлэн дохионы улаан гэрэлтэй хамт ассан цагаан өнгөтэй гэрлэн заагч дээрх “У” үсэг вагоныг ялгах довоос хүлээн авах паркийн зам руу эсвэл татах зам руу ухраа. (Зураг 6.3. г)

 

Зураг 6.3 “а” Зураг 6.3 “б” Зураг 6.3 “в” Зураг 6.3 “г”

Хэрэв ялгах довны гэрлэн дохионы үзэгдэлт хангалтгүй байвал заалтыг машинчид мэдэгдэхийн тулд давтах гэрлэн дохиог байрлуулна. Давтах гэрлэн дохио нь ялгах довын үндсэн гэрлэн дохионы гэрэлтэй адил гэрлээр дохиолно. Хүлээн авах паркийн замын дунд хэсэгт байрлуулсан давтах гэрлэн дохионд улаан гэрлийн оронд хөх гэрлийг хэрэглэж болно.

Хүлээн авах паркийн замаас ялгах довын гэрлэн дохио хүртэл мөн хөдлөх бүрэлдэхүүн явуулахыг зөвшөөрөхийн тулд сэлгээний гэрлэн дохиог хэрэглэж болно.

Сэлгээний гэрлэн дохиогүй өртөөнд гаргах гэрлэн дохионы хориглосон заалтаар сэлгээ хийх зөвшөөрлийг өртөөний жижүүрийн бүртгэлт тушаалаар сэлгээний удирдагч гүйцэтгэнэ. Энэ үед паркийн чанга яригч, зөөврийн радио станц, гар дохиог ашиглана.

 

СЭЛГЭЭНИЙ ГАР БА ДУУТ ДОХИО

6.3.Сэлгээний үед гар ба дуут дохиогоор дараахь дохиог өгнө.

6.3.1.“Машинч жолоодож байгаа талаараа зүтгүүрийг урагшаа хөдөлгө” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг толгой дээгүүрээ хоёр тийш нь хөдөлгөх (Зураг 6.4.) мөн шүгэл буюу бүрээгээр нэг урт дуугаргаж өгнө.

Зураг 6.4

 

6.3.2.“3үтгүүр ухар” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй гар дэнлүүг хөлийн өмнүүр хоёр тийш нь хөдөлгөх, (Зураг 6.5.) мөн шүгэл буюу бүрээгээр хоёр урт дуугаргаж өгнө.

 

Зураг 6.5

6.3.3.“Удаан яв” дохиог өдөр дэлгэсэн шар дарцаг, шөнө тунгалаг цагаан гэрэлтэй дэнлүүг хажуудаа дээш доош нь аажим хөдөлгөж (Зураг 6.6.) мөн шүгэл буюу бүрээгээр хоёр богино дуугаргаж өгнө.

Зураг 6.6

 

6.3.4.“Зогс!” дохиог өдөр дэлгэсэн улаан буюу шар дарцаг, шөнө ямар нэгэн гэрэлтэй гар дэнлүүгээр даллан эргүүлэх (Зураг 6.7.) мөн шүгэл буюу бүрээгээр гурван богино дуугаргаж өгнө.

Зураг 6.7

6.3.5.Сэлгээний ажлын тушаал заалтыг дамжуулахад радио холбоо хэрэглэнэ. Радио холбоо нь дохионы үүрэг гүйцэтгэхгүй.

6.4.Сэлгээний үед өгч байгаа уг дохиог зүтгүүрийн шүглээр давтаж гүйцэтгэхээр хүлээн авсан тухайгаа батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ГАЛТ ТЭРЭГНИЙ ДОХИО

НЭГ ЗАМТАЙ ХЭСЭГТ ЯВАХ ГАЛТ

ТЭРГЭНД ХЭРЭГЛЭХ ДОХИО

7.1.Өдрийн цагт явж байгаа галт тэрэгний зүтгүүрт дохио үл тавина.

7.2.Хоорондын замд явж байгаа бүх галт тэрэгний зүтгүүрийг шөнийн цагт бамбайн дэнлүүний хоёр тунгалаг цагаан гэрлээр илэрхийлнэ. (Зураг 7.1.а.)

 

Зураг 7.1 /а/

Ачаа, ачаа-зорчигчийн галт тэрэгний сүүлийг өдөр ба шөнө сүүлчийн вагоны бамбайн ялууны баруун талд нэг маягийн улаан зээрэнхий өлгөж илэрхийлнэ. (Зураг 7.2.”а”)

 

Зураг 7.1 “б”

 

7.3.Хэрэв зүтгүүр прожектороор тоноглогдсон бол ямар ч галт тэрэгтэй яваа үед галт тэрэгний зүтгүүрийн дохионд шөнийн цагт прожекторын тунгалаг цагаан гэрэл нэмэгдэнэ. (Зураг 7.1 “б”)

Энэхүү журмын “Галт тэрэгний дохио” гэсэн VII бүлэгт дохиог баруун, зүүн талд байрлуулах талаар бүх заалтыг хөдөлгөөний чиглэлийн дагуу харуулсан болно.

7.4.Ачааны галт тэрэг вагонтой талаараа урагш явах үед галт тэрэгний эхний вагоныг өдөр бамбайн ялууны зүүн талд нэг улаан зээрэнхийгээр, эсвэл вагоны дамжих тавцангаас /нүүрний/ дэлгэсэн улаан дарцаг барьсан ажилтан дохио өгч явна. Шөнө дэнлүүний тунгалаг цагаан гэрлээр, эсвэл улаан өнгийн гэрэлтэй гар дэнлүүгээр галт тэрэг дагалдсан ажилтан зүүн гар талдаа дохио өгч явна. (Зураг 7.1 “в, г”)

Галт тэрэгний сүүлд яваа зүтгүүрийг өдрийн цагт уул зүтгүүрийн бамбайн ялууны баруун талд дэлгэсэн улаан дарцаг буюу улаан зээрэнхий өлгөж илэрхийлнэ. (Зураг 7.1 “б”)

Шөнийн цагт бамбайн ялууны баруун талд улаан гэрлээр илэрхийлнэ. (Зураг 7.1 “б”)

Зураг 7.1 /в/

Зураг 7.1 /г/

 

7.5.Зорчигчийн галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр, шөнийн цагт гурван улаан гэрлээр илэрхийлнэ. (Зураг 7.2.б.) .

Дохионы байнгын гэрэлгүй вагоныг зорчигчийн галт тэрэгний сүүлд холбох бол өдөр-сүүлчийн вагоны бамбайн ялууны баруун талд нэг маягийн улаан зээрэнхий буюу дэлгэсэн улаан дарцаг, шөнө-сүүлчийн вагоны бамбайн ялууны баруун талд улаан гэрэлтэй дэнлүүг өлгөж илэрхийлнэ. (Зураг 7.2.в.)

Зураг 7.2. “а” Зураг 7.2 “б”

Зураг 7.2 (в)

ГАНЦААРАА ЯВАХ ЗҮТГҮҮРИЙН ДОХИО

7.6. Ганцаараа яваа зүтгүүрийг галт тэрэгтэй яваа зүтгүүрийн нэгэн адил илэрхийлэх (Зураг 7.1.а.) ба түүний ар талыг нь галт тэрэгний сүүлд яваа зүтгүүрийн адил илэрхийлнэ. (Зураг 7.1.б.)

Түлхэгч зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүнийг ганцаараа яваа зүтгүүрийн нэгэн адил дохиолно.

НЭГ ХООРОНДЫН ЗАМД ЦУВЖ ЯВАА

ГАЛТ ТЭРЭГНИЙ ДОХИО

7.7.Нэг хоорондын замд нэг галт тэргийг нөгөө галт тэрэгний хойноос зохих хугацаагаар тусгаарлан мөрдөж явуулах үед дараахь дохиог хэрэглэнэ.

7.7.1.Цувж яваа тохиолдолд түрүүчийн галт тэрэг буюу ганцаараа яваа зүтгүүрт бамбайн баруун талд дэлгэсэн шар дарцаг нэмж өлгөнө. (Зураг 7.4.)

Зураг 7.3 (а,б)

Зураг 7.3 (в)

ГАЛТ ТЭРГИЙГ ХООРОНДЫН ЗАМААС

ХЭСЭГЛЭН ТАТАЖ АВАХАД

ХЭРЭГЛЭХ ДОХИО

7.7.2.Галт тэргийг хоорондын замаас хэсэглэн татаж авахдаа хамгийн сүүлчийнхээс бусад хэсэг бүрийн сүүлчийн вагоны бамбайн ялууны баруун талд өдөр-дэлгэсэн шар дарцаг, шөнө-шар гэрэлтэй дэнлүү өлгөнө. (Зураг 7.3.а.)

Хамгийн сүүлчийн татан авч байгаа хэсгийн сүүлийн вагоныг ердийн ачааны галт тэрэгний адил дохиогоор хангана.

Зураг 7.4

ЦАС ЦЭВЭРЛЭГЧ ЯВЖ БАЙГАА

 ҮЕД ХЭРЭГЛЭХ ДОХИО

7.8. Цас цэвэрлэгч нэг замтай хэсэгт яваа үед дараахь дохиог хэрэглэнэ.

7.8.1.Хэрэв цас цэвэрлэгч толгойд нь яваа бол түүний хажуугийн хоёр дэгээнд өдөр-дэлгэсэн хоёр шар дарцаг өлгөнө. (Зураг 7.3.б.),

Шөнө цас цэвэрлэгчийн хажуугийн хоёр шар гэрэл харагдах бөгөөд зүтгүүр тийш хандсан тал нь хяналтын хоёр тунгалаг цагаан гэрэлтэй байна. (Зураг 7.3.б.)

7.8.2.Хэрэв зүтгүүр толгойд нь яваа бол өдөр-бамбайн дэнлүүний дэргэд дэлгэсэн хоёр шар дарцаг, шөнө-бамбайн хоёр шар гэрэл харагдана. (Зураг 7.3.в.)

Цас цэвэрлэгчийн сүүлийг ганцаараа яваа зүтгүүрийн нэг адил дохиогоор хангана.

СЭЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА ЗҮТГҮҮРИЙН ДОХИО

7.9.Сэлгээ хийж байгаа, галт тэргэнд очих ба галт тэрэгнээс буцаж яваа зүтгүүрийн ард, урд шөнийн цагт бамбайн дэнлүүний машинчийн талд тус бүр нэг тунгалаг цагаан гэрэл харагдана.

ЗАМААС АВАГДДАГ ӨӨРӨӨ ЯВАГЧ ТУСГАЙ

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН ( ДРЕЗИН) БОЛОН БУСАД

НЭГЖИЙН ЯВЖ БАЙГАА ҮЕИЙН ДОХИО

7.10.Замаас авагддаг өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн (дрезин), тэргэнцэр гэх зэрэг замаас авч болдог бусад нэгжүүд хоорондын замд ажиллаж байхдаа дор дурдсан дохиотой байна. Өдөр хоёр тал нь улаан будагтай тэгш өнцөгт дөрвөлжин самбар эсвэл урт иштэй дэлгэсэн улаан дарцаг.

Шөнө урт ишинд байрлуулсан ар, өвөр аль ч талдаа харагдах улаан гэрэл бүхий дэнлүүтэй байна.

Хоорондын замд байгаа тэргэнцэрийг дээрх дохионоос гадна хоёр талд нь 800 метр зайтай газар гар ба зөөврийн улаан дохиогоор хаах бөгөөд тэргэнцэр хөдлөхтэй нэгэн зэрэг дохиог өөрчлөн байрлуулахаар зохицуулна.

Тэргэнцэр өртөөнд ажиллаж байхдаа өдрийн цагт хоёр тал нь улаан самбар эсвэл урт иштэй улаан дарцагбайх ба шөнийн цагт хоёр тал нь улаан гэрэл бүхий урт иштэй дэнлүүтэй байна.

Өртөөний зам ба суман шилжүүлэг дээр ажиллаж байгаа тэргэнцэрийн хоёр талд нь 50 метр зайтай газарт гар ба зөөврийн улаан дохиогоор хаах бөгөөд тэргэнцэрийг хөдлөхтэй нэгэн зэрэг дохиог өөрчлөн байрлуулна.

Тэргэнцэр болон замаас авагддаг бусад нэгжийг хоёр талаас нь хааж явах төмөр замын ажилтан, түүнчлэн эдгээр нэгжийн хөдөлгөөнийг удирдаж яваа ажилтан нь зөөврийн самбар, гар дарцаг, дохионы дэнлүүнээс гадна галт тэрэг ойртож байгаа тухай мэдэгдэх, хэрэв шаардлага гарвал галт тэргэнд зогсоох дохио өгөхөд зориулсан бялт ба бүрээгээр хангагдсан байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ДУУТ ДОХИО

8.1.Галт тэрэгний хөдөлгөөнд хэрэглэгдэх дуут дохиог шүгэл, бүрээ, зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүгэл зэргээр өгнө.

СЭЛГЭЭНИЙ ҮЕД ХЭРЭГЛЭХ ДУУТ ДОХИО

“ТАЙЛБАР: Түлхэгч зүтгүүртэй бол түүнээс өгсөн бүх дохиог хоёрдугаар зүтгүүрийн машинч давтана.

8.2.Мэдэгдэх дохиог өртөө, замын пост, зорчигч буух, суух газар, шүгэл дуугаргахыг шаардах дохионы “Ш” тэмдэг, хурд бууруулах зөөврийн ба гар дохионууд, сэтэрхий, тойруу зам, хонгил, гарам, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн, замаас авагддаг тэргэнцэр болон зам дээр байгаа хүмүүст галт тэрэг ойртож ирж байгааг зүтгүүр, өөрөө явагч тусгай бүрэлдэхүүний шүглийг нэг урт дуугаргаж мэдэгдэнэ.

Ажил хийж байгаа газарт галт тэрэг ойртоход зөөврийн дохио байгаа эсэхийг харгалзахгүйгээр анхаарамж бичигт дурдсан километрийн өмнөх километрээс эхлэн шүглээ нэг урт дуугаргаж мэдэгдэнэ.

Цаг агаарын хүндрэлтэй манан будан, цасан ба шороон шуурга зэрэг үзэгдэх орчин хязгаарлагдсан үед дохиог байнга давтан өгч байна.

8.3.Хоорондын замд зам, гүүр, хонгил, нурж болох газрын эргүүл, гармын жижүүр, замын ажил удирдаж байгаа ажилтан, замаас авагддаг тэргэнцэр авч яваа дохиочид, ажилтан галт тэрэг ойртож яваа дохиог бүрээгээр өгнө.

Сондгой чиглэлийн галт тэрэг ойртож явааг бүрээгээр нэг урт, тэгш чиглэлийн галт тэрэг ойртож явааг хоёр урт дуу гаргаж мэдэгдэнэ.

Өртөөний зам дээр байгаа зорчигчийн, ачаа-зорчигчийн, хүн тээсэн галт тэргэнд суух ба тэдгээрийг явуулах тухай зорчигчдод чанга яригчийн холбоогоор зарлан мэдэгдэнэ.

Мэдэгдэх дохиог ойлгомогц зам дээр ажиллаж байсан хэн боловч замын хажууд гарч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа хэрхэн хангагдаж байгаад хяналт тавьж өнгөрүүлнэ.

8.4.Сэрэмжлэх дохиог зүтгүүрийн шүглээр нэг богино нэг урт дуугаргаж өгөөд, үе үе давтана. Үүнд:

Урих дохиогоор болон оруулах дохионы хориглосон заалттаар өртөө руу орох үед өгнө.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ТҮГШҮҮРИЙН ДОХИО БА ТУСГАЙ ТЭМДЭГ

9.1.Түгшүүрийн дохиог зүтгүүр, өөрөө явагч тусгай бүрэлдэхүүний шүгэл, бүрээ, цэргийн дохионы бүрээ, тусгай зориулалтын дуут дохио, ямар нэгэн дүүжилсэн төмрөн эдлэлийг дуугаргах зэргээр өгнө.

Дуут дохиог цохилтоор /гараар/ өгөхдөө бүдүүвчийн дагуу үргэлжилсэн дохиог ойрхон олон дахин цохих ба богино дохиог огцом ганцхан цохиж өгнө.

9.1.1.Нийтийн түгшүүрийн дохиог нэг урт гурван богино дуугаргаж дор дурдсан нөхцөлүүдэд өгнө.

 

Зураг 9.1.

9.1.1.1.Галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болох гэмтэл зам дээр илэрсэн үед,

9.1.1.2.Галт тэргэнд сүйрэл тохиолдох, цасан болон элсэн хунгарт саатан зогсох зэрэг тусламж шаардах үед,

9.1.2.Галын түгшүүрийн дохиог нэг урт хоёр богино дуу гаргаж өгнө.

Зураг 9.2.

Шаардлагатай үед нийтийн ба галын түгшүүрийн дохиог төмөр замын ямар ч ажилтан өгнө.

9.1.3.Агаарын түгшүүрийн “АТ” дохиог 3 минутын турш тасралтгүй олон богино дуу гаргаж өгнө. Зураг 9.3

• • • • • • • •

Зураг 9.3

Төмөр замын үйлдвэрийн газар өртөө, зөрлөг, аж ахуйн нэгж, байгууллага байрлаж байгаа хот, суурин газар өгөгдсөн агаарын түгшүүрийн дохиог зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр яаралтай давтана.

Хоорондын замд агаарын түгшүүрийн дохиог зүтгүүр ба өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр өгнө.

9.1.4.Радиацийн болон химийн аюулын “ХА” дохиог нэг урт, нэг богино дуугаргаж өгнө.

Зураг 9.4

9.1.4.1.Хоорондын замд зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний шүглээр.

9.1.4.2.Өртөө, зөрлөг, аж ахуйн нэгж, байгууллага дээр өлгөсөн төмрөн эдлэлийг бүдүүвчийн дагуу цохиж 1-ээс 2 минутын турш үе үе давтаж өгнө. Химийн аюулын дохиог өртөөн дээр төмөр замын ажилтан өгөх бөгөөд хоорондын замд зүтгүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний жолооч өгнө.

Зураг 9.5

9.1.5.Агаарын түгшүүр болон химийн аюул “ХА” өнгөрсөн тухай төмөр замын ажилтан зорчигч иргэдэд дараахь байдлаар мэдэгдэнэ.

9.1.5.1.Өртөөн дээр бол өртөөний дарга буюу түүний томилсон ажилтны захирамжаар паркийн хоёр талын чанга яригчаар мэдээлнэ.

9.1.5.2.Хоорондын замд яваа зорчигчийн галт тэргэнд галт тэрэгний даргын шийдвэрээр галт тэрэгний зохих албан тушаалтнаар буюу галт тэрэгний радио дамжуулах шугамаар, цэргийн галт тэрэг бол цувааны даргын шийдвэрээр цувааны холбооны хэрэгслээр дамжуулан тус тус мэдэгдэнэ.

9.2.Хортой хэсгээр галт тэрэг явж өнгөрнө гэдгийг зүтгүүрийн ба галт тэрэгний бригадад мэдэгдэх болон хордсон хэсэгт хүмүүсийн баг, хамгаалах тусгай хувцас зэрэг тусгай хамгаалалтгүйгээр оруулахгүйн тулд тийм газрыг “Хортой”, “Энд хортой” гэдэг тусгай тэмдгээр хаана. (Зураг 9.5.) .

Хортой Энд хортой-гэсэн тусгай тэмдгийг байрлуулах бүдүүвчийг зураг 9.6.-д харуулав.

 

Зураг 9.6

Хоорондын зам буюу өртөөн дээр хордсон газрын хязгаараас 50 метрийн зайд “Энд хортой” гэсэн тэмдгийг замын ул шорооны дэнж дээр байрлуулна.

Галт тэрэгний хөдөлгөөний чиглэлийн дагуу “Хортой” гэсэн нэгдүгээр тэмдгийн өмнө машинч нь химийн аюулын дохио өгөөд хордсон газрыг тогтоосон хурдаар явж өнгөрнө.

“Хортой”, “Энд хортой” гэсэн тэмдэг нь шөнө гэрэлтүүлэгдэнэ. Эсвэл гэрэл ойлгогчтой байна.

 

ГАРЧИГ

Оршил

Нэгдүгээр бүлэг

Дохио

Үзэгдэх дохио

Дуут дохио

Хоёрдугаар бүлэг

Гэрлэн дохио

Оруулах гэрлэн дохио

Урих дохио

Гаргах гэрлэн дохио

Халхлах гэрлэн дохио

Хаах гэрлэн дохио

Анхааруулах гэрлэн дохио

Давтах гэрлэн дохио

Замналын гэрлэн дохио

Өнгөрүүлэх гэрлэн дохио

Зүтгүүрийн гэрлэн дохио

Семафор

Семафорын өмнө бялт тавих

Гэмтсэн семафорыг хаах

Хурд бууруулах байнгын зээрэнхий

Ажиллагаанд оруулаагүй дохиог таних тэмдэг

Гуравдугаар бүлэг

Зөөврийн дохио

Галт тэрэгний хөдөлгөөнд саадтай газар болон хоорондын замд ажил хийх газрыг хамгаалах

Өртөөн дээрх галт тэрэгний хөдөлгөөн саадтай ба ажил хийж байгаа газрыг хамгаалах

Өртөөний зам дээр байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг хамгаалах

Галт тэрэг хоорондын замд аргагүйдэн зогссон үед хамгаалах

Дөрөвдүгээр бүлэг

Гар дохио

Тавдугаар бүлэг

Дохионы тэмдэг ба заагч

Сумны заагч

Замын хаалтын заагч

Дохионы байнгын тэмдэг

Дохионы түр тэмдэг

Зургадугаар бүлэг

Сэлгээний ажлын үед хэрэглэхэд дохио

Сэлгээний гар ба дуут дохио

Долдугаар бүлэг

Нэг замтай хэсэгт явах галт тэргэнд хэрэглэх дохио

Ганцаараа явах зүтгүүрийн дохио

Нэг хоорондын замд цувж яваа галт тэрэгний дохио

Галт тэргийг хоорондын замаас хэсэглэн татаж авах хэрэглэх дохио

Цас цэвэрлэгчийн явж байгаа үед хэрэглэх дохио

Сэлгээ хийж байгаа зүтгүүрийн дохио

Замаас авдаг өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүн (дрезин), болон бусад нэгжийн явж байгаа үеийн дохио

Наймдугаар бүлэг

Дуут дохио

Сэлгээний үед хэрэглэх дуут дохион

Есдүгээр бүлэг

Түгшүүрийн дохио ба тусгай тэмдэг