A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 428

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасугай.

3. Батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүхт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 

Дугаар 410

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхэд, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай./Журамд 2014-2-14-ний 37-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар (Ц.Жадамба)-т, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН