Хэвлэх DOC Татаж авах

 Аймгийн Засаг даргын 2007 оны

9 дүгээр захирамжийн  хавсралт

 

 

АЙМГИЙН ТӨВ СҮХБААТАР СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ,

АШИГЛУУЛАХ, ӨМЧЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ,

БАТАЛГААЖУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

                                                               

Нэг. Зорилго

1.1. Монгол улсын Газрын тухай хуулинд заасан аймгийн Засаг дарга, аймгийн төвийн /Сүхбаатар/ сумын Засаг дарга нарын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Зохих шатны Засаг дарга газрын харилцааны талаархи эдлэх эрх, үүргийг зааглан ялгаж тодорхой болгоно.

 

Хоёр: Ерөнхий зүйл

2.1. Энэхүү журмыг аймгийн Засаг дарга, Сүхбаатар сумын Засаг даргын саналыг авч иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, инженерийн шугам сүлжээ бүхий газарт иргэн хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах, Сүхбаатар сумын Засаг дарга  инженерийн шугам сүлжээгүй газарт газрыг эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах, тэдгээрийн гаргасан шийдвэрүүдийг газрын албаны холбогдох мэргэжилтэн, Сүхбаатар сумын газрын даамал нар тус бүртээ хариуцан баталгаажуулах, улсын бүртгэлд бүртгэх, тайлан балансад тусгахад мөрдлөг болгон ажиллана.

2.2. Аймгийн ИТХ-аар баталсан тухайн онд иргэнд газар өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршлыг үндэслэнэ.

2.3. Сүхбаатар сумын ИТХ-аар баталсан тухайн жилийн ГЗБайгуулалтын төлөвлөгөөний дагуу газар өмчлүүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Газрын харилцааны талаархи холбогдол бүхий УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, ГХГЗЗГазрын даргын тушаалаар батлагдсан аргачлал, журам, аймаг, сумын ИТХ-ын тогтоол, аймаг , сумын Засаг дарга нарын захирамж, шийдвэр Газрын албаны даргын тушаалаар батлагдсан аргачлал, заавар, журмыг мөрдөж ажиллана.

 

Гурав.Инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар олгох, улсын бүртгэлд бүртгэх

3.1. Аймгийн засаг даргын бүрэн эрх

3.1.1 Сумын тухайн жилийн ГЗБайгуулалтын төлөвлөгөөнд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаархи саналыг сумын Засаг даргатай зөвшилцөн аймаг, сумын ИТХ-д хүргүүлэх

3.1.2 Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах комиссыг тус тусад нь томилох, хугацааг товлох, анхны үнийн саналыг тогтоосон шийдвэр гаргах

3.1.3 Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн ялагчид газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах.

3.1.4 Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу ялагчаар тодорсон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах. 

3.2. Сүхбаатар сумын Засаг даргын бүрэн эрх

3.2.1 Сумын тухайн жилд инженерийн шугам, сүлжээ бүхий газарт иргэний гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээний талаархи саналаа аймгийн засаг даргатай солилцож аймаг, сумын ИТХ-д хэлэцүүлэн шийдвэрлүүлэх

3.2.2 Сумын тухайн жилийн ГЗБ-тын төлөвлөгөөнд инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаатөсөл сонгон шалгаруулах журмаар олгох газрын байршил хэмжээний талаархи саналаа аймгийн Засаг даргатай зөвшилцөн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх

3.2.3 Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ шинэчлэн солих, бусдад шилжүүлэх, барьцаалах, хугацааг сунгуулах хүсэлтийн талаархи саналыг аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлүүлэх

 

Дөрөв.Инженерийн шугам сүлжээгүй газарт газар олгох, улсын бүртгэлд бүртгэх

4.1 Аймгийн Засаг даргын бүрэн эрх

4.1.1Сүхбаатар суманд газар өмчлөхийг хүссэн аймгийн ИТХ-аар баталсан сумын тухайн жилийн иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг үндэслэн сумын Засаг даргын саналыг харгалзан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах

4.2 Сүхбаатар сумын засаг даргын бүрэн эрх

4.2.1 Инженерийн шугам, сүлжээгүй газарт иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын айршил, хэмжээний талаархи саналаа аймгийн Засаг даргатай солилцож аймаг, сумын ИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих.

4.2.2 Сумын тухайн жилийн ГЗБ-ын төлөвлөгөөгөөр газар эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын талаархи саналаа боловсруулан ИТХ-аар хэлэлцүүлэн, батлуулах.

4.2.3 Батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах комиссыг тус тусад нь томилох, хугацааг товлох, анхны үнийн саналыг толгтоосон шийдвэр гаргах.

4.2.4 Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн ялагчид газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах.

4.2.5 Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу ялагчаар тодорсон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд гарын үсэг зүрж баталгаажуулах .