Хэвлэх DOC Татаж авах

/ХХААХҮС-ын 2016 оны А-37 дугаар тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/

Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Сайдын

                                                                            2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн

А/33 дугаар тушаалын хоёрдугаар

                                                                                                       хавсралт

 

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ХАНГАХ БОЛОМЖГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ИМПОРТЫН ХҮНСИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, төрөөс дэмжлэг, урамшуулал үзүүлэх зорилгоор дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсийг тодорхойлж, жагсаалт батлахад энэхүү аргачлалыг ашиглана.

Хоёр. Аргачлал болон нэр томьёоны тодорхойлолт

2.1.Эрүүл мэндийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 257 тоот батлагдсан Хүн амын хооол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүний хоногийн хэрэгцээний жишиг хэмжээг тооцож гаргахад баримталдаг 13 нэр төрлийн хүнсний жагсаалтаас Хүнсний тухай хуулийн 3.1.6.-д заасан стратегийн хүнс- мах, сүү, гурилыг хасч будаа, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, буурцагт ургамал (вандуй шош), жимс, өндөг, ургамлын тосны  импортын хамаарлын хувийг тооцон журмын 3.1.-д заасан хувь хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулна.

2.2.Эрүүл мэндийн сайдын Хүн амын хооол тэжээлийн физиологийн нормыг батлах тухай тушаалд өөрчлөлт орвол хамгийн сүүлд баталсан нормыг үндэслэл болгоно.

2.3.Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний “Импортын хамаарал”-ыг дараах томъёогоор тодорхойлно.
 

 

ИХХ=(импорт*100)


(дотоодын үйлдвэрлэл+импорт-экспорт)


 

Үүнд: ИХХ -Импортын хамаарлын хувь|

 

2.4.ИХХ их байх тусам тухайн бүтээгдэхүүний  импортын хамаарлын түвшин өндөр байна.

2.5.Аливаа өргөн хэрэглээний хүнсний “дотоодын үйлдвэрлэл” гэдэг нь хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэлнэ. Өргөн хэрэглээний хүнсний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын статистикийн эмхтгэлийн хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт болон аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн хэмжээгээр тодорхойлно.

 

2.6.Хүнсний бүтээгдхүүний импорт, экспортын хэмжээг Гаалийн ерөнхий Газрын гадаад худалдааны барааны статистик мэдээллийн экспорт импортын барааны гүйцэтгэлийн бодит тоо хэмжээний дагуу гаргана.  

 

2.7.Дотоодын үйлдвэрлэл, импорт, экспортын хэмжээ нь өмнөх жилийн нийт дүнгээр тооцогдоно.  

 

Гурав. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсэнд тавигдах шаардлага

 

3.1.Импортын хамаарлын харьцаа нь 70%-иас их, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний бараа гэж тооцно.

3.2.Жагсаалтад хамрагдах хүнсний бүтээгдэхүүнийг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу тодорхойлж, кодлох боломжтой байна.

 

Дөрөв. Жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтыг хүчингүй болгох

 

4.1.Бүтээгдэхүүн нь энэхүү аргачлалын 3.1 ба 3.2-т заасан шаардлагад нийцэхгүй болсон тохиолдолд Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй байна.

4.2. Жагсаалтыг жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, яамны цахим хуудсанд байршуулсан байна.

Тав. Импортын хамаарлын харьцаа (ИХХ)-г бодох аргачлалын жишээ

 

Жишээ №1

Өгөгдөл:

2012 оны цагаан будааны хангамж:

 

  • Дотоодын үйлдвэрлэл:0тн
  • Импорт: 31,6 мян.тн
  • Экспорт: 0

 

Бодох аргачилал:

     Импорт * 100 / (Дотоод үйлдвэрлэл + Импорт - Экспорт)= ИХХ

 

     31,6    * 100 / 0    +     31,6    -      0) = ИХХ

 

3160 / 31,6 = 100 буюу 100 хувийн импортын хамааралтай байна.

 

Импортын хамаарлын харьцаа 70%-иас их байгаа учир дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулна.

 

Жишээ №2

Өгөгдөл:

2012 оны аарц бяслагны хангамж

 

  • Аарц,бяслагны  үйлдвэрлэл:                    329,9 тн
  • Импорт:                                          493,4 тн
  • Экспорт:                                                    тн

       Бодох аргачилал:

Импорт *100 (Дотоод үйлдвэрлэл + Импорт - Экспорт)= ИХХ

 

493,4*100 /(329,9 + 493,4 - 0) = 59,9 буюу 59,9  хувийн импортын хамааралтай байна.

Импортын хамаарлын харьцаа 70%-иас бага байгаа учир дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалтад хамруулах боломжгүй байна.