Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 40 дүгээр

                                                                             тогтоолын 2 дугаар хавсралт

 

“ОЮУТАН-ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Д/д

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах байгууллага

1.  Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар

1.1

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

2014 оны 2 дугаар улиралд

БХЯ

1.2

Их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн алба хаалгах журам боловсруулан батлуулах

 

2014 оны 1 дүгээр хагаст

БХЯ,

БШУЯ,

СБТГ

1.3

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-т зориулсан цэргийн алба, сургалтыг зохион байгуулах заавар боловсруулан гаргах

2014 оны 1 дүгээр хагаст

БХЯ,

БХИС

1.4

Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусын “Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдах судалгааг гаргах

Жил бүрийн 9 дүгээр сард

БХЯ,

МОХ

1.5

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-т хамрагдсан оюутан залуусыг цэргийн алба хаасанд тооцох, элсүүлэх, хасах тухай тусгай журам боловсруулж батлуулах

2014 он

БХЯ

2. Оюутнуудыг суралцах хугацаанд нь сайн дурын үндсэн дээр сонгон суралцахаар цэргийн алба хаах цэргийн бэлтгэл сургалтад хамруулах талаар

2.1

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн цэргийн сургалтын тусгай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах

2014 он

ЗХЖШ,

БХИС

2.2

 Их, дээд сургуулиудтай хамтран сайн дурын үндсэн дээр цэргийн алба хаах сонирхолтой оюутнуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг (2 кредит, 96 цаг) сонгон суралцуулах

2014-оноос

БШУЯ,

БХЯ

2.3

 “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээлийг судалж, шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл, сургалтад (12 кредит, 560 цаг) хамруулах

 

2014 оноос

БХЯ, ЗХЖШ,

БХИС

2.4

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 500 оюутны сургалтыг цэргийн ангиудыг түшиглэн зохион байгуулах

2014 он

ЗХЖШ,

БХИС

2.5

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийн цэргийн сургалтыг явуулах багш, офицерүүдийг жил бүр сургалт, семинарт хамруулах

Жил бүр

БХЯ,

БХИС

3.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх цэргийн сургалтын төвийг Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургуулийн сургалтын материаллаг баазыг түшиглэн байгуулах талаар

3.1

“Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх цэргийн сургалтын төвийг байгуулах зураг төсөл, төсвийг гаргах

2014 он

БХЯ,

БХИС

3.2

 Сургалтын төвийн байр, анги, танхимуудын барилгын ажлыг дуусгах

2015-2016 он

БХЯ

3.3

Сургалтын төвийг иж бүрнээр ашиглалтад оруулж, жилийн турш тасралтгүй сургалт явуулах нөхцөл бүрдүүлэх

2016-2017 он

БХЯ

3.4

“Оюутан-цэрэг” сургалтын төвийн цэргийн сургалтын хотхонуудыг барьж дуусгах

2016 он

БХЯ