Хэвлэх DOC Татаж авах

 

Засгийн газрын 2014 оны 99 дүгээр

                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН

ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

1. Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:

 

Төрийн алба хаасан хугацаа (жилээр)

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)

5-10

10

11-17

15

18 ба түүнээс дээш

20

 

            2. Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт, албан хаагчийн хувийн хэрэг, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр байна.

 

            3. Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо  алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.

 

            4. Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулан тооцно:

 

                     4.1. төрийн тусгай албанд ажилласан;

 

                      4.2. төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын захиалгаар дотоод, гадаадын сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур, докторантурт суралцсан;

 

                     4.3. төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан.

 

 

 

 

 

----оОо----