Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2014 оны 99 дүгээр

                                                                               тогтоолын 2 дугаар хавсралт

 

 

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ

НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

1. Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хааж байх хугацаанд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

           

2. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг дараах албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож сар бүр олгоно:

 

Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох нэгж

Нэмэгдлийн хэмжээ (үндсэн цалингийн хувиар)

1

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн болон техникийн алба, Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлыг хангах алба

25

 

2

Цагдаагийн байгууллагын Дэмжлэг үзүүлэх алба, Сургалт дадлагын төв, Интерполын үндэсний товчоо

20

3

Бусад алба, төрийн захиргааны албан тушаалтан

15

 

            3. Цагдаагийн алба хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.

           

4. Цагдаагийн алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд нь олгохгүй.

 

 

 

 

 

 

 

----оОо----