A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫНСАНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.5 болон 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд мөрдөх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Хоёр. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Ч.Тавинжил/, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Батцэцэг/ болон аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн дарга, төрийн захиргааны төв байгууллагын санхүү, хөрөнгө оруулалтын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

Энэ тушаалд Сангийн сайдын 2015 оны 129-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав.