A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/166

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 38.2, 38.6-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам"-ыг 1 дүгээр, Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/282

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. ''Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам''-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Ойн газар /Б.Оюунсанаа/-т, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар /Д.Батмөнх/-т, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан ''Журам батлах тухай'' Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/166 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ