Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27 -ны өдрийн
491, А/472 тоот хамтарсан  тушаалын  нэгдүгээр хавсралт


Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах,

зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт (цаашид “төгсөлтийн дараах сургалт” гэх) явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, төгсөлтийн дараах сургалтанд  суралцах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чиглэл, индексийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар батална.
1.3 Эрүүл мэндийн тухай хуульд заасан орон тооны бус зөвлөл (“Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл” (цаашид зөвлөл гэх) нь төгсөлтийн дараах сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, төгсөлтийн дараах сургалтанд  суралцах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.4  Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулна.
1.5 Төгсөлтийн дараах сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)- ийн Төгсөлтийн дараах сургалтын зохицуулалтын хэлтэс (цаашид “ажлын алба” гэх) гүйцэтгэнэ.

Хоёр. Төгсөлтийн дараах сургалтын хэлбэр, агуулгын багтаамж, хугацаа, элсэлт, төгсөлт

2.1 Төгсөлтийн дараах сургалтыг мэргэшүүлэх болон давтан сургалт гэсэн үндсэн хэлбэрээр зохион байгуулна.
2.2 Мэргэшүүлэх сургалт нь үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн гэсэн 2 төрлийн байна.
2.3 Төгсөлтийн дараах сургалтын багтаамжийг багц цагаар хэмжинэ.
2.4 Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн хяналтын тоог сургалт эрхлэх байгууллагын хүчин чадал, салбарын хүний нөөцийн хэрэгцээ, эрүүл мэндийн байгууллагын захиалгыг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  тогтооно.
2.5 Хүний их эмчийн үндсэн мэргэшлийн сургалт нь 132 багц цагаас доошгүй агуулгатай, 4 жилээс доошгүй үргэлжилнэ. Харин Нүүр амны их эмч, Уламжлалт анагаахын их эмчийн үндсэн мэргэшлийн сургалт нь 2 жил буюу 88 багц цагаас доошгүй байна. Үндсэн мэргэшлийн сургалт дүүргэснийг гэрчлэх баримт бичиг нь мэргэшлийн үнэмлэх байна.
2.6 Хүний их эмч нь үндсэн  мэргэшлийн  сургалтанд  хамрагдах тохиолдолд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн  төв, сум  дундын  болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,  түргэн  тусламжийн  төвд ажилласан 2 жилийг шалгуур  хангасан  бол 2 жилд 44 багц цаг биелүүлсэн гэж үзэж үндсэн мэргэшлийн сургалтыг үргэлжлүүлэн тооцно.
2.7 Үндсэн мэргэшлийн сургалтанд  эрүүл мэндийн  байгууллагын захиалгаар суралцагсад суралцана. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хяналтын тоо нь эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагсдын захиалгын тооноос илүү гарсан тохиолдолд үлдсэн хяналтын тоонд багтаан хувийн зардлаар суралцагчид элсэлтийн шалгалтанд  тэнцвэл элсүүлж болно.
2.8  Захиалагч эрүүл мэндийн байгууллага нь  суралцагчтай  гэрээ байгуулах бөгөөд суралцах хугацаанд нь тэтгэлэг (цалин) олгож, төгссөний дараа ажлын байраар хангана.
2.9  Хүний их эмч, Эм зүйч, Уламжлалт анагаахын их эмч, Нүүр амны  их эмч, Биоанагаахын мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний төрөлжсөн мэргэшлийн сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 6 сар ба түүнээс дээш хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрчлэх баримт бичиг нь  мэргэшлийн   үнэмлэх байна.
2.10  Сувилагч, Эм найруулагч, Эх баригч болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн эмнэлгийн бусад мэргэжилтний мэргэшүүлэх сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 6 сар хүртэлх хугацаатай үргэлжлэх бөгөөд гэрчлэх баримт бичиг нь  мэргэшлийн   үнэмлэх байна.
2.11  Төгсөлтийн дараах давтан сургалт нь мэргэжлийн чиглэлээр нэмэлт мэдлэг, ур чадварыг олгоход чиглэх ба мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн сургалт гэсэн 2 хэлбэрээр явагдана.
2.12 Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалт нь сард 4 багц цагаас доошгүй агуулгын багтаамжтай, 6 сар хүртэлх  хугацаагаар үргэлжлэх бөгөөд гэрчлэх баримт бичиг нь гэрчилгээ байна.
2.13  Багц цагийн сургалт нь эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд бүрдүүлэх ёстой багц цагийг биелүүлэхэд чиглэсэн сэдэвчилсэн,  ажлын байран дээрх болон зайны сургалт хэлбэрээр явагдах бөгөөд гэрчлэх баримт бичиг нь багц цагийн тэмдэглэгээ бүхий гэрчилгээ байна.
2.14 Ажлын алба нь мэргэшүүлэх сургалтанд  элсэгчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар уралдаант шалгалтаар шалгаруулан, хяналтын тоог үндэслэн сургалт эрхлэх байгууллагуудад хуваарилна.
2.15 Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн улсын шалгалтын комиссыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилж, сургалт дууссанаас хойш 14 хоногт багтаан ажлын алба нэгдсэн журмаар зохион байгуулна.
2.16 Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт төгсөгчдийн нэрсийн жагсаалт, мэргэшлийн үнэмлэхний дугаарыг төгсөлтийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.
2.17  Давтан сургалт зохион байгуулах зөвшөөрөл авсан байгууллага нь төгсөгчдийн нэрсийн жагсаалт, гэрчилгээний серийн дугаарыг ЭМХТ-ийн захирлын шийдвэрээр баталгаажуулна.
2.18 Давтан сургалт нь 10-аас доош хоногоор зохион байгуулагдах тохиолдолд сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, ноогдох багц цагийг ажлын алба хянаж, зөвшөөрөл олгон, сургалтанд  оролцогсдын нэрс, гэрчилгээний серийн дугаарыг баталгаажуулах ба гэрчилгээнд сургалт зохион байгуулсан байгууллагын дарга/захирал гарын үсэг зурж, байгууллагын тамга дарна.

 

Гурав. Төгсөлтийн дараах сургалтын удирдлага, зохион байгуулалт

3.1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1. Төгсөлтийн дараах сургалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах;
3.1.2. Төгсөлтийн дараах сургалтын бодлого, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулж, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
3.1.3. Боловсролын болон эрүүл мэндийн  хууль эрх зүйн орчинд нийцүүлэн төгсөлтийн дараах сургалтын холбогдох журам, зөвлөмж, аргачлал боловсруулан батлуулах;
3.1.4. Төгсөлтийн дараах сургалтын  асуудлаар ажлын алба болон сургалт явуулах байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
3.1.5. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлтөнд үндэслэн төгсөлтийн дараах сургалт явуулах байгууллагын чадавхийг харгалзан, эрүүл мэндийн байгууллагуудын захиалгын дагуу төсвөөс санхүүжих сургалтын чиглэл, элсэгчдийн хяналтын тоог тогтоох;
3.1.6 Төгсөлтийн дараах сургалтын элсэлт, төгсөлтийн улсын шалгалт (цаашид “шалгалт” гэх)-ын журмыг боловсруулах.

3.2 ЭМХТ нь төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.1 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн Ажлын албаны үүрэг гүйцэтгэх;
3.2.2 Төгсөлтийн дараах сургалтын бодлого, хууль эрх зүйн баримт бичиг, тэдгээрийг дагалдах дүрэм, журам, удирдамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.2.3 Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд  элсэгч, төгсөгчдөөс авах улсын нэгдсэн шалгалтыг зохион байгуулах, сургалт дүүргэснийг гэрчлэх мэргэшлийн үнэмлэх, гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
3.2.4 Төгсөлтийн дараах сургалт явуулах байгууллага болон элсэгч, суралцагч, төгсөгчидтэй холбоотой цахим мэдээний санг тогтмол ажиллуулах, боловсронгуй болгох, хяналт тавих;
3.2.5 Мэдээний сан болон эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан төгсөлтийн дараах сургалтын хэрэгцээг тодорхойлж, төлөвлөх, санал боловсруулах;
3.2.6 Төгсөлтийн дараах сургалтын талаарх дүн шинжилгээ бүхий тайланг бичгээр болон цахим хэлбэрээр жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор авч нэгтгэн ЭМЯ-ны холбогдох хэлтэст ирүүлэх;
3.2.7 Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг Зөвлөлд тайлагнах;
3.2.8 Сургалт явуулах байгууллагатай гэрээ байгуулж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах;
3.2.9 Төгсөлтийн дараах сургалт явуулах байгууллага болон суралцагчаас гаргасан санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх;
  3.2.10 Төгсөлтийн дараах сургалттай холбоотой мэдээллийг  www.сhd.moh.mn  цахим хуудсанд байршуулан нийтэд ил тод мэдээлэх;
3.2.11 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Төв эмнэлэг,  Тусгай мэргэжлийн төвөөс  Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 5 жил тутамд мэргэжилтнээ төгсөлтийн дараах сургалтанд  хамруулах төлөвлөгөө, жил бүрийн сургалтын хэрэгцээний санал, хэрэгжилтийн тайланг авах;
3.2.12 Сургалтын цөм хөтөлбөрийг шинээр боловсруулах, үнэлэх, шинэчлэх  ажлыг тухай бүр зохион байгуулах;
3.2.13 Зөвлөлөөс баталсан тэргүүлэх чиглэлийн дагуу зохион байгуулах сургалтанд  хяналт тавьж, тайланг Зөвлөлөөр хэлэлцүүлэх;
3.2.14 Төгсөлтийн дараах сургалт удирдах боловсон хүчнийг сурган заах арга зүйн хувьд чадавхижуулах сургалтыг байнга зохион байгуулах;
3.2.15 Захиалагч эрүүл мэндийн байгууллага нь үндсэн мэргэшлийн сургалтын суралцагчийн тэтгэлэгийг тухайн жилийн төсөвтөө суулган батлуулах, хуваарилахад хяналт тавих;
3.2.16 Үндсэн мэргэшлийн сургалтын суралцагч болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, түргэн тусламжийн төвд ажиллаж буй 2 жилийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмчийн үйл ажиллагаа, цалин, хөлс олголтонд тогтмол хяналт тавьж, холбогдох журмын хэрэгжилтийг зохион байгуулах;
3.2.17 Суралцагч үндсэн мэргэшлийн сургалтыг төгсөөд гэрээний дагуу тухайн захиалагч эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эсэхэд  хяналт тавих.

3.3 Төгсөлтийн дараах сургалтыг дараах хугацаанд зохион байгуулна:
3.3.1 Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалт нь жил бүрийн 10 дугаар сарын 1-нд, мэргэжил дээшлүүлэх сургалт нь жил бүрийн 3 дугаар сарын 1-нд, 10 дугаар сарын 1-нд, багц цагийн сургалт нь жилийн туршид зохион байгуулагдана.
3.3.2 Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтанд  элсэгчдийг жил бүрийн 9 дүгээр сарын 5-аас 9 дүгээр сарын 20-ны дотор, мэргэжил дээшлүүлэх сургалтанд  элсэгчдийг жил бүрийн 2 дугаар сарын 5-аас 20-ны хооронд, 9 дүгээр сарын 5-аас 20-ны дотор тус тус бүртгэж, элсэлтийн шалгалтыг 2 дугаар сарын 25-ны ба 9 дүгээр сарын 25-ны дотор тус тус зохион байгуулна.

Дөрөв. Төгсөлтийн дараах сургалт явуулах, зохион байгуулах байгууллагад тавигдах нийтлэг шаардлага

4.1 Төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг Зөвлөлөөс зөвшөөрөл авсан анагаах ухааны боловсрол олгох сургууль, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, төрийн бус байгууллага эрхлэх буюу зохион байгуулна.

4.2 Зөвлөл нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байгууллагад төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон эмнэл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах зөвшөөрөл олгоно. Үүнд:
4.2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх.
4.2.2 Мэргэжлийн чиглэл тус бүрээр Зөвлөлөөр батлагдсан сургалтын цөм хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх;
4.2.3 Батлагдсан орон тоо бүхий сургалтын нэгжтэй байх;
4.2.4 Сургалтын үйл ажиллагаа явуулах журамтай байх;
4.2.5 Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байна. Багшлах бүрэлдэхүүний 70-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх;
4.2.6 Мэргэшүүлэх сургалтанд удирдагч багш 2-оос илүүгүй суралцагч дагалдуулах, бага бүлгээр хичээллэх суралцагчдын тоо 8-аас илүүгүй байхаар зохион байгуулсан байх;
4.2.7 Багшлах бүрэлдэхүүнийг сурган заах арга зүйн сургалтанд   хамруулж, ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөөтэй байх;
4.2.8 Мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори бүхий сургалтын түшиц эмнэлэгтэй байх;
4.2.9 Сургалтын орчин бүрдүүлсэн байх (байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, интернэт бүхий компьютер, мэргэжлийн номын сан, амрах, хувцас солих өрөө г.м);
  4.2.10.Энэхүү журмын 4.2.7-д заасан түшиц эмнэлэг байхгүй эсхүл 4.2.8-д заасан сургалтын орчин байхгүй тохиолдолд сургалтын онцлогт тохирохуйц эмнэлэг буюу анагаах ухааны боловсрол олгох сургалтын байгууллагатай гэрээ байгуулсан байх (Гэрээнд урсгал болон бусад зардалтай холбоотой төлбөрийг тусгасан байна).

4.3 Зөвлөл нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байгууллагад багц цагийн болон эмнэл зүйн бус чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах зөвшөөрөл олгоно. Үүнд: 
4.3.1 Мэргэжил дээшлүүлэх сургалт нь 1 сар ба түүнээс дээш хугацаатай бол цөм хөтөлбөрийг Зөвлөлөөр батлуулсан байх, 1 сараас доош хугацаатай бол хөтөлбөрийг сургалт явуулах зөвшөөрөл бүхий сургалтын байгууллагаар батлуулсан байх;
4.3.2 Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;
4.3.3 Тухайн сургалтын агуулгад тохирсон техник хэрэгсэл, сургалтын  хэрэглэгдэхүүнтэй  байх;
4.3.4 Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавхи бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх.

Тав. Төгсөлтийн дараах сургалт удирдах багшид тавигдах нийтлэг шаардлага

5.1 Төгсөлтийн дараах сургалт удирдах багшид дараах шаардлага тавигдана. Үүнд:
5.1.1 Тухайн мэргэжлээрээ магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй буюу тэргүүлэх ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байх;
5.1.2 Тухайн мэргэжлээрээ 5 буюу түүнээс дээш жил ажилласан, сургалт удирдсан туршлагатай байх;
5.1.3 Эмнэл зүйн сургалт удирдах тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
5.1.4 Сурган заах арга зүйн сургалтанд  хамрагдсан үнэмлэх, гэрчилгээтэй байх;
5.1.5 Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш бол сургалт явуулах  байгууллагатай  гэрээ байгуулсан байх.

Зургаа.  Суралцагчдад тавигдах нийтлэг шаардлага

6.1 Үндсэн мэргэшлийн сургалтанд  элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.1.1. Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын дипломтой байх;
6.1.2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх (Нийгмийн эрүүл мэндийн мэргэшүүлэх сургалтанд хамаарахгүй);
6.1.3. Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх  болон магистр, докторын  сургалтанд   давхар элсээгүй байх;
6.1.4. Захиалагч эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээтэй байх;
6.1.5. Анагаах ухааны бакалаврын сургалтын нийт багц цаг нь элсэх гэж буй сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын залгамж холбоо, багтаамжийг  хангасан байх;
6.1.6. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн байх;
6.1.7. Бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж нь тухайн үндсэн мэргэшлийн сургалтын шаардлагыг хангахгүй тохиолдолд уг хичээлийг багц цагаар тооцон нөхүүлсэн байх.

6.2 Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд  элсэх их эмчид дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.2.1 Үндсэн мэргэшлийн үнэмлэхтэй байх;
6.2.2 Үндсэн мэргэшлийн сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
6.2.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтэй байх;
6.2.4 Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх  болон магистр, докторын  сургалтанд   давхар элсээгүй байх;
6.2.5 Элсэлтийн шалгалтанд  тэнцсэн байх.

6.3 Мэргэшүүлэх сургалтанд  элсэх сувилагч, эм найруулагч, эх баригч болон анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн бусад мэргэжилтэнд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.3.1 Төгсөлтийн өмнөх сургалтын диплом, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
6.3.2 Анагаах ухаан, эрүүл мэндийн бусад чиглэлээр мэргэшүүлэх  болон магистр, докторын  сургалтанд   давхар элсээгүй байх;
6.3.3 Мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
6.3.4 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
6.3.5 Элсэлтийн шалгалтанд тэнцсэн байх.

6.4 Мэргэжил дээшлүүлэх сургалтанд  элсэгчдэд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:
6.4.1 Тухайн мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
6.4.2 Мэргэжил дээшлүүлэх болон мэргэшүүлэх сургалтанд  хамрагдсанаас хойш 2 ба түүнээс дээш жил ажилласан байх;
6.4.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх (Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй мэргэжилд хамаарахгүй).

Долоо. Сургалтын цөм хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага

7.1 Төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөр дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:
7.1.1 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь сургалт явуулах байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн үндсэн чиг үүрэгт нийцсэн байх;
7.1.2 Мэргэшүүлэх сургалтын нийт багц цагийн 20-25 хувь нь онолын, 75-80 хувь нь дадлагажих сургалт байх;
7.1.3 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга нь төгсөлтийн өмнөх сургалттай залгамж холбоотой, үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг бүрэн төлөвшүүлэхэд чиглэсэн байх;
7.1.4 Сургалтын цөм хөтөлбөрт тухайн сургалтын зорилго, зорилт,  сургалтын үргэлжлэх хугацаа, сургалтын агуулга, стандарт, сургалтын хэлбэр, үнэлгээ, эзэмшвэл зохих гардан үйлдлийн тоо, мэдээллийн эх сурвалж, хэрэглэгдэх ном, сурах бичиг, гарын авлага болон  сүүлийн үед нэвтэрч буй эмчилгээ, оношилгоо, сувилгааны шинэ арга аргачлал, шинэ эм, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл, тэдгээрийн хэрэглээг тусгах.

Найм. Төгсөлтийн дараах сургалт явуулах зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материал

8.1. Төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон эмнэл зүйн дээшлүүлэх сургалт явуулах байгууллага нь зөвшөөрөл хүсэхэд дараах  материалыг бүрдүүлэн ажлын албанд ирүүлнэ. Үүнд:
8.1.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ (шуудангаар илгээх бол нотариатаар баталгаажуулсан хуулбар, харин байгууллагын төлөөлөл хүргэх тохиолдолд эх хувийг хуулбарын хамт авчирна.) 
8.1.2 Мэргэжлийн сургалтын чиглэл, тухайн сургалтыг явуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага, гарах үр дүн, сургалтын төрөл, хэлбэрийг тодорхой тайлбарласан албан бичиг .
8.1.3 Байгууллагын товч танилцуулга, байгууллагын дотоод журам, сургалтын үйл ажиллагаа явуулах журам болон сургалтын нэгж, багшлах бүрэлдэхүүнийг  баталсан тушаал, шийдвэрийн хуулбар, багш нарын чадавхийн түвшинг  тодорхойлсон баримт бичгүүдийн хуулбарыг (боловсролын болон мэргэжлийн зэргийн бичиг баримтын хуулбар) хавсаргана.
8.1.4 Мэргэжлийн онцлогт тохирсон сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, лаборатори  бүхий сургалтын түшиц эмнэлэг, сургалтын орчин бүрдүүлсэн байх (байнгын үйл ажиллагаатай хэвлэх, хувилах төхөөрөмж, интернэт бүхий компьютер, мэргэжлийн номын сан, амрах, хувцас солих өрөө г.м)-тай  холбоотой жагсаалт, фото зураг хавсаргана. 
8.1.5 Энэхүү журмын 4.2.7-д заасан түшиц эмнэлэг байхгүй эсхүл 4.2.8-д заасан сургалтын орчин байхгүй тохиолдолд эмнэлэг буюу анагаах ухааны боловсрол олгох сургуультай байгуулсан гэрээ (эх хувь).
8.1.6 Зөвлөлөөр батлагдсан сургалтын цөм хөтөлбөр,  төлөвлөгөө.
8.2 Төгсөлтийн дараах багц цагийн болон  эмнэл зүйн бус чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт эрхлэх байгууллага нь зөвшөөрөл хүсэхэд дараах  материалыг бүрдүүлэн ажлын албанд ирүүлнэ. Үүнд:
8.2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээ (шуудангаар илгээх бол нотариатаар баталгаажуулсан хуулбар, харин байгууллагын төлөөлөл хүргэх тохиолдолд эх хувийг хуулбарын хамт авчирна.) 
8.2.2 Тухайн сургалтын  онцлогт тохирсон сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэвлэх, хувилах төхөөрөмж зэрэг сургалтын орчин бүрдүүлсэн талаар жагсаалт, зураг  бүхий баримт хавсаргана.  
8.2.3 Сургалтыг удирдах багшлах бүрэлдэхүүн, багш нарын чадавхийн түвшинг тодорхойлсон баримт бичгүүдийн хуулбар (боловсролын болон мэргэжлийн зэргийн бичиг баримтын хуулбар) хавсаргана.
8.2.4 Батлагдсан сургалтын  хөтөлбөр,  төлөвлөгөө


Ес. Төгсөлтийн дараах сургалт явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох

9.1  Ажлын алба сургалт явуулахаар шинээр хүсэлт гаргасан байгууллагын материалыг хянах болон тухайн байгууллага дээр очиж танилцсаны дараа Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, сургалт явуулах зөвшөөрлийн гэрчилгээг Зөвлөлийн даргаар баталгаажуулан олгоно.

9.2 Харин давтан хүсэлт гаргасан байгууллагын хувьд Ажлын алба нь үйл ажиллагааны тайлан, явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан болон байгууллага дээр очиж танилцсаны дараа Зөвлөлийн хурлаар хэлэлцэн сургалт явуулах зөвшөөрлийг сунгана.

9.3 Төгсөлтийн дараах сургалт явуулах зөвшөөрлийг доор дурдсан хугацаагаар сунгах буюу олгоно:
9.3.1 Үндсэн мэргэшлийн сургалт явуулах байгууллагад 4 хүртэл жил.
9.3.2 Төрөлжсөн мэргэшлийн сургалт явуулах байгууллагад 2 хүртэл жил.
9.3.3  Давтан сургалт  явуулах байгууллагад  2 хүртэл жил.

9.4 Дараах тохиолдолд сургалт явуулах байгууллагын төгсөлтийн дараах сургалт явуулах зөвшөөрлийг Зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүчингүй болгоно. Үүнд:
9.4.1 Сургалтыг товлосон хугацаанаас хойш 1 сараас илүү хугацаанд эхлүүлээгүй, сургалтын явцад үйл ажиллагаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр зогсоосон;
9.4.2 Хяналт-шинжилгээ, үнэлгээнд хангалтгүй дүн үзүүлсэн;
9.4.3 Сургалтын орчин нь шаардлага хангахгүй, сургалтын цөм хөтөлбөр төлөвлөгөөний стандартыг зөрчсөн, суралцагчдын санал, гомдол,  мэдээлэлд дурдсан зөрчил нь шалгалтаар тогтоогдсон;
9.4.4 Байгууллага нь татан буугдсан буюу өөрчлөгдсөн;
9.4.5  Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй байгуулсан гэрээний заалт зөрчигдсөн;
9.4.6 Зөвлөлөөс өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

Арав. Төгсөлтийн дараах сургалтын хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1 Ажлын албанаас үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагуудын үйл ажиллагааны хяналт-шинжилгээний тайланг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор, төрөлжсөн мэргэшлийн болон давтан сургалт явуулах байгууллагын үйл ажиллагааны  хяналт-шинжилгээний тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

10.2 Явцын үнэлгээг тухайн сургалтын хугацаанд ажлын алба,  сургалт явуулах байгууллагын сургалт эрхлэх зөвшөөрлийн хугацаанд Эрүүл мэндийн яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь бусад холбогдох талуудыг оролцуулан хяналт-шинжилгээ, үнэлгээг тус тус  хийнэ.

10.3 Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг сургалт явуулах зөвшөөрлийг үргэлжлүүлэн сунгахад харгалзана.

Арван нэг. Төгсөлтийн дараах сургалт явуулах  байгууллагын эрх,  үүрэг.

11.1 Сургалт явуулах байгууллага дараах эрхтэй:
11.1.1 Суралцагч хүндэтгэх шалтгаангүй хөтөлбөрөө бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд тухайн багц цагт тооцсон нэмэлт төлбөр авч сургалтыг нөхүүлэх;
11.1.2  Суралцагч хүндэтгэх шалтгаангүй 1 сар ба түүнээс дээш хугацаагаар сургалтаас завсардсан, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд сургалтаас хасах.

11.2 Сургалт явуулах байгууллага дараах үүргийг хүлээнэ:
11.2.1 Суралцагчдад суралцах үйл явцтай нь шууд холбоогүй үүрэг даалгавар өгөхгүй байх;
11.2.2 Нийтийг хамарсан гамшгийн нөхцөл байдал үүсэх, халдварт өвчний цар тахал гарах, онц байдал болон гамшгийн үеийн бэлэн байдал зарлагдсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр суралцагчийг дайчлан ажиллуулах;
11.2.3 Сургалтын үйл ажиллагааг дэмжсэн орчин, нөхцлийг бүрдүүлэх, байнга шинэчлэн сайжруулах;
11.2.4 Сургалтын үйл явцыг үнэлэх, дотоод хяналт тавих, эргэн мэдээлэх;
11.2.5 Батлагдсан загварын дагуу сургалтын дэвтэртэй байх;
11.2.6 Суралцагчийг ажиллуулахтай холбоотой үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулсан заалтыг байгууллагын дотоод журамд тусгах;
11.2.7 Сургалтын төрөл, хэлбэрийг өөрчлөх, шинэчлэх шаардлагатай бол түүний үндэслэл, хэрэгцээ, дэвшилттэй тал, ач холбогдлыг тодорхой тусгасан нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн сургалт эхлэхээс 3 сарын өмнө ажлын албанд ирүүлэх;
11.2.8 Сургалтын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах;
11.2.9 Сургалтын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргаж, жил бүрийн  06 дугаар сарын 25-ны дотор ажлын албанд ирүүлж, тайлангуудыг Ажлын алба нэгтгэн Зөвлөлд дараа оны 1-р сарын 20-ны дотор танилцуулах.


---ооо---

 

 

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны
өдрийн 401тоот  хамтарсан тушаалын хоёрдугаар  хавсралт

                                                             
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн
дараах мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх  сургалтын
дэвтрийн үлгэрчилсэн загвар

 №


Эцэг/эхийн нэр..................................Нэр .........................

Нас .....          

Хүйс эрэгтэй/эмэгтэй (зурна уу) .........................

Үндсэн байгууллага ..........................................................................

Сургалтыг явуулж буй байгууллага.....................................................
мэргэжлээр үндсэн мэргэшүүлэх /төрөлжсөн мэргэшүүлэх /мэргэжил дээшлүүлэх (зурна уу)  сургалтанд  ........  оны ..... сарын ...... өдөр элсүүлэв.

Суралцах  хугацаа  ............ жил ........ сар

Олгосон  ....... оны ..... сарын ..... өдөр

ДАРГА/ЗАХИРАЛ .........................................
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

1-р   ДАМЖАА                         ...... оны ..... улирал

Суралцагчийн нэр ..................              Сургалтын дэвтрийн дугаар .............

 

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛИРЛЫН ШАЛГАЛТ

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


  

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _


2-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал

Суралцагчийн нэр ...................                 Сургалтын дэвтрийн дугаар .............

 

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

УЛИРЛЫН ШАЛГАЛТ

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


     
     
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

3-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал

Суралцагчийн нэр .............................              Сургалтын дэвтрийн дугаар .............

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛИРЛЫН ШАЛГАЛТ

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


     
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

4-р   ДАМЖАА                                    ...... оны ..... улирал

Суралцагчийн нэр ........................                 Сургалтын дэвтрийн дугаар .............

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛИРЛЫН ШАЛГАЛТ

Хичээл

Багц цаг

Дүн

Сар өдөр

Гарын үсэг

авах

авсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  
     
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Суралцагчийн нэр ...............             Сургалтын дэвтрийн дугаар .............

 

ДАХИН ӨГСӨН УЛИРЛЫН ШАЛГАЛТ


  

Хичээлийн нэр

Сар өдөр

Дүн

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

Суралцагчийн нэр ....................                Сургалтын дэвтрийн дугаар .............

 

Явцын дүн

Үзүүлэлт

Дүн  /хувиар %/

Ерөнхий дүн

I улирал

II улирал

III улирал

IV улирал

1.

Лекцийн ирц

 

 

 

 

 

2.

Дадлагын ирц

 

 

 

 

 

3.

Семинар

 

 

 

 

 

4.

 Клиникийн ярилцлагын шалгалт

 

 

 

 

 

5.

Тестийн шалгалт

 

 

 

 

 

6.

Жижүүрийн тайлан

 

 

 

 

 

7.

Гардан үйлдлийн шалгалт

 

 

 

 

 

8.

Ёс зүй, хандлага харилцаа

 

 

 

 

 

Голч дүн

 

 

 

 

 

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

 

Суралцагчийн нэр ......................               Сургалтын дэвтрийн дугаар .............

 

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

Хичээлийн нэр

Сар өдөр

Дүн

Гарын үсэг

  1.  

 

 

 

 

  1.  

 

 

 

 

  1.  

 

 

 

 

 

Ерөнхий дүн ............................

Голч дүн       ................

Шалгалтын комисс:

Дарга                     ...............................

Гишүүд:       ...............................

                    ...............................

Зөвшөөрсөн суралцагчийн гарын үсэг ................................

 

 

---ооо---


 

 


Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны
өдрийн 401 тоот  хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт
                  

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах

сургалт  төгсөгчдөд олгох мэргэшлийн үнэмлэх,

гэрчилгээний загвар

 

Загвар 1. Үндсэн мэргэшүүлэх сургалт төгсөгчдөд олгох мэргэшлийн үнэмлэх

                

1. Үндсэн мэргэшүүлэх сургалт төгсөгчдөд олгох үнэмлэх нь хатуу хавтастай, хавтасны нүүрний доод хэсэгт  “ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ” гэж бичсэн байна.

2. Үндсэн мэргэшлийн үнэмлэх нь цайвар шар өнгийн дэвсгэртэй, гадуураа  шаргал  өнгийн алхан хээтэй байна.

3. Үнэмлэх нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй хоёр хуудсан дээр монгол, англи хэлээр бичигдсэн байна

4. Үнэмлэхний баруун дээд буланд Эрүүл мэндийн яамны бэлгэдэл, голд нь ЭМХТ-ийн бэлэгдэл, зүүн дээд буланд сургалтыг зохион байгуулах байгууллагын бэлгэдлийг тус тус байрлуулж, түүний доор

” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ” гэж бичиж дугаар бичих зай үлдээсэн  байна.

5. Үндсэн мэргэшлийн үнэмлэхэд төгсөгчийн овог нэр, суралцсан байгууллагын нэр, мэргэшсэн  мэргэжлийн нэр, мэргэшил олгосон үндэслэлийг бичиж, дараах албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Үүнд:

  • Зөвлөлийн дарга 
  • Улсын  шалгалтын комиссын дарга
  • Тухайн сургалтыг зохион байгуулсан байгууллагын дарга/захирал

 

   Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.

 

 (Загварыг хавсаргав)

 

 

---ооо---

ЗАГВАР 1

 

Эрүүл мэндийн яамны  бэлгэдэл

 

ЭМХТ-ийнбэлгэдэл

 

Сургалтыг зохион байгуулсан байгууллагын бэлгэдэл

 

ҮНДСЭН Мэргэшлийн ҮНЭМЛЭХ

 

.............................................овогтой.....................................................нь

...........................................-ын мэргэжлээр үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул Эрүүл мэндийн сайдын ................оны .....................дугаар тоот тушаалыг үндэслэн

..................................................................................... үндсэн мэргэшил олгов.

Кредит цаг  ......

 

 

 

.............................

 

Зөвлөлийндарга

 

.................................

 

Улсын шалгалтын комиссын дарга

 

.................................

 

Сургалтыг зохион байгуулсан байгууллагын дарга/захирал

 

Тамга

 

Огноо.......

Олгосон газар......

 

Тамга


Model 1

Logo                                                     Ministry of Health   

 

 

Logo

Health Development Center

 

Logo

 

 

 

 

QUALIFICATION CERTIFICATE

           (In specialization )

                   №                                     

This certificate is awarded to…………………………………………………

In recognition of your completion of specialist training at the…………………..…………………………………………………………in specialization as

………………………………………………………………………………………….

by the decrees of the Minister of Health ....................................................

Completed credits………

Head of the committee                                    Chairman of the                                  Rector/ Director

State examination committee  

                                                                                                                                             

Stamp                                                                                                                                 Stamp

Date of issue…

Place of issue …..

                              


Загвар 2. Төрөлжсөн мэргэшүүлэх сургалт төгсөгчдөд олгох мэргэшлийн  үнэмлэх.

Төрөлжсөн мэргэшүүлэх сургалт төгсөгчдөд олгох үнэмлэх нь хатуу хавтастай, хавтасны нүүрний доод хэсэгт  “ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ” гэж бичсэн байна.

2. Төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх нь цайвар шар өнгийн дэвсгэртэй, гадуураа  шаргал  өнгийн алхан хээтэй байна.

3. Үнэмлэх нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй хоёр хуудсан дээр монгол, англи хэлээр бичигдсэн байна

4. Үнэмлэхний баруун дээд буланд Эрүүл мэндийн яамны бэлгэдэл, голд нь ЭМХТ-ийн бэлэгдэл, зүүн дээд буланд сургалтыг зохион байгуулах байгууллагын бэлгэдлийг тус тус байрлуулж, түүний доор

” ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ” гэж бичиж дугаар бичих зай үлдээсэн  байна.

5. Төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхэнд төгсөгчийн овог нэр, суралцсан байгууллагын нэр, мэргэшсэн  мэргэжлийн нэр, мэргэшил олгосон үндэслэлийг бичиж, дараах албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Үүнд:

  • Зөвлөлийн дарга 
  • Улсын  шалгалтын комиссын дарга
  • Тухайн сургалтыг зохион байгуулсан байгууллагын дарга/захирал

 

   Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.

 

 (Загварыг хавсаргав)

 

 

---ооо---

 

ЗАГВАР 2

  

Эрүүл мэндийн яамны  бэлгэдэл

 

 

ЭМХТ-ийн бэлгэдэл

 

 

Сургалтыг зохион байгуулсан

байгууллагын бэлгэдэл

 

 

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ

 

.............................................овогтой.....................................................нь

.............................................................-ын мэргэжлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул Эрүүл мэндийн сайдын ................оны .....................дугаар тоот тушаалыг үндэслэн

..................................................................................... төрөлжсөн мэргэшил олгов.

Кредит цаг  ......

                   

.............................

 

.................................

 

.........................................

Зөвлөлийн дарга

 

 

 

Улсын шалгалтын комиссын дарга

 

Сургалтыг зохион байгуулсан байгууллагын дарга /захирал

 

Тамга

 

Огноо.......

 

Олгосон газар...

 

Тамга

 

 

 

Model 1

 

Logo                                                     Ministry of Health   

 

 

Logo

Health Development Center

 

Logo

 

 

 

 

 

                  

 

QUALIFICATION CERTIFICATE

           (In subspecialization )

                   №                                     

This certificate is awarded to…………………………………………………

In recognition of your completion of subspecialist training at the……………………………in subspecialization as

………………………………………………………………………………………….

by the decrees of the Minister of Health ....................................................

Completed credits………

 

 

Head of the committee                                    Chairman of the                                  Rector/ Director

State examination committee  

                                                                                                                                             

Stamp                                                                                                                                 Stamp

 

Date of issue…

Place of issue …..

                             


 Загвар 3. Давтан  сургалт төгсөгчдөд олгох гэрчилгээний загвар

 

      1. Мэргэжил дээшлүүлэх болон багц цагийн сургалт төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 105 мм х 148,5 мм хэмжээтэй  байна.

 2. Гэрчилгээ нь цайвар шар  өнгийн дэвсгэртэй гадуураа  бор шаргал өнгийн алхан хээтэй байна.

3.Гэрчилгээний дээд гол хэсэгт сургалтын байгууллагын бэлгэдлийг байрлуулж түүний доор ”Гэрчилгээ” гэж бичиж, дугаар бичих зай үлдээсэн  байна.

4. Гэрчилгээн  дээр төгсөгчийн овог нэр, суралцсан  мэргэжлийн нэр, сургалтын хугацаа, кредит цагийг бичиж, сургалтыг зохион байгуулсан байгууллагын дарга/захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

      Төгсгөлд нь олгосон он, сар, өдөр, газрын нэрийг бичнэ.

 

Загвар

  Байгууллагын бэлэгдэл

 

Гэрчилгээ

Серийн дугаар

 

..........................................овогтой .........................................  нь

......................................................................................

мэргэжлээр давтан  сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн тул

гэрчилгээ  олгов.

 

Сургалтын хугацаа........                                           Багц цаг...........

 

 

Дарга/захирал...................

Тамга

 

Огноо.......

Олгосон газар......

 

 

 

Model 3

   Logo

 

TRAINING CERTIFICATE

 

Serial number

 

………………………………………………

For successful completion in field …………………………………………………………………….

 

Duration………………..

Completed credits………

 

                    Rector/ Director

 

 

 

Date of issue…...................

Place of issue …...................

 

 

 

---ооо---

 

 

 

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 401тоот  хамтарсан тушаалын дөрөвдүгээр  хавсралт

                                                        

 

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг

 олгох, хүчингүй болгох журам

 

  1. Нийтлэг үндэслэл

 

  1. Энэхүү журмын зорилго нь эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг “Эрүүл мэндийн тухай” хууль  болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино.

 

  1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь  эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, үнэлэх, баталгаажуулахад чиглэгдэнэ.

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах бүтэц нь Эрүүл мэндийн тухай хуулийн 31.2-т заасан  зөвлөл  (цаашид “Зөвлөл” гэх) байна.

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг Зөвлөлөөс мэргэжлийн зэрэг олгох шалгалт (цаашид “Зэргийн шалгалт” гэх) явуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл (цаашид “Мэргэжлийн салбар зөвлөл” гэх) зохион байгуулна.

 

  1. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын зохицуулалтын хэлтэс нь мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны ажлын алба (цаашид “ажлын алба” гэх)-ны үүргийг гүйцэтгэнэ.

 

  1. Мэргэжлийн зэрэг нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн 3 шатлалтай бөгөөд зэргийг шатлал алгасуулан олгохгүй. Мэргэжлийн зэргийн хоорондох шатлал ахиулах хугацаа 5 ба түүнээс дээш жил байна.

 

  1. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэргийг давхцуулан олгохгүй бөгөөд зөвхөн ажиллаж буй мэргэжлийн чиглэлээр зэрэг олгоно.

 

  1. Хүний их эмч, эм зүйч, уламжлалт анагаах ухааны эмч, нүүр амны их эмч, сувилагч мэргэжлээр зөвлөх зэрэг олгоно.

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааны зардлын жишгийг Эрүүл мэнд, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан тушаалаар зохицуулна.

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох шалгуур

 

  1. Ахлах зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
    1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл  зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
    2. Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил давтан ажилласан байх.
    3. Тухайн мэргэжлээрээ үндсэн мэргэшил эзэмшсэн байх.
    4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 

  1. Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
    1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсвэл зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
    2. Тухайн мэргэжлээрээ 13 түүнээс дээш жил давтан ажилласан байх, одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй.
    3. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 

  1. Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурыг хангана. Үүнд:
    1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
    2. Тухайн мэргэжлээрээ үндсэн мэргэшил эзэмшсэн байх.
    3. Боловсролын докторын зэрэгтэй байх.
    4. Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил давтан ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй.
    5. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх.

 

  1. Мэргэжлийн зэрэг горилох шалгалтанд  ороход тавигдах тусгай шалгуур үзүүлэлтийг тухайн мэргэжлийн салбар зөвлөл мэргэжлийн онцлогийг харгалзан мэргэжлийн зэргийн шатлал тус бүрээр боловсруулж хэрэгжүүлэх ба нийтлэг шалгуурт байгаа үзүүлэлтийг тусгай шалгуурт давхцуулахгүй.

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь дараах шалгуурыг хангасан байна:
    1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан ёсны нэр, тэмдэг, хэвлэмэл хуудастай байх;
    2. Сүүлийн 2 жил давтан үйл ажиллагаа явуулсан байх (татварын тайлангаар баталгаажуулна)
    3. Байнгын орон тоо бүхий ажлын албатай байх;
    4. Тухайн мэргэжлээр ажилладаг нийт эмнэлгийн мэргэжилтнүүдийн 30-аас доошгүй хувийг гишүүнчлэлдээ багтаасан байх;
    5. Харьяалагдах эмнэлгийн мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэл мэдээлэлтэй байх;
    6. Холбогдох олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн байх буюу тогтмол хамтын ажиллагаатай байх;

 

  1. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаанд оролцох байгууллагуудын чиг үүрэг

 

  1. Ажлын албаны чиг үүрэг:
    1. Зэргийн шалгалтанд  орох эмнэлгийн мэргэжилтний (цаашид “зэрэг горилогч” гэх) нэрсийг ЭМХТ-ийн захирлын шийдвэрээр баталгаажуулан жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд  шалгалтыг зохион байгуулж, хяналт тавих.
    2. Мэргэжлийн нийгэмлэг холбоо, мэргэжлийн салбар зөвлөл, хөндлөнгийн хяналтын төлөөллийг оруулсан зэргийн шалгалтын комисс томилох.
    3. Жил бүрийн 1-р сард багтаан зэргийн шалгалт зохион байгуулах эрх хүссэн нийгэмлэг, холбооны хүсэлтийг Зөвлөлөөр хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх.
    4. Зэргийн шалгалт зохион байгуулах эрх авсан мэргэжлийн нийгэмлэг, холбооны тайлан, үйл ажиллагааны талаарх үнэлгээг жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор багтаан Зөвлөлд танилцуулан, зэргийн шалгалт зохион байгуулсан тухай нэгдсэн тайланг хэлэлцүүлэх.
    5. Мэргэжлийн зэрэг олгохтой холбоотой санал, хүсэлт, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх.
    6. Зэргийн шалгалтыг авсан мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбооны санал, дүгнэлтийг үндэслэн, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох тушаалын төслийг боловсруулан, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах.
    7. Мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг үндэслэн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэн бичиж, баталгаажуулан мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоонд хүргүүлэх
    8. Мэргэжлийн зэргийн шалгалтын сорилын сангийн нууцлалыг хангах.

 

  1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг:
    1. Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл (цаашид “Мэргэжлийн салбар зөвлөл” гэх) нь дараах тохиолдолд зэргийн шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулна:
      • Тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн нийгэмлэг, холбоо байгуулагдаагүй;
      • Тухайн мэргэжлийн чиглэлээр энэхүү журмын 2.5 дахь шалгуур хангасан нийгэмлэг, холбоо байхгүй;
      • Тухайн мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь урьд онд зэргийн шалгалт явуулах эрх авсан ч зөрчил гаргаж, эрх нь хасагдсан тохиолдолд;
    2. Мэргэжлийн зэрэг хамгаалахад шаардлагатай эмнэлгийн мэргэжилтний эзэмшвэл зохих тусгай шалгуурыг боловсруулж, Зөвлөлөөр баталгаажуулан мэргэжлийн нийгэмлэг, холбоонд хүргүүлэх;
    3. Мэргэжлийн зэргийн онолын шалгалтын сорилын санг ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн түвшингийн ялгаатайгаар жил бүр шинэчлэн боловсруулж, баяжилтыг тогтмол хийх;

 

  1. Мэргэжлийн нийгэмлэг, холбооны чиг үүрэг:
    1. Мэргэжлийн зэрэг горилогчийн (цаашид “зэрэг горилогч” гэх) материалыг хүлээн авч, хянан, зэргийн шалгалтанд  орох болзол хангасан болон хангаагүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг албан тоотоор ажлын албанд хүргүүлэх;
    2. Мэргэжлийн зэргийн шалгалтанд  орох мэргэжилтэнд мэдээлэл, зөвлөгөө (унших материалын жагсаалт, жишиг сорил г.м), давтлага өгөх;
    3. Мэргэжлийн зэрэг хамгаалсан мэргэжилтний дүн болон хурлын тэмдэглэлийг ажлын албанд хүргүүлэх;
    4. Мэргэжлийн зэрэг хамгаалсан мэргэжилтний дүнгийн хуудас, хурлын тэмдэглэлийг архивын хуулийн дагуу хадгалах;
    5. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг  холбогдох байгууллагуудад хүргүүлэх;

 

  1. Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг:

 

  1. Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн зэргийн шалгалтын талаарх мэдээллээр хангах;
  2. Тухайн байгууллагаас мэргэжлийн зэргийн шалгалтанд  орох  эмнэлгийн мэргэжилтний материалыг хэлэлцэн, зэрэг горилогчийн материалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд хүргүүлэх;
  3. Мэргэжлийн зэргийн шалгалтанд  орж байгаа мэргэжилтэнд ажиллаж буй байгууллага нь ажлыг нь зохицуулах, дэмжлэг үзүүлэх;
  4. Мэргэжлийн зэрэг авсан эмнэлгийн мэргэжилтэнд зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн үндсэн цалинд тооцож олгох;

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа

 

  1. Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал:

 

  1. М‎‎‎эргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл;
  2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар);
  3. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд;
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжлийн диплом, мэргэшлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар;
  5. Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь;
  6. Иргэний үнэмлэхний хуулбар;
  7. 3х4 хэмжээний зураг 2 хувь;

 

  1. Эрүүл мэндийн байгууллага нь жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор мэргэжлийн зэрэг горилогч (цаашид “зэрэг горилогч” гэх)-ийн материалыг мэргэжлийн нийгэмлэг, холбоонд  хүргүүлнэ.

 

  1. Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь зэрэг горилогчийн материалыг хянан үзэж зэргийн шалгалтанд  орох болзол хангасан эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор ажлын албанд хүргүүлнэ.

 

  1. Мэргэжлийн нийгэмлэг, холбоо нь жил бүр мэргэжлийн зэргийн шалгалтын тайлан, санхүүгийн нэгдсэн тайлан, санал, хүсэлтийг шалгалтын дараа 7 хоногийн дотор Ажлын албанд ирүүлэх,

 

  1. Мэргэжлийн зэргийн шалгалт

 

  1. Мэргэжлийн шалгалт нь мэргэжлийн болон эрх зүйн чиглэлтэй байна.

 

  1. Мэргэжлийн шалгалтыг онол болон дадлагаар авах бөгөөд онолын шалгалтанд  85 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд дадлагын шалгалтанд  орно.

 

  1. Онолын шалгалтыг сорилоор, дадлагын шалгалтыг гардан үйлдэл, практик бодлого, ярилцлагын хэлбэрээр авна. Онолын шалгалтын сорилын 20 хувь нь хууль эрх зүй, ёс зүйн асуулт байна.

 

  1. Онолын шалгалтын дүнг шалгалт дууссанаас хойш 1 цагийн дотор шалгагч машинаар дүгнэн, дадлага шалгалтын дүнг шалгалтын дараа шууд мэдээлнэ.

 

  1. Шалгалтын дүнгийн бодит байдлыг шалгалтын комисс хариуцна.

 

  1. Зэрэг горилогч нь мэргэжлийн онолын болон дадлагын шалгалтанд  тус бүр 85-аас дээш үнэлэгдсэн нөхцөлд тэнцсэнд тооцно.

 

  1. Мэргэжлийн зэрэг хүчинтэй байх хугацаа, хүчингүй, нөхөн олгох

 

  1. Тухайн мэргэжлээр ажиллаж байгаа бүхий л хугацаанд мэргэжлийн зэрэг хүчин төгөлдөр байна.

 

  1. Эмнэлгийн мэргэжилтэн үндсэн мэргэшүүлэх сургалт ба төрөлжсөн мэргэшүүлэх сургалтанд  хамрагдан шинэ мэргэжлээр мэргэшсэн тохиолдолд мэргэжлийн зэрэг тухайн шинээр эзэмшсэн мэргэжилд хамаарахгүй.

 

  1. Дараах тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгох ба хугацаа нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон хугацаатай ижил байна:

 

  1. Эрүүл мэндийн тухай хуулийн 26.3-т заасан шалтгаанаар.
  2. Эрүүгийн хуулийн 101.1, 102.1, 104.2, 105.1, 106.1-д заасан шалтгаанаар.

 

  1. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр дараах тохиолдолд нөхөн олгож болно:
    1. Гээгдүүлсэн, үрэгдүүлсэн;
    2. Энэхүү журмын 6.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон хугацаа дууссан;

 

  1. Мэргэжлийн зэргийн нөхөн олгуулахыг хүссэн эмнэлгийн мэргэжилтэн дараах материалыг бүрдүүлэн, ажлын албанд хүсэлт гаргана:
    1. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн шалтгааныг тодорхой бичсэн өргөдөл;
    2. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт;
    3. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг гээгдүүлсэн хэвлүүлэх бодит зардлын төлбөрийг ЭМХТ-ийн дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт;

 

  1. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг нөхөн олгож буй тохиолдолд шалгалтанд  орохгүй ба шинээр олгож буй үнэмлэхний баруун дээд хэсэгт “нөхөн олгов” гэж бичнэ.

 

 

  1. Хариуцлага

 

  1. Мэргэжлийн зэрэг олгох журмыг зөрчсөн үнэлгээний бодит байдалд шударга бус хандсан, ил тод бус, баталгаажилт бүрэн биш, жишгийг(эрүүл мэнд, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батлагдсан) үндэслэлгүй өөрчилсөн тохиолдолд зэрэг олгосон нийгэмлэг, холбоодын үйл ажиллагааг Зөвлөлөөр хэлэлцэн зэргийн шалгалт зохион байгуулах эрхийг хасна.

 

  1. Мэргэжлийн зэргийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагааны  зөрчил гаргасан мэргэжлийн салбар зөвлөл, мэргэжлийн нийгэмлэг, холбооны шалгалтын дүнг хүчингүй болгож тухайн шалгалтыг зохион байгуулахад гарсан зардлыг тухайн мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоогоор төлүүлнэ.

 

   

 

 

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 401тоот  хамтарсан тушаалын тавдугаар  хавсралт

 

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн

зэргийн үнэмлэхний загвар

 

Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх нь дараах бичлэгтэй байна.

1.Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэх нь 210мм х 297мм хэмжээтэй үнэт цаасан дээр, нууцлалтай, түмэн наст хээ бүхий цайвар ягаан дэвсгэртэй, цэнхэр дэвсгэр дээр цагаан хас тэмдэг бүхий хүрээтэй, хүрээний гадуур бараан ягаан өнгийн нууцлал бүхий хээтэй давхар хүрээтэй байна.

2.   Мэргэжлийн зэргийн үнэмлэхний  дээд талд “Эрүүл мэндийн яам”-ны бэлгэдэл байна.

3.  Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг Эрүүл мэндийн сайд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.   Мэргэжлийн зэргийн үнэмлэх нь дараах бичвэртэй байна.

 

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ

 

0000001

 

Дугаар ..............

 

........................................овогтой... ................................................

 

Эрүүл мэндийн сайдын  ........  оны ............. дугаар  тушаалаар

 

.................................................. .................................................... мэргэшлээр

 

“....................................................”  зэрэг олгов.

 

 

ЭРҮҮЛ  МЭНДИЙН  САЙД

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн
 401 тоот  хамтарсан тушаалын
зургаадугаар
 хавсралт

 

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙН өргөдлийн МАЯГТ

 

(Гаргацтай тодорхой бичиж бөглөнө үү!)

 

 

 

 

3х4

хэмжээний  зураг

 

  1. Эцэг/эхийн нэр ..........................Нэр .............................................

 

  1. Нас        .........  

 

  1. Хүйс      эмэгтэй /  эрэгтэй  (зурна уу)     

 

 

  1. Регистрийн дугаар    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Байгууллагын нэр    .................................................................................................
  2. Одоогийн эрхлэж буй албан тушаал....................................................

 

  1. Мэргэжил        ...........................................................................

 

  1. Цахим шуудангийн хаяг............................................................

 

  1. Гэрийн хаяг     ...........................................................................................................

                              ...........................................................................................................

  1. Утас: Ажлын    .................... Гэрийн ....................       Гар утас ...........................

 

  1. Шуудангийн хаяг       ________________________________________

                                        ________________________________________

                                        ________________________________________

  1. Цахим шуудангийн хаяг                 ________________

 

 

Боловсрол, хөдөлмөр эрхлэлт

 

  1. Төгссөн сургууль ( Ерөнхий боловсролын сургуулийг оролцуулан бичнэ)

Сургууль

Элссэн он

Төгссөн он

Эзэмшсэн мэргэжил

Үнэмлэх/гэрчилгээний дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Боловсролын зэрэг

Хаана

Огноо

Сэдэв

Боловсролын болон

эрдмийн

цол, зэрэг

Үнэмлэхний дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Мэргэжлийн бэлтгэл

 ( Ажил, мэргэжил, бусад чиглэлээр суралцаж, мэргэшсэн байдлыг бичнэ)

Хаана

Эхэлсэн он, сар

Дууссан он сар

Мэргэжлийн чиглэл

Гэрчилгээ/

сертификатын

дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Ажилласан туршлага

Байгууллага

Албан тушаал

Ажилд орсон он

Ажлаас гарсан он

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Одоо эзэмшиж буй мэргэжлийн зэрэг, түүнийг олгосон огноо, үнэмлэхний дугаар  ........................................................................................................................     
  2. Одоо горилж буй мэргэжлийн зэрэг

......................................................................................................................................................................................................................................................................

 

  1. Ажил олгогчийн тодорхойлолт:

(Удирдлагын багаас хэлэлцэн дүгнэж, мэргэжлийн зэргийн шалгаруулалтад оруулахыг дэмжиж байгаа эсэхийг тодорхой бичнэ. Ёс зүй, хандлага,харилцааны хувьд дүгнэлт өгч тодорхойлно.)

................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

                                                                Материалын үнэн зөв болохыг шалгасан:

                                                                     

Хүний нөөцийн менежер..................................

                                        (гарын үсэг)

 

                                        ДАРГА/ЗАХИРАЛ...............................................

 

                                                  (Байгууллагын дарга /захирал/-ын гарын үсэг, тамга)

 

                              .............. оны .............сарын .............өдөр

 

---ооо---

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны
сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 401 тоот 
хамтарсан тушаалын
долоодугаар  хавсралт

 

 

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ КОМИССЫН ДҮНГИЙН ХУУДАС

 

 

Нэг. Анкетын хэсэг

 

 

3х4

хэмжээний  зураг

 

  1. Эцэг/эхийн нэр ..........................Нэр .........................................
  2.  
  3. Нас        .........  

 

  1. Хүйс       эмэгтэй /  эрэгтэй  (зурна уу)     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Регистрийн дугаар    

 

  1. Байгууллагын нэр    .................................................................................................
  2. Одоогийн эрхэлж буй албан тушаал ..........................................
  3. Мэргэжил         ...........................................................................
  4. Цахим шуудангийн хаяг................................................................

 

Хоёр: Мэргэжлийн зэрэг олгох дүгнэлт

 

Шалгуур үзүүлэлт

Үнэлгээ

Баталгаажилт

  1.  

Нийтлэг шалгуур хангасан байдал

 

 

  1.  

Тусгай шалгуур хангасан байдал

 

 

  1.  

Шалгалтын дүн

дадлага

 

 

  1.  

онол

 

 

  1.  

Нийт үнэлгээ

 

 

 

Дээрх үнэлгээний дүнг үндэслэн мэргэжлийн зэрэг горилогч .................................... (эцэг/эхийн нэр)  ............................................. д/т ......................................................... мэргэжлээр ......................................................... зэрэг ОЛГОХ / ОЛГОХГҮЙ БАЙХ (зурна уу) саналтай байна.

Комиссын дарга               .......................................

Нарийн бичгийн дарга      .......................................

Гишүүд                            .......................................

.......................................

........... оны ....... сарын ...... өдөр

 

---ооо---