A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2014-09-15-ны 568 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 382 Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн ажилтны/

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2. Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилуулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран 2014 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт даалгасугай.

3. Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, нэгдсэн сургалт зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т тус тус үүрэг болгосугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар С.Баатаржав/-д даалгасугай.

5. Энэ тушаалыг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдсүгэй.

ДАРГА,