A

A

A

Бүлэг: 1979

/ЦЕГ-ын 2017-А/121-р тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дугаар 383 Улаанбаатар хот

Олон нийтийн цагдаагийн ажилтны таних

тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх

журам, хувцасны загвар батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.13 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас өмсөж хэрэглэх журам"-ыг нэгдүгээр, "Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны загвар"-ыг хоёрдугаар, "Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны эдэлгээний норм хугацаа"-г гуравдугаар, "Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцасны материал, өнгөний ялгаа"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, жилд нэг удаа комисс томилон шалгалт хийж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар С.Баатаржав/-д даалгасугай.

3. Энэ тушаалыг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс мөрдсүгэй.

ДАРГА,