Хэвлэх DOC Татаж авах

Уул уурхайн сайдын

                                                                         2014 оны 202 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт


 

ТАЛБАЙН ЗАХИАЛГА


1. Албан ёсны хүсэлт

(Газрын тосны газар)-ын  дарга ___________________танаа

[огноо]
.....................................улсын (компанийн нэр) нь нээлттэй сонгон шалгаруулалт зарласан .....................талбайд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул (ашиглалт)-тай холбогдсон үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна.

Захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, гарын үсэг,
албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг

2. Захиалагчийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг;

2.1. Захиалагч, хөрөнгө оруулагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээг наториатаар баталгаажуулсан хуулбар 
2.2. Компанийн дүрэм
2.3. Бусад

3. Захиалагч, түүний хөрөнгө оруулагчийн танилцуулга

3.1. Захиалагчийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга
3.2. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга
3.3. Явуулж буй үйл ажиллагааг нотлох баримт бичгүүд  /Нотариатаар баталгаажуулсан байх/

4. Захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг, түүнд эрх олгосныг нотлох баримт;

4.1. Захиалагчийг албан ёсоор төлөөлөх этгээдэд ТУЗ, болон хувьцаа эзэмшигчийн хурлаас эрх олгосон шийдвэр (итгэмжлэл)

5. Захиалагчийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотлох баримт бичиг;

5.1. Захиалагч нь газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэжлийн байгуулага бол гүйцэтгэсэн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримтууд,
5.2. Захиалагч нь газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэжлийн бус байгууллага бол мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах талаар гэрээ, санамж бичиг байгуулсан байх бөгөөд харилцан хүлээх эрх, үүргийн талаар тодорхой тусгана,
5.3. Газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд ашиглахаар санал болгож буй технологи, техник, тоног төхөөрөмжийн танилцуулга,

6. Хайгуул /ашиглалт/-ын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа

6.1. Захиалагч, хөрөнгө оруулагчийн аудитаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан,
6.2. Захиалагч, хөрөнгө оруулагчийн харилцагч банк дахь харилцах дансны захиалга ирүүлэхийн өмнөх сарын үлдэгдлийн тодорхойлолт,
6.3. Санхүүжилтийн бусад эх үүсвэрийн “баталгаа”

7. Хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журмын хоёрдугаар хавсралтын дагуу,  Ашиглалтын хугацаанд хийж гүйцэтгэх орд ашиглалтын урьдчилсан төлөвлөгөөг “Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавих шаардлага”-ын дагуу,

8. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлд өгөх саналаа Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журмын гуравдугаар хавсралтын дагуу,

9. Хайгуул /ашиглалт/-ын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй уялдуулан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг Гэрээлэгчийг сонгон шалгаруулах тухай журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу,

10. Захиалагч нь түншлэл байвал түүний оролцогч талуудын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, оролцох хувь, хэмжээ,

11. “Хайгуул, ашиглалтын талбайн захиалга”-ын үйлчилгээний хөлс төлсөн баримт,

12. Геологийн багц материал худалдан авсан баримт.