A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2017 оны А/183-р тушаалаар хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны А/183-р тушаалаар хасалт хийсэн/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дугаар А/230 Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хорих ангийн дотоод журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /Бригадын генерал Б.Билэгт/-т, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Х.ТЭМҮҮЖИН