A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг үйл ажиллагаа явуулах байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.

4. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ