A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар А-04

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15, Ашигт малтмалын тухай хуулийн 39.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, зохих шатны Засаг дарга нар болон аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Байгаль орчны сайдын 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3436 дугаарт бүртгэв.