A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 05 сарын 11-ний өдөр

Дугаар А/32/231

Улаанбаатар хот

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Батсүх/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга /Б.Эрдэнэбилэгт/ нарт тус тус даалгасугай.

/Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/116/А/112 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ш.РАДНААСЭД

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/68, А/11

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга /Д.Энхсайхан/ нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" A/32, 231 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ