A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 188

СУУРЬ БҮТЭЦ АШИГЛАЛТЫН ТАРИФ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Төмөр замын "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал"-ыг нэгдүгээр, "Суурь бүтэц ашиглалтын зардлын задаргаа"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү аргачлалыг хэрэгжүүлж ажиллахыг төмөр замын суурь бүтэц эзэмшигч нарт, аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ч.Цогтбаяр/, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар /Т.Зулзүсэм/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 252 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.