Хэвлэх DOC Татаж авах

/ХЗДХС-ын 2018 оны А/207 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалын хавсралт

 

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Иргэний улсын бүртгэлийг хєтлєхдєє Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Эрх бүхий улсын бүртгэгч /цаашид “улсын бүртгэгч” гэх/ нь мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн иргэний улсын бүртгэлийг хөтлөхдөө иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, иргэний улсын бүртгэлийн маягт /цаашид “ИУБ маягт” гэх/, төрсний, гэрлэсний гэрчилгээг хэвлэж, бүртгэлийн дэвтэр болон бусад гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-нд асуулгын дагуу бүрэн бичилт хийнэ.

1.3.Улсын бүртгэгч ИУБ маягт, бүртгэлийн дэвтэр, гэрчилгээнд гарын үсэг зурж, гарын үсгийн тайллыг бичиж, улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна.

1.4.Иргэнээр ИУБ маягт, бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг зуруулж, гэрчилгээг иргэнд олгоно.

1.5.ИУБ маягт, бүртгэлийн дэвтэр, гэрчилгээнд бичигдсэн дугаар нь адил байна. ИУБ маягт, бүртгэлийн дэвтэр, гэрчилгээний дугаарыг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, дараа оны ажлын эхний өдрөөс 01 дугаараас эхлэн бүртгэл хөтөлнө.

1.6.Сумын улсын бүртгэгч ИУБ маягтын А, Б талыг бүртгэл хөтөлснөөс хойш 7 хоногийн дотор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, хорооны улсын бүртгэгч 3 хоногийн дотор дүүргийн бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлнэ.

1.7.Иргэний улсын бүртгэл хөтөлсөн ИУБ11, ИУБ12, ИУБ13, ИУБ14, биеийн давхцахгүй өгөгдлийн шинээр бүртгэсэн ИУБ31 маягтын А талыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид, ИУБ15, ИУБ16, ИУБ18, ИУБ22, иргэний үнэмлэхийн хугацаа сунгалт, дахин авалтын ИУБ31 маягтын А талыг Улсын бүртгэлийн төв архивын Иргэний баримтын архивт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс14 хоногийн дотор, дүүргийн бүртгэлийн хэлтэс 7 хоногийн дотор нэрийн үсгийн эхээр галиглан, дагалдах хуудсын хамт хүргүүлнэ.

1.8.Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний улсын бүртгэл хөтөлсөн ИУБ маягтын Б талыг аймгийн Иргэний баримтын архивт 7 хоногийн дотор байрлуулна.

1.9.Дүүргийн бүртгэлийн хэлтэс нь иргэний улсын бүртгэл хөтөлсөн ИУБ маягтын Б талыг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт нэрийн үсгийн эхээр галиглан дагалдах хуудсын хамт 7 хоногийн дотор хүргүүлнэ.

1.10.Улсын бүртгэгч иргэний улсын бүртгэл хөтлөхөд үндэслэсэн мэдээлэл бүхий нотлох баримт, бүртгэлийн дэвтрийг аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн байгууллагын архивт жил бүрийн 12 дугаар сарын 31-ний єдрєєр тасалбар болгон хадгаламжийн нэгж үүсгэн хүлээлгэж єгнє.

1.11.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санхүү, хангамжийн асуудал хариуцсан нэгж нь бүртгэлийн дэвтэр, маягт, гэрчилгээгээр хангаж, зарцуулалтад нь хяналт тавина.

1.12.Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас лавлагааг хэвлэн, гарын үсэг зурж, улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулан нотлох баримтад хавсаргана. Иргэний улсын бүртгэлийн лавлагааг иргэнээс шаардахгүй.

1.13.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдоогүй бүртгэлийн нэгжид ажиллаж байгаа улсын бүртгэгчээс энэхүү журмын 1.12-т заасан лавлагаа авах хүсэлтийг харьяалах дээд шатны бүртгэлийн нэгж нь хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.

1.14.Бүртгэл хийгдсэнээр энэ журмын 12.9, 12.10, 13.1, 14.1, 15.1-д заасан бүртгэлийн холбогдох маягтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 10 хоногийн дотор, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 3 хоногийн дотор тус тус Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэл хариуцсан нэгжид ирүүлнэ.

1.15.Бүртгэлийн дэвтэр, гэрчилгээнд бичилтийг зөвхөн хар өнгийн бэхээр гаргацтай цэвэр бичнэ. Бүртгэлийн дэвтэр, гэрчилгээнд бичилтийг буруу буюу зөрүүтэй, дутуу бичих, товчлох, үг, үсэг, тоог баллах, засварлахыг хориглоно.

Хоёр. Төрсний бүртгэл хөтлөх

2.1.Улсын бүртгэгч нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тєрсний бїртгэлийг хєтєлнє.

2.2.Төрсний бүртгэлийг цахимаар хөтлөхдөө эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэдээллийн санд үндэслэнэ.

2.3.Монгол Улсын иргэнд Монгол Улсын иргэний регистрийн дугаар олгоно. Регистрийн дугаарыг буруу бичих, давхардуулан олгох, хүйсийг сольж олгохыг хориглоно.

2.4.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын харьяат, харъяалалгүй хүнээс төрсөн хүүхдэд Монгол Улсын иргэний регистрийн дугаар олгохыг хориглоно.

2.5.Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын харьяат, харьяалалгүй хүний дундаас төрсөн хүүхдийн бүртгэлийг нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгж, орон нутагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хөтөлнө.

2.6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.12-т заасны дагуу нэгээс дээш настай хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ Иргэний баримтын архивын “Төрөлт бүртгэлгүй тухай” лавлагаа, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хөтөлнө.

2.7.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас тєрсєн хүүхдийн тєрсний бүртгэлийг эцэг, эхийн хүсэлтээр эцгээр овоглож хөтлөх бол “эцэг тогтоож бүртгэсэн тухай тэмдэглэл” хэсэгт эцгийн талаарх мэдээллийг оруулж, төрсний бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.

2.8.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас тєрсєн хүүхдийн тєрсний бүртгэлийг эцэг, эхийн хүсэлтээр эхээр овоглож хөтлөх бол эцгийн талаарх мэдээллийг зөвхөн “эцгийн мэдээлэл” хэсэгт оруулна.

2.9.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцгээр овоглох тухай эцэг, эхийн хүсэлт, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэргүй бол эцгийн мэдээллийг оруулахгүй.

2.10. 18 насанд хүрээгүй эцгийн хүсэлтээр хүүхдийг эцгээр овоглож төрсний бүртгэл хөтлөх бол Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэнэ. “Эцэг тогтоож бүртгэсэн тухай тэмдэглэл” хэсэгт эцгийн талаарх мэдээллийг оруулж, төрсний бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ.

2.11.Олдмол хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө “төрөлтийн мэдээлэл” хэсгээс “олдмол” төрлийг сонгож, бүртгэлийн дэвтэрт бүртгүүлсэн иргэн, байгууллагын мэдээллийг дэлгэрэнгүй тэмдэглэнэ.

2.12.Эцэг, эх нь гэрлэсний бүртгэлгүй, эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцэг, эх нь хамтын амьдралтай байсан, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн эцгээр овоглоно.

2.13.Хэрэв хүүхэд амьгүй төрсөн, эсхүл төрсний дараа нас барсан бол эмнэлгийн магадлагааг үндэслэн төрсний, нас барсны бүртгэлийг давхар хөтөлж, төрсний бүртгэлийн дэвтэрт амьгүй төрсөн, нас барсан тухай тэмдэглэж, зөвхөн нас барсны гэрчилгээг олгоно.

2.14.Монгол Улсын харьяат эцэг, эхээс гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон төрсөн тухай баримт бичиг, түүний албан ёсны орчуулгыг үндэслэнэ.

2.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын иргэнээр бүртгэнэ.

2.16.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэнээр бүртгэж, төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцэг, эхийн хамтран гаргасан хүсэлт, тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон төрсөн тухай баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулгыг үндэслэнэ.

2.17.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө иргэний улсын бүртгэлийн мэдээллийн нэрийн санд ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн галигийг нотлох баримтыг үндэслэн оруулна. Хэрэв эцэг эх нь хүсэлт гаргавал “эцэг /эх/-ийн нэр” хэсэгт ургийн овог, эцгийн нэрийг хамт бичиж болно.

2.18.Эцэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй, энэхүү журмын 2.6-д заасан хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцгийн нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг нотлох баримтад хавсаргана. “Эцгийн гарын үсэг” хэсэгт нотариатаар батлуулсан өргөдөлтэй гэсэн тэмдэглэл хийнэ.

Гурав. Гэрлэсний бүртгэл хөтлөх

3.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэрлэсний бүртгэлийг хөтөлнө.

3.2.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын харьяат, харьяалалгүй хүний гэрлэсний бүртгэлийг нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгж, орон нутагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хөтөлнө.

3.3.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчид өргөдлөө Монгол хэлээр бичнэ. Хэрэв гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчдийн хэн нэг нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол өргөдлөө өөрийн эх хэлээрээ бичиж, албан ёсны орчуулгыг хавсаргана.

3.4.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай єргєдєлд дараах зүйлийг дурдсан байна.

3.4.1.Гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчид ургийн овог, эцэг /эх/, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдрийг дурдсан байх;

3.4.2.Гэрлэлт бүртгүүлэхэд сайн дураар харилцан зөвшөөрсөн тухай;

3.5.3.Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай;

3.4.4.Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчид дагавар хүүхэдтэй бол түүнийг тєрсөн хүүхдийн адил хэрхэн өсгөж хүмүүжүүлэх талаар тодорхой дурдсан байх;

3.4.5.Хүүхдийн тєрсний бүртгэлд өөрчлөлт /эцэг, /эх/-ийн нэр өөрчлөх зэрэг/ оруулах эсэх.

3.5.Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчид Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нотлох баримтыг єргєдєлд хавсаргасан байна.

3.6.Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлэхээр хандаж буй гадаадын иргэн нь “Гэрлэсэн эсэх тодорхойлолт” болон холбогдох баримт бичгийг тус улсад суугаа Элчин Сайдын Яам, эсхүл тухайн улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраар баталгаажуулсан байна.

3.7.Гэр бүлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэсэн тухай баримт бичиг, түүний албан ёсны орчуулгыг үндэслэн гэрлэсний бүртгэлийг хөтөлнө. Энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан баримт бичгийг шаардахгүй.

Дөрөв. Гэрлэлт цуцлуулсны бүртгэл хөтлөх

4.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гэрлэлт цуцлуулсны бүртгэлийг хєтєлнє.

4.2.Гэрлэлтээ цуцлуулахыг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын харьяат, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлуулсны бүртгэлийг нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгж, орон нутагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хөтөлнө.

4.3.Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14.1-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор бүртгүүлээгүй бол аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэс хяналт тавьж, сум хорооны улсын бүртгэгчээр дамжуулан гэрлэлт цуцлуулсны бүртгэлд бүртгүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ.

4.4.Гэрлэлтийн гэрчилгээнд хүчингүй тэмдэглэгээ хийж, гэрлэлт цуцалсны бүртгэлийн нотлох баримтад хавсаргана.

Тав. Гэрлэлт сэргээсний бүртгэл хөтлөх

5.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу гэрлэлт сэргээсний бүртгэлийг хөтөлнө.

5.2.Гэрлэлт сэргээхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын харьяат, харьяалалгүй хүний гэрлэлт сэргээсний бүртгэлийг нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгж, орон нутагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хөтөлнө.

5.3.Гэрлэлт сэргээснийг бүртгэхдээ нөхөр, эхнэрийг заавал байлцуулна.

5.4.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн гэрлэсний бүртгэлийн “сэргээсэн” төлөвийг сонгож гэрлэлт сэргээсний бүртгэл хөтөлнө.

5.5.Гэрлэсний бүртгэлийн дэвтэр дээр гэрлэлт сэргээсэн тухай тэмдэглэнэ.

Зургаа. Үрчилсний бүртгэл хөтлөх

6.1.Гэр бүлийн тухай хуулийн 55.8, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу үрчилсний бүртгэлийг хєтєлнє.

6.2.Улсын бүртгэгч нь үрчлэлт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг талуудад тайлбарлан таниулах үүрэгтэй.

6.3.Хэрэв үрчлэгдэж байгаа хүүхдийн төрсний бүртгэлийн эх нотлох баримт бичиг Иргэний баримтын архивт байхгүй бол хүүхдийн насыг нотлох баримтыг үндэслэн хяналтын улсын байцаагч, эсхүл шүүхээр тогтоолгоно.

6.4.Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна.

6.5.Төрсний бүртгэлд бүртгэгдээгүй олдмол хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө хүүхдийн төрсний бүртгэлийг эхэлж хөтөлнө.

6.6.Олдмол хүүхдийн үрчилсний бүртгэлийг хєтлєхєд үрчлэн авч байгаа эцэг, эх болон асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна.

6.7.Үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө хүүхдийн төрсний гэрчилгээг хүчингүй болгон үрчилсний бүртгэлийн нотлох баримтад хавсаргах ба хүүхдэд шинээр олгох төрсний гэрчилгээнд үрчилсний бүртгэлийн дугаарыг тэмдэглэхгүй.

6.8.Гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн Монгол Улсын харьяат хүүхэд үрчилсний бүртгэлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхлэх төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүртгэлийн байгууллага хөтөлнө.

6.9.Гадаад улсын иргэнтэй гэрлэсний бүртгэлд бүртгэлтэй Монгол Улсын иргэний гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө төрүүлсэн хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө 0-7 нас хүртэлх хүүхдийг төрүүлсэн эх /эцэг/-ийн зөвшөөрснөөр, түүнээс дээш насны хүүхдийн зөвшөөрлийг бичгээр авч, нотлох баримтад хавсаргана.

Долоо. Эцэг тогтоосны бүртгэл хөтлөх

7.1.Улсын бүргэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу эцэг тогтоосны бүртгэлийг хөтөлнө.

7.2.Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын харьяат, харьяалалгүй хүний дундаас төрсөн хүүхдийн эцэг тогтоолтын бүртгэлийг нийслэлд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгж, орон нутагт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хөтөлнө.

7.3.Захиргааны журмаар эцэг тогтоосны бүртгэл хєтлєхдєє эцэг, эхийг байлцуулна.

7.4.Эцэг /эх/ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх боломжгүй бол эцэг тогтоосны бүртгэл эцгийн нотариатаар гэрчлүүлсэн өргөдлийг нотлох баримтад хавсаргана. “Эцгийн гарын үсэг” хэсэгт нотариатаар батлуулсан өргөдөлтэй гэж тэмдэглэнэ.

Найм. Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэл хөтлөх

8.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хєтєлнє.

8.2.Энэхүү бүртгэл нь Иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр єєрчлєх журмаар зохицуулагдана.

8.3.Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхдөө төрсний гэрчилгээ болон овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээ тус тус олгоно.

Ес. Нас барсны бүртгэл хөтлөх

9.1.Улсын бүртгэгч Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нас барсны бүртгэлийг хєтєлнє.

9.2.Нас барсны бүртгэлийг хөтлөхдөө нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг хүчингүй болгоно.

Арав. Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсний бүртгэл

10.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн эрх бүхий улсын бүртгэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсний бүртгэлийг хөтөлнө.

10.2.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, Монгол Улсын харьяатаас гарсан иргэний мэдээллийг үнэн зєв, хугацаандаа тусгасан эсэхэд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналтын асуудал хариуцсан нэгжийн улсын байцаагч хяналт тавина.

Арван нэг. Гэрчилгээг дахин олгох

11.1.Улсын бүртгэгч гэрчилгээг дахин олгохдоо анхны бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй.

11.2.Шаардлагатай тохиолдолд иргэний хүсэлтээр бүртгэлийн гэрчилгээг олгож болно.

11.3. 1951 оноос өмнө төрсөн иргэн төрсний гэрчилгээ авах хүсэлт гаргасан бол Иргэний баримтын архивын эх нотлох баримт Маягт7, ХААТР1, ХААТР21 маягтуудыг үндэслэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд төрсний бүртгэлд нөхөн бүртгэж, олгож болно.

Арван хоёр. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хөтлөх

12.1.Эрх бүхий этгээд єєрийн нууц үг, хандах эрхийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нэвтэрч ажиллана.

12.2.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хандах эрх олгох, цуцлах асуудлыг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр Мэдээллийн технологийн газар олгоно. Хэрэв тухайн ажилтан ажлаас чєлєєлєгдсєн тохиолдолд эрхийг цуцлуулах бєгєєд томилогдсон ажилтан шинээр эрх нээлгэнэ.

12.3.Мэдээллийн санд хандах эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

12.4.Бүртгэл нь дараах бичлэгийн тєлєвтэй байна.

12.4.1.Бүртгэсэн;

12.4.2.Баталгаажсан;

12.4.3.Алдаатай;

12.4.4.Хүчинтэй;

12.4.5.Хүчингүй.

12.5.Бүртгэсэн тєлєвтэй бичлэгийг тухайн бүртгэл хөтөлсөн улсын бүртгэгч засварлана.

12.6.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн тєлєвтэй байгаа бүртгэлийн мэдээллийг тухайн бүртгэлийн нэгжийн улсын ахлах бүртгэгч, эсхүл эрх олгогдсон улсын бүртгэгч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 10 хоногийн дотор, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 3 өдрийн дотор тус тус баталгаажуулна.

12.7.Баталгаажсан төлөвтэй бүртгэлд хяналтын улсын байцаагч тогтмол хяналт тавина.

12.7.1.Шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн баталгаажсан тєлєвтэй бичлэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч өөрчлөлт оруулна;

12.7.2.Шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн бүртгэлийн бичлэгийг “Хүчингүй” тєлєвт оруулна.

12.8.Баталгаажсан тєлєвтэй бичлэгийн үг, үсгийн алдааг аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон иргэний хүсэлтээр Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн улсын бүртгэгч хийнэ.

12.9.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн Нэрийн санд иргэний ургийн овог, эцэг эхийн нэр, нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч тусгана.

12.10.Иргэний хүсэлт, нотлох баримт бичгийг үндэслэн нэрийн санд латин галигийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч засварлаж болно.

Арван гурав. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд төрсний бүртгэлийг нөхөн бүртгэх

13.1.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд төрсний нөхөн бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн улсын бүртгэгч бүртгэж, баталгаажуулна.

13.2.Төрсний нөхөн бүртгэлийг хөтлөхдөө Иргэний баримтын архивын ХААТР1, ХААТР11, ИУБ11 маягтыг үндэслэнэ.

13.3.Иргэний улсын бүртгэлийн мэдээлийн сангийн Нэрийн санд бүртгэлгүй 1988 оноос өмнө төрсөн, Иргэний баримтын архивт ХААТР1 маягт нь байхгүй бол төрөлтийн дэвтрийн мэдээлэл, Маягт7, ХААТР21 маягтыг үндэслэн ХААТР1 маягтыг нєхєн бичиж, бүртгэж баталгаажуулна.

13.4. 1988 оноос хойш тєрсєн, Иргэний баримтын архивт ХААТР11 нь байхгүй бол тєрсний бүртгэлийн дэвтрийг үндэслэн ХААТР11 маягтыг нөхөн бичиж, бүртгэж баталгаажуулна.

13.5.Иргэний баримтын архивын эх нотлох баримтууд зєрүүтэй бол хяналтын улсын байцаагчийн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн 10 хоногийн дотор нөхөн бүртгэж, баталгаажуулна.

13.6. 1988 оноос хойш тєрсєн, Иргэний баримтын архивт ХААТР11 маягт төрөлтийн бүртгэлийн дэвтэрт мэдээлэл байхгүй бол хүүхэд төрсөн тухай эмнэлгийн архивын нотлох баримт бичгийг үндэслэн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргана. Хэрэв хүүхэд төрсөн тухай эмнэлгийн архиваас нотлох баримт бичиг гарахгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэнэ.

13.7.CIVILREG програмаас ONLINE програм руу хөрвүүлэлтийн явцад гарсан алдаатай бүртгэлийг засварлах, хүчингүй болгох, хєрвүүлэлтийн явцад үлдсэн бүртгэлийг Иргэний баримтын архивын эх нотлох баримтыг үндэслэн бүртгэнэ.

13.8.Мэдээлэл нь зөрүүтэй бол хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ.

13.9.Монгол Улсын иргэний регистрийн дугаар олгогдоогүй байх үед нас барсан иргэний мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангийн Нэрийн сан, нас барсны бүртгэлд тусгахдаа тусгай сери бүхий регистрийн дугаараар нөхөн бүртгэнэ.

Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх

14.1.Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад нөхөн бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн улсын бүртгэгч бүртгэж, баталгаажуулна.

14.2.Нөхөн бүртгэлийг хөтлөхдөө Улсын бүртгэлийн тєв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивын эх нотлох баримт бичгийг үндэслэнэ.

14.3.Улсын бүртгэлийн тєв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг байхгүй тохиолдолд бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг үндэслэнэ.

14.4.Улсын бүртгэлийн тєв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.

Арван тав. Иргэний улсын бүртгэл болон иргэний баримт бичгийн мэдээлэлд өөрчлөлт, залруулга хийх

15.1.Аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэс нь иргэний бүртгэлийн засвар өөрчлөлтийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, нотлох баримтын хамт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжид хүргүүлнэ.

15.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерєнхий хуулийн 11.5.15, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд дараах өөрчлөлт, залруулгыг хийнэ.

15.2.1.ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийн үсэг зєрсєн буюу алдаатай;

15.2.2.эцэг, эхийн регистрийн дугаар санд бүртгэгдээгүй;

15.2.3.тєрсєн газар алдаатай;

15.2.4.тєрєх үеийн жин, урт алдаатай;

15.2.5.яс үндэс алдаатай;

15.2.6.тєрсєн он, сар, єдєр алдаатай;

15.2.7.бүртгэсэн он, сар, єдєр алдаатай;

15.2.8.бүртгэлийн дугаар алдаатай;

15.2.9.иргэний оршин суугаа хаяг алдаатай;

15.2.10.тєрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны бүртгэлд эхийн хэд дэх хүүхэд, хэд дэх гэрлэлт, гэрлэхээс ємнє болон хойно тєрсєн хүүхдийн тоо, тодорхой тоон мэдээллүүд алдаатай;

15.2.11.үнэт цаасны дугаар алдаатай.

15.3.Улсын бүртгэгч баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар өөрчлөлтийг хийнэ.

15.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэл хариуцсан нэгжийн улсын бүртгэгч засвар, өөрчлөлтийн мэдэгдэх хуудсыг өөрчлөлт, залруулга хийсэн өдрөөс хойш Иргэний баримтын төв архивт 10 хоногийн дотор хүргүүлнэ.

Арван зургаа. Хариуцлага

16.1.Энэхүү журмыг зєрчсєн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.