Хэвлэх DOC Татаж авах

Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙН

ЖАГСААЛТ

 

            1.Шахагдсан хийн даралтын хүчээр хошуу буюу үрлийг гол төмрөөс шидэх зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийн буу;

 

            2.Амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочироох үйлчилгээ бүхий химийн бодис ашиглах зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй тусгай хэрэгслүүд;

 

Тайлбар: “тусгай хэрэгсэл” гэж хүний аминд үл хүрэх гэмтэл бэртэл учруулах, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочироох зэвсгийг ойлгоно.

 

            3.Чанга дуу чимээ, гэрэл гаргах зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй дохионы хэрэгслүүд;

 

            4.Сумны хошуу нь дангаараа буюу утсаар дамжуулан цахилгаанаар цохих үйлчилгээ үзүүлэх зориулалттай гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй  төсөөтэй тусгай хэрэгслүүд;

 

            5.Сумны хошуу нь резин, хуванцар, даавуу болон бусад төрлийн материалаар хийгдсэн цохих /гэмтээх, бэртээх/ зориулалттай  гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй тусгай хэрэгслүүд;

 

            6.Зэвт хошуу бүхий сумаар харвах зориулалттай хавчаахай /нумт буу/.

 

 

 

----оОо----