A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

Дугаар 300

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.2.5 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх тайлагнах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "тайлан, мэдээлэл хүлээн авах, тайлагнах маягтууд"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулж Сангийн сайдын 2015 оны 227 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар /Б.Гантулга/-т, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Б.БОЛОР