A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 479

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт заасан "Жаргалант" сэргээн засал сувиллын цогцолборын балансаас балансад шилжүүлээгүй үлдсэн хэсгийг дахин үнэлж, нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

3. Хөрөнгө шилжүүлэх, дуудлагын худалдаагаар худалдах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай" Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ