A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглол/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 503

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.9, 13.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.6, 38.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 317 дугаар тогтоолоор нэмэлт орсон.)

3. Энэ тогтоолыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР