A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /1-р хавсралтыг ХЗС-ын 2016 оны А/06 дугаар тушаалаар, 2-р хавсралтыг ХЗС-ын 2015 оны А/124 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/1734 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам"-ыг нэгдүгээр, /ХЗС-ын 2016-01-07-ны А/06 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/ Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай./ХЗС-ын 2015-06-15-ны А/124 дүгээр тушаалаар 2-р хавсралтыг хүчингүй болгосон/

2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 206, "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 214 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 3596 дугаарт бүртгэв.