A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр

Дугаар 5

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Гааль, татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3601 дүгээрт бүртгэв.