Хэвлэх DOC Татаж авах

Хавсралт №2

ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАХИРГААНЫ БОЛОН ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Захиргааны арга хэмжээнүүд:

Цацрагийн үүсгүүрийг аюулгүй ашиглах болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хариуцаж буй ажилтнуудын шууд ашиглах арга техник, заавар журам, бодлогыг хэрэгжүүлэх нь захиргааны арга хэмжээнд хамаарна. Захиргааны арга хэрэгсэл нь техникийн арга хэмжээнд дэмжлэг болох, түүнийг бататгах зорилгоор хэрэглэгдэнэ. Захиргааны арга хэмжээнд дараах зүйлсийг оруулж болно. Үүнд:

1.Шалган нэвтрүүлэх журам

2.Орох/гарах хэсэгт тавьсан дохиолол /цацраг мэдрэгч бүхий дохиолол г.м/

3.Түлхүүрийг хяналттай байлгах журам

4.Дүрс бичлэг, камерын хяналт, ажилтныг ажиглах

5.Цацрагийн үүсгүүрийн менежментийн холбогдох бүртгэл

6.Цацрагийн үүсгүүрийн тооллого, бүртгэл

7.Мөрдөх дүрэм журам заавар

8.Ажиллагчдын найдвартай байдлыг шалгах

9.Мэдээллийн аюулгүй байдал

10.Чанарын болон дотоодын хяналт

11.Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын соёлыг бий болгох

Техникийн арга хэмжээнүүд:

Цацрагийн үүсгүүр, төхөөрөмжид зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, ашиглахаас сэргийлсэн биет хамгаалалтын арга хэмжээ хамаарна. Үүнд:

1.Хамгаалалтын хашаа

2.Хана

3.Тор

4.Тээвэрлэлтийн сав баглаа

5.Хаалганы цоож, түгжээ

6.Түгжээ бүхий хамгаалалтын контейнер

7.Халдлагаас хамгаалсан цацрагийн үүсгүүрийн бэхэлгээ гэх мэт