Хэвлэх DOC Татаж авах

Хавсралт № 4

Цацрагийн Аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний агуулга, хэлбэр

Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг А, В-д хамаарах цацрагийн үүсгүүрүүд болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууламжид аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө шаардагдана. Эрсдэл бүхий аюулгүй байдлын бүлэглэлд хамаарахгүй хэдий ч цацрагийн хяналтын байгууллагаас цацрагийн үүсгүүр болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууламж нь аюул эрсдэлд байна гэж тодорхойлбол цацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө шаардлагатай юм.

Аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг жил бүр аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, үнэлгээ хийнэ. Шалгалт, үнэлгээний дүнд үндэслэн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг дахин хянаж сайжруулна. Цацрагийн аюулгүй байдлын төлөвлөгөө болон аюулгүй байдлын системд ямар нэгэн учир дутагдал илэрвэл даруй засах ба холбогдох газарт тайлагнана. Цацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө нь цацрагийн үүсгүүрт хамаарах аюулгүй байдлын ухагдахуун, заалтуудыг ойлгох, үнэлэх бүх мэдээллийг агуулсан байна. Төлөвлөгөөнд дараах мэдээллүүдийг оруулна. Үүнд:

1.Цацрагийн үүсгүүр ба түүний хэрэглээг тайлбарласан байна.

·                     Үүсгүүр болон түүний хэрэглээний талаарх мэдээллийг тусгай зөвшөөрөл дээрээс нь авна.

·                     Олон тооны үүсгүүр ашиглаж байвал үүсгүүрүүдийн тусгай бүлэглэлээр нь авч үзнэ.

2.Цацрагийн үүсгүүр ашиглаж, хадгалж буй барилга байгууламж, хүрээлэн буй орчны талаар тайлбарласан байна. Үүнд дараах мэдээллийг тусгана:

·                     Сургуулийн барилга, аж үйлдвэр, зөвшөөрөл бүхий байгууламжийн ойролцоох орон сууц, худалдааны төвүүд;

·                     Гал, үер, хар шуурганаас шалтгаалан байгууламжид үүсэж болзошгүй аюулын нөлөөлөл;

·                     Улс төрийн жагсаал, цуглаан зэрэг иргэний хөдөлгөөний түүх;

·                     Тайван амгалан, эмх замбараатай байдал ба гэмт хэргийн гаралт.

3.Хүн амд нээлттэй талбайд байрлах барилга байгууламжийн байршил. Үүнд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

·                     Ойролцоо байрлах гудамж, талбай;

·                     Ойролцоох цагдаа болон хүчний байгууллага, постууд.

4.Цацрагийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө нь дараах зорилтуудыг агуулсан байна. Үүнд:

·                     Хулгай, дээрэм эсвэл хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглагдах байдал үүсэхээс сэргийлэх, хамгаалах тусгай арга хэмжээ;

·                     Таамаглаагүй хор уршгаас сэргийлэхэд шаардагдах хяналт хийх;

·                     Багаж төхөөрөмж, эд зүйлсийн аюулгүй байдал хангагдсан байх.

5.Цацрагийн аюулгүй байдлыг хангах техникийн арга хэмжээг хэрэгжүүлэх, үүнд:

·                     Аюулгүй байдлыг хангах, шинжилгээ хийх, илрүүлэх, бүртгэх, саатуулах, хариу арга хэмжээ авах ба холбоо барих техникийн арга хэмжээ, торон хашаа, хана, гарц, тээвэрлэлтийн хайрцаг, цоож, замын хаалт, удаашруулагч гэх мэт;

·                     Таамаглагдаж буй аюул заналын эсрэг арга хэмжээний чанарыг үнэлэх процедур.

6.Цацрагийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтын арга хэмжээ, үүнд:

·                     Дүрэм, журам, зөвлөмж, заавар, чиглэл;

·                     Аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын соёлыг бий болгох;

·                     Хүмүүс болон бүлэг хүмүүсийн үүрэг, хариуцлага;

·                     Давтамжтай болон давтамжгүй үйл ажиллагаа ба засвар үйлчилгээ;

·                     Хувь хүний найдвартай байдлын тодорхойлолт ба нэвтрэх зөвшөөрлийн зохион байгуулалтын арга хэрэгсэл;

·                     Мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэрэгсэл;

·                     Ослын бэлэн байдлын төлөвлөгөө;

·                     Сургалт дадлагажилт.

7.Төлөвлөгөөний үр нөлөөтэй байдлыг давтамжтайгаар үнэлэх ба түүнийг сайжруулах үйл ажиллагаа

·                     Бүртгэлийн хяналтын хуваарь;

·                     Хөндлөнгийн групп төлөвлөгөөг үнэлэх ба дахин хянах хуваарь.

8.Үүсгүүрийн аюулгүй байдлыг тогтвортой байлгах арга хэмжээ дараахыг агуулна, үүнд:

·                     Ажил гүйцэтгэх түр талбай буюу оффисруу үүсгүүрийг тээвэрлэх үеийн цацрагийн аюулгүй байдлыг хангах процедур журам;

·                     Түр талбайд хадгалах процедур журам.

9.Мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартын жагсаалт эдгээр болно.