A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИМПОРТЫН БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 209-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

ИМПОРТЫН БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 209-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Импортын барааны гарал үүслийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 88 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 319, 87-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ