- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /гааль, НӨАТ-с чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сэлбэг/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 198
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.18, 38.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.28, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэгийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 150 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 276 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх