A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 130

Улаанбаатар хот

ХОТ ТОСГОНЫ ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГАЖИЛТЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийг хавсралтаар баталж, 2004 оны 7 дугаар сарын 1-нээс зураг төсөл, хайгуулын ажилд мөрдсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилгын яамны 1979 оны 50 тоот тушаалаар батлагдсан "Хот суурин газрын барилгажилт, төлөвлөлт" БНбД II-60-79-г хүчингүй болсонд тооцсугай.

З. Энэхүү норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/-д үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

Улсын нэгдсэн бүртгэлийн 2004 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2477 дугаарт бүртгэв.