Хэвлэх DOC Татаж авах

Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 64 тоот тушаалын хавсралт

 

ИМПОРТЫН СОГТУУРУУЛАХ УНДААНЫ

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ

 

Нэгдүгээр бүлэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү техникийн зохицуулалтын зорилго нь импортын согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад оршино.

1.2.Техникийн зохицуулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү техникийн зохицуулалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа импортлоход тавих шаардлагыг тогтооно.

1.4.Техникийн зохицуулалтыг согтууруулах ундаа импортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сунгах, тохирлын баталгаанд хамруулах үйл ажиллагаанд баримтлах шалгуур болгон ашиглана.

1.5. Энэхүү техникийн зохицуулалтад иш татаж хэрэглэсэн дараах стандарт болон норматив техникийн баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээрийн хамгийн сүүлчийн хэвлэлийг хэрэглэнэ. Үүнд:

  • MNS 0179, Төрөл бүрийн архи. Техникийн ерөнхий шаардлага.
  • MNS 0181, Төрөл бүрийн шар айраг. Техникийн ерөнхий шаардлага
  • MNS 5074, Төрөл бүрийн дарс, дарсны төрлийн бүтээгдэхүүн. Техникийн ерөнхий шаардлага
  • MNS 5984, Согтууруулах ундаа. Ликёр болон ликёрийн төрлийн архи. Техникийн ерөнхий шаардлага
  • MNS 5253, Жимс, жимсгэний коктейль.Техникийн ерөнхий шаардлага

 

Хоёрдугаар бүлэг. Согтууруулах ундааны нэр төрөл, нэр томьёо

 

2.1.Согтууруулах ундаа гэдэгт дараах нэр төрлийг хамааруулна. Үүнд:

2.1.1.Цагаан архи

2.1.2.Өвөрмөц архи

2.1.3.Өвөрмөц дармал согтууруулах ундаа

2.1.4.Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундаа

2.1.5.Ликёр болон ликёрийн төрлийн согтууруулах ундаа

2.1.6.Дарс

2.1.7.Шар айраг (пиво)

2.1.8.Коктейль

2.2.Энэхүү техникийн зохицуулалтад хэрэглэсэн дараах нэр томьёо, тодорхойлолтыг дор дурдсан утгаар ойлгоно.

2.2.1.“Цагаан архи” гэж хүнсний спиртийг зөөлрүүлсэн усаар найруулж, үйлдвэрийн аргаар боловсруулан бэлтгэсэн нэмэлт агуулаагүй согтууруулах ундаа

2.2.2.“Өвөрмөц архи” гэж хүнсний спиртийг зөөлрүүлсэн усаар найруулж, боловсруулан бэлтгэсэн хүнсний нэмэлттэй  согтууруулах ундаа

2.2.3.“Өвөрмөц дармал бүтээгдэхүүн” (коньяк, бренди, виски, ром, текила зэрэг) гэж усан үзэм, жимс жимсгэнэ, хөх тариа, арвай, чихрийн нишингэ, модлог ургамал,  эрдэнэ шиш зэрэг ургамлын гаралтай түүхий эдийг тусгай технологиор исгэн нэрж тодорхой хугацаанд дарж бэлтгэсэн согтууруулах ундаа

2.2.4.“Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундаа” гэж буудай, цагаан будаа, төмс, хөх тариа зэргийг боловсруулж тусгай технологиор нэрж гаргасан (саке, сөжү, моутай зэрэг) согтууруулах ундаа

2.2.5.“Ликёр” гэж ургамал, амьтны гаралтай, хүнсний зориулалттай түүхий эдийг хүнсний спиртээр хандлан боловсруулсан согтууруулах ундаа

2.2.6.“Дарс” гэж төрөл бүрийн жимс жимсгэний шүүсийг зориулалтын хөрөнгөөр исгэж бэлтгэсэн нүүрсхүчлийн хийтэй /хөөсөрдөг/ ба хийгүй /дөлгөөн/ согтууруулах ундаа

2.2.7.“Шар айраг (пиво)” гэж соёолжийн шүүсийг исгэж гаргаж авсан, зөрөг цэцгийн өвөрмөц амт, үнэр бүхий тэжээллэг, спиртлэг багатай согтууруулах ундаа.

     2.2.8.“Коктейль” гэж үр тариа, хүнсний болон эмийн ургамал, жимс, жимсгэний түүхий эдээр үйлдвэрлэсэн, дарс, ликёр, архи, виски, коньяк, бренди, ром, пивийг нимбэгний хүчил, элсэн чихрийн сироп болон бусад хүнсний нэмэлттэй хольж найруулан үйлдвэрлэлийн аргаар савлаж бэлтгэсэн хийжүүлсэн болон хийжүүлээгүй ундаа.

 

Гуравдугаар бүлэг. Согтууруулах ундаанд тавих шаардлага

3.1. Архи, дарс, ликёр, коктейль нь физик-хими болон хор судлалын үзүүлэлтээр 1, шар айраг нь физик-хими болон аюулгүй байдлын үзүүлэлтээр 2, согтууруулах ундаа нь аюулгүй байдлын үзүүлэлтээр 3, шар айраг, коктейль, дарс, дарсны төрлийн согтууруулах ундаа нь нян судлалын үзүүлэлтээр 4 дүгээр хүснэгтэд заасан шаардлагыг тус тус хангасан байна.

 

3.2. Согтууруулах ундааны цацрагийн бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ нь Цөмийн энергийн комиссын 2015 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цацрагийн аюулгүйн норм-2015”-ын 9 дүгээр бүлэгт заасан Хүнсний бүтээгдэхүүний цацрагийн аюулгүйн нормын шаардлагыг хангасан байна.

1-р хүснэгт - Архи, дарс, ликёр, коктейлийн физик-хими болон хор судлалын үзүүлэлт

 

Үзүүлэлт, хэмжих нэгж

Цагаан архи

Өвөрмөц архи

Хятад архи, дарс

(Моутай болон бусад)

Солонгос архи, дарс

(Сөжү болон бусад)

Япон архи, дарс (Сакэ болон бусад)

Ликёр

Дарс

Өвөрмөц дармал согтууруулах ундаа (Коньяк, брэнди,виски, ром, текила гэх мэт)

Коктейль

1

Этилийн спиртийн хэмжээ хувиар (Эзлэхүүний), хүртэл

45

60

53

45

22

55

22

57

9

2

Шүлтлэг (100 мл архийг саармагжуулахад зарцуулах 0,1 Н-ийн давсны хүчлийн хэмжээ), мл-ээр, ихгүй

3.5

3.5

-

-

-

 

-

-

-

-

3

Альдегид (цууны хүчилд шилжүүлэн тооцсон 1 л усгүй спиртэд агуулагдах) мг/л-ээр, ихгүй

6

8

-

70 мг/100 мл

 

-

 

-

-

-

-

4

Сувсны тос, 1 л усгүй спиртэд шилжүүлэн тооцсон, мг/л-ээр, ихгүй

6

6

-

-

-

-

-

-

-

5

Нийлмэл эфир (цуу этилийн эфирт шилжүүлэн тооцсоноор 1 л усгүй спиртэд агуулагдах хэмжээ) мг/л-ээр, ихгүй

25

25

1.5 г/л-ээс их

-

-

 

-

-

-

-

6

Метилийн спирт, усгүй спиртэд шилжүүлэн тооцсон хувиар, ихгүй

0.03

0.03

0.4 г/л

  1. мг/мл

0.1%

(бүтээгдэхүүнд)

-

-

0.1% (эзлэхүүний)

-

7

Хуурай бодис, хувиар, хүртэл

-

2.0

1 г/л

-

-

43

20

1.5 г/л

13

8

Хүчиллэг, хувиар, хүртэл

-

1.5 (Нимбэгний хүчилд шилжүүлэн тооцсоноор) мл

3 г/л

-

-

-

9 г/л

-

5.0 г/л

9

Афлатоксин

-

-

-

-

10 мкг/кг (Афлатоксин B1, B2, G1, G2-ийн нийлбэр)

Илрэхгүй (Афлатоксин В1, В2)

 

2-р хүснэгт -  Шар айргийн физик-хими болон аюулгүй байдлын үзүүлэлт

 

Ангилал

Анхны шүүсний нягтрал, %

Спирт, жингийн %-иар

pH

CO2, %

Тогтворжилт

N-нитро орлуулагч, мг/кг, ихгүй

Шүүсэн (Ариутгаагүй)

Шүүсэн (Ариутгасан)

1

Цайвар

7-14

2.0-8.0

4.0-4.8

0.33-0.65

7-10

25-аас багагүй

0.003

2

Бараан ба хар

11-16

3.0-9.0

4.0-4.8

0.33-0.65

3

Тусгай төрлийн

7-21

2.0-9.4

4.0-5.2

0.33-0.65

 

 

3-р хүснэгт – Согтууруулах ундааны аюулгүй байдлын үзүүлэлт

 

 

Үзүүлэлт

Цагаан болон өвөрмөц архи

Шар айраг (пиво)

Ликёр, ликёрийн төрлийн архи

Төрөл бүрийн дарс болон өвөрмөц дармал бүтээгдэхүүн

1

Хүнд метал, мг/кг, ихгүй

Хар тугалга

0.3

0.3

0.3

0.3

2

Сурьма

-

-

-

0.2

3

Кадмий

0.005

0.03

0.03

0.3

4

Мөнгөн ус

0.005

0.005

0.005

0.05

5

Хүнцэл

0.2

0.2

0.2

0.2

6

Зэс

5.0

-

5.0

5.0

7

Төмөр

15.0

-

15.0

15.0

8

Цайр

10.0

-

10.0

10.0

9

Цагаан тугалга

10.03

-

10.03

10.03

10

Мескалин

Илрэхгүй

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4-р хүснэгт -Шар айраг, коктейль, дарс, дарсны төрлийн согтууруулах ундааны нян судлалын үзүүлэлт

 

Үзүүлэлт, хэмжих нэгж

Байвал зохих хэмжээ

1

Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгийн тоо, 100 мл-т

Илрэхгүй

2

Зэрлэг хөрөнгө ба хөгц

Илрэхгүй

3

Өвчин үүсгэгч, түүний дотор салмонелл, 25 см3

Илрэхгүй

4

Сүүний хүчлийн болон цууны хүчлийн бактери

Илрэхгүй

5

Нийт нянгийн тоо, ихгүй

100

6

Салс үүсгэгч нян

Байж болохгүй


Дөрөвдүгээр бүлэг. Согтууруулах ундааны савлалт, шошгололт, тээвэрлэлтэд тавигдах шаардлага

 

  1. Согтууруулах ундаа нь нэр төрөлдөө тохирсон зориулалтын сав, баглаа боодолтой байна.
  2. Импортын согтууруулах ундаа нь дараах мэдээллийг агуулсан шошготой байна. Үүнд:
  • Үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
  • Барааны тэмдэг;
  • Бүтээгдэхүүний нэр, төрөл;
  • Бүтээгдэхүүний найрлага, спиртийн ангилал;
  • Эзлэхүүний хэмжээ, литрээр;
  • Үйлдвэрлэсэн газар;
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр;
  • Эрүүл мэндийн анхааруулга;
  • Бүтээгдэхүүний гарал үүсэл;
  • Хадгалах нөхцөл.

 

4.3.Согтууруулах ундааны шошгоны мэдээлэл англи, орос, монгол хэлний аль нэгээр бичигдсэн байна.

4.4.Согтууруулах ундааг цаг улирлын нөхцөлтэй уялдуулан хадгалалтын горим хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

 

 

 

-------оОо------