A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 200

Улаанбаатар хот

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1, 12.2, 12.6, 23.1.11, Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Бичил бизнесийг дэмжих" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгөөс шийдвэрлэхийг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д, бичил бизнес эрхлэгчдэд 25.0 (хорин тав) хүртэл тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт зохих журмын дагуу гаргахыг Зээлийн батлан даалтын сангийн Удирдах зөвлөл (Н.Мандуул)-д тус тус зөвшөөрсүгэй.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авч, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН