Хэвлэх DOC Татаж авах

Сангийн сайдын 2016 оны 01 сарын 14-ний өдрийн 17 тоот тушаалын 1-р хавсралт

 

 

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АШИГЛАЛТЫН БОЛОН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ОРЛОГООС ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ОЛГОХ ШИЛЖҮҮЛЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.6, 60.2.7 дахь хэсэгт заасан эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт төлөвлөх, хуваарилахад энэхүү аргачлалыг баримтална.

1.2.Энэхүү аргачлал нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн орлогыг тухайн зөвшөөрөл олгогдсон болон олборлолт хийгдсэн талбай байрших орон нутгийн хөгжлийн санд /ОНХС/ ялгавартайгаар хуваарилахад чиглэнэ.

1.3.Энэ аргачлалд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.“Мега төсөл” гэж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтад багтсан стратегийн ач холбогдол бүхий орд газрыг;

1.3.2.“Талбайн хэмжээ” гэж тухайн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын олборлолт хийгдэж байгаа болон ашиглалт хайгуулын тусгай зөвшөөрөлөөр олгогдсон газар нутгийн хэмжээг;

 

Хоёр. Мэдээллийн эх сурвалж

 

2.1.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн төсвийн жилд ашигт малтмалын олборлолт хийх хуулийн этгээдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 1-т заасны дагуу гарган Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор цахимаар болон албан бичгээр ирүүлнэ.

2.2.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг Хүснэгт 2-т заасны дагуу гарган Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт жил бүрийн 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор цахимаар болон албан бичгээр ирүүлнэ.

2.3.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Татварын ерөнхий газар/ нь улсын төсөвт төвлөрсөн АМНАТ-ийн орлогын улирлын мэдээг дараа улирлын эхний  сарын 20-ны дотор Хүснэгт 3-т заасны дагуу гарган Сангийн яамны Төрийн сангийн газартай тооцоо нийлж, тооцоо нийлсэн мэдээг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт цахимаар болон албан бичгээр ирүүлнэ.

2.4.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын төсөвт төвлөрсөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогын улирал бүрийн мэдээг дараа улирлын эхний сарын 10-ны дотор Хүснэгт 4-т заасны дагуу гарган Сангийн яамны Төрийн сангийн газартай тооцоо нийлж, тооцоо нийлсэн мэдээг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт цахимаар болон албан бичгээр ирүүлнэ.

  3.Улсын төсвөөс аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын тооцоолол

   3.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь АМНАТ-ийн орлогыг аймаг, нийслэлийн ОНХС-д шилжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

3.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Тогтворжуулалтын санд холбогдох орлогыг шилжүүлсний дараа үлдсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос Мега төслүүдээс төвлөрсөн орлогыг хассан зөрүүний 30 хувийг холбогдох аймаг, нийслэлийн ОНХС-д хуваарилна.

On=(Oz-OMega)*0.30 

On-АМНАТ-ын төлбөрөөс Х аймаг-т хуваарилах дүн

OMega-Х аймагт үйл ажиллагаа явуулж буй Мега төслүүдээс төвлөрсөн АМНАТ-ийн орлого

Oz-Х аймгийн АМНАТ-ийн орлого

3.1.2.Энэхүү аргачлалын 2.1-д заасан мэдээллээр тухайн аж ахуйн нэгж нь хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр дамнан олборлолт хийж байвал тухайн ААН-ийн төлсөн төлбөрийг талбайн хэмжээнээс хамааруулан хуваарилна. Жишээлбэл “А” компани нь J болон К гэсэн 2 аймгийг хамарсан “S” хэмжээний нутаг дэвсгэрт олборлолт хийдэг гэж үзвэл:

Oj= S1/S* TA

Oj-тухайн (J)аймагт ногдох дүн

S1- тухайн аймагт хамаарах талбайн хэмжээ

S- “А” компаний  дээрх 2 аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан олборлолтын нийт талбай

TA–А компаний төлсөн АМНАТ

 

3.2. Аймаг нийслэлийн ОНХС нь АМНАТ-ийн орлогыг сум, дүүргийн ОНХС-д шилжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

3.2.1. Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ аргачлалын 3.1.1-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгоно.

Oq= Om*0.33

Oq– олборлолт хийгдсэн тухайн сум, дүүрэгт хуваарилах дүн

Om–“m” сум, дүүрэгт ногдох АМНАТ

3.2.2. Аймаг, нийслэл нь энэхүү аргачлалын 2.1-д заасан мэдээллээр тухайн аж ахуйн нэгж нь хэд хэдэн сум, дүүргийн нутаг дэвсгэр дамнан олборлолт хийж байвал талбайн хэмжээнээс хамааруулан 3.1.2-т заасан томъёололын дагуу хуваарилна.

3.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн ОНХС-д  шилжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

3.3.1.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон аймаг, нийслэлийн ОНХС-д тусгай зөвшөөрлийн орлогын  50 хувийг улсын төсвөөс шилжүүлнэ.

Tn=∑T*0.5

Tn- Х аймагт хуваарилагдах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орлогын дүн

∑T- Х аймгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нийт орлогын дүн

3.3.2.Энэхүү аргачлалын 2.2-д заасан мэдээллээр тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэр дамнаж байвал тухайн ААН-ийн төлсөн төлбөрийг энэхүү аргачлалын 3.1.2-т заасантай адил зарчмаар талбайн хэмжээнээс хамааруулан хуваарилна.

3.4. Аймаг нийслэлийн ОНХС нь энэхүү аргачлалын 3.3.1-д заасан орлогыг сум, дүүргийн ОНХС-д дараах байдлаар хуваарилна.

Tq= Tj*0.50

Tq– тусгай зөвшөөрөл олгогдсон тухайн сум, дүүрэгт хуваарилах  

дүн

Tjтухайн сум, дүүрэгт ногдох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого

 

3.4.1 Энэхүү аргачлалын 2.2-д заасан мэдээллээр тухайн аж ахуйн нэгж нь хэд хэдэн сум, дүүргийн нутаг дэвсгэр дамнан ашиглалт, хайгуул хийж байвал талбайн хэмжээнээс хамааруулан аргачлалын 3.1.2-т заасны дагуу хуваарилна.

3.5.Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.6, 60.2.7 дахь хэсэгт заасан орлогын төсөөлөл болон улирлын гүйцэтгэлийн мэдээг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.

 

Хүснэгт 1

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ГОЛЛОХ АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТЫН ХЭМЖЭЭ /ТӨСӨӨЛӨЛ/

  1. Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн ашигт малтмал олборлолтын төсөөлөл

Хуулийн этгээдийн нэр

Ордын нэр

Ашигт малтмалын төрөл

Олборлолт явуулж буй аймаг/хот

Олборлолт явуулж буй сум/дүүрэг

Тусгай зөвшөөрлийн дугаар

Бүтээгдэхүүний чанар

Экспортод/
Дотоодод

...онд гаргах бүтээгдэхүүний хэмжээ, тонн

...онд гаргах бүтээгдэхүүний хэмжээ, тонн

Үнэ

А. Хоёр ба түүнээс дээш аймаг эсхүл сум дамнасан орд газарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд:

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б. Бусад

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Бусад хуулийн этгээдийн ашигт малтмал олборлолтын төсөөлөл

Хуулийн этгээдийн нэр

Ордын нэр

Ашигт малтмалын төрөл

Олборлолт явуулж буй аймаг/хот

Олборлолт явуулж буй сум/дүүрэг

Тусгай зөвшөөрлийн дугаар

Бүтээгдэхүүний чанар

Экспортод/
Дотоодод

...онд гаргах бүтээгдэхүүний хэмжээ, тонн

...онд гаргах бүтээгдэхүүний хэмжээ, тонн

Үнэ

А. Хоёр ба түүнээс дээш аймаг эсхүл сум дамнасан орд газарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд:

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б. Бусад

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хүснэгт 2.

 

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ХҮСНЭГТ

 

  1. Хоёр ба түүнээс дээш аймаг дамнасан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд

Хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Нутаг дэвсгэр дамнасан Аймаг/хот

Тусгай зөвшөөрлийн нийт талбайнхэмжээ (га)

“А” аймаг /хот/-д ногдох талбайн хэмжээ (га)

“Б” аймаг /хот/-д ногдох талбайн хэмжээ (га)

Тусгай зөвшөөрөл олгосон огноо

Тусгай зөвшөөрөл дуусах огноо

Тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр, төг/га

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хоёр ба түүнээс дээш сум дамнасан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд

Хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Нутаг дэвсгэр дамнасан сум/дүүрэг

Тусгай зөвшөөрлийн нийт талбайнхэмжээ (га)

“А” сум /дүүрэг/-д ногдох талбайн хэмжээ (га)

“Б” сум /дүүрэг/-д ногдох талбайн хэмжээ (га)

Тусгай зөвшөөрөл олгосон огноо

Тусгай зөвшөөрөл дуусах огноо

Тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр, төг/га

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Бусад

Хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Аймаг/ хот

Сум /дүүрэг

Талбайн нэр

Талбайн хэмжээ (га)

Тусгай зөвшөөрөл олгосон огноо

Тусгай зөвшөөрөл дуусах огноо

Тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөр, төг/га

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 3.

 

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛСӨН АШИГТ

 МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН МЭДЭЭ

 

Хуулийн этгээдийн нэр

Татвар төлөгчийн дугаар

Тусгай зөвшөөрлийн дугаар

Ашигтмалтмалын төрөл

Олборлолт явуулж буй аймаг / хот

Олборлолт явуулж буй сум / дүүрэг

Талбайн нэр

Төлсөн АМНАТ, төг

Төлсөн ӨСНАТ, төг

Нийт төлбөр, төг

А. Хоёр ба түүнээс дээш аймаг эсхүл сум дамнасан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд:

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б. Бусад

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: Тухайн аж ахуйн нэгж хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд салгаж бичнэ.


 

Хүснэгт 4.

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨР ТӨЛСӨН МЭДЭЭ

 

Хуулийн этгээдийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Аймаг/хот

Сум/дүүрэг

Талбайн нэр

Талбайн хэмжээ (га)

Тусгай зөвшөөрөл олгосон огноо

Тусгай зөвшөөрөл дуусах огноо

Төлбөл зохих тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ, төг

Төлсөн дүн, төг

А. Хоёр ба түүнээс дээш аймаг эсхүл сум дамнасан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүд:

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б. Бусад

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлбар: Тухайн аж ахуйн нэгж хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд салгаж бичнэ.