A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 268

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 65 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулах, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ