Хэвлэх DOC Татаж авах

Барилга, хот байгуулалтын сайдын

2016  оны 07 дугаар сарын 05-ны өдрийн

125 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХОТ, СУУРИН ГАЗРЫН ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

 

…оны ... сарын ...-ны өдөр

        Дугаар…

аймаг, хот, сум, дүүрэг

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг  үндэслэн:

 

Нэг талаас

Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн (цаашид “иргэн” гэх) ___________ регистрийн дугаартай, ______________ (ургийн овог) ______________ (эцэг, эхийн нэр) ________________ (өөрийн нэр); эсхүл

Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч хуулийн этгээд (цаашид “хуулийн этгээд” гэх)___________ улсын бүртгэлийн дугаартай, __________________ регистртэй, _________________ (оноосон нэр)

 

Нөгөө талаас

___________ байршилд бүхэлд нь, эсхүл _________________ хэсэгчлэн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан ___________ улсын бүртгэлийн дугаартай, ___________  регистртэй, ____________________ хуулийн этгээд (цаашид “төсөл хэрэгжүүлэгч” гэх)-ийг төлөөлж ________________ албан тушаалтай ______________ (эцэг, эхийн нэр) _______________ (өөрийн нэр);

 

 

Гуравдагч талаас

_______________ аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга.......................................... (эцэг, эхийн нэр), ..................................... (өөрийн нэр), (цаашид “Засаг дарга” гэх)

нар (цаашид хамтад нь“талууд” гэх) сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гурван талт гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г дор дурдсан нөхцлөөр байгуулав.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Гэрээний зорилго нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөл, нөхөх олговрын хэмжээ, түүний олгох хугацааг тогтоохтой холбоотой иргэн, хуулийн этгээд, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, Засаг даргын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд үзүүлэх дэмжлэг, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.

 

Хоёр. Гэрээний зүйл

2.1.Гэрээг талууд таван хувь үйлдэж, нотариатаар батлуулна.

2.2.Энэхүү гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргана. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

2.2.1.газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ,  кадастрын зургийн хуулбар;

2.2.2.үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.2.3.иргэний цахим үнэмлэхний хуулбар, эсхүл фото зураг бүхий лавлагаа, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлж буй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;

2.2.4.төсөл хэрэгжүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, гэрээ байгуулж буй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;

2.2.5.газар, үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх, эзэмших эрхтэй бол төлөөлсөн хүний нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

2.2.6.газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө[1]

2.2.7.газар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа.

2.3.Гэрээний талууд аль нэг талын зөвшөөрөлгүйгээр гэрээний үндсэн нөхцлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх, энэхүү гэрээний 6.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээнээс дангаараа татгалзахыг хориглоно.

2.4.Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаалагдаагүй, төлбөрийн баталгаа болоогүй, шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдээгүй, өвийн маргаангүй байх нь тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн талаар талууд харилцан тохиролцоо хийх үндэслэл болно.

 

Гурав. Гэрээний хугацаа

 

3.1. Энэхүү гэрээний 2.2.6-д заасан төлөвлөгөөнд тусгасны дагуу гэрээ байгуулсанаас хойш ......... сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж дуусгана.

3.2.    Гэрээ нь 3.1-д заасан хугацаанд  хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болно.

3.3.  Төслийн гэрээний хугацааг 6 хүртэлх сараар нэмэлт шаардлага, алданги тооцохгүйгээр сунгаж болох бөгөөд энэ талаар талууд харилцан тохиролцоно.

 

Дөрөв. Гэрээний үндсэн нөхцөл

4.1.Газар өмчлөх, эзэмших эрхийн мэдээлэл

Нэгж талбарын дугаар...............................................

Эрхийн хэлбэр: ........................................ (өмчлөх, эзэмших)

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар:...................................

Газар эзэмших гэрчилгээний дугаар:....................................................

Байршил (хаяг):.....................................................................................

Талбайн хэмжээ: ............... м.кв

Зориулалт:.................................

4.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн мэдээлэл

Байршил(хаяг):  .................................................................................................

Талбайн хэмжээ: ........ м.кв                 Зориулалт:..........................................

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар:.............................

4.3.Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн үнэлгээ ..........................төгрөг

(үсгээр: ........................................................................................................төгрөг)

4.4 Энэ гэрээний 4.3-т заасан үнэлгээ бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг дор дурдсан хэлбэрүүдээс ................. -ийг сонгож, шилжүүлэхээр тохиролцов.

4.4.1.Орон сууцаар солих

Орон сууцны: Байршил: ........................................................................................,

Давхрын дугаар: ......., өрөөний тоо: ........., талбайн хэмжээ:..............,  

Орон сууц ашиглалтанд орох хугацаа:............................................................,

4.4.2.Худалдах, худалдан авах

Үнэ: ................ төгрөг (үсгээр: ............................................. төгрөг)

Төлөх хугацаа: Гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш ........... хоногт багтаана.

4.4.3.Газраар солих

Шинээр өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын байршил: ................................................................................................................... талбайн хэмжээ: ............... м.кв, өмчлөл, эзэмшил хэлбэр (доогуур зур)

                    4.4.4. Үйлдвэрлэл, үйлчилгээний талбайгаар солих

Байршил: .............................................................................................................................

Давхрын дугаар: ........... Талбайн хэмжээ: ......................................... м.кв

Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга ашиглалтанд орох хугацаа: ...................................

4.4.5.Бусад

.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

4.5. Төсөл хэрэгжих явцад үүсч болох эрсдлийг шийдвэрлэх арга зам:

............................................................................................................................

............................................................................................................................

4.6.Газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардал (газар чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийг буулгах, нүүлгэх)-ыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов.

 

Иргэн/ Хуулийн этгээд: .......................................................................................................................................

........................................................................................................................................

Төсөл хэрэгжүүлэгч: .....................................................................................................

........................................................................................................................................

Газар чөлөөлөх хугацаа:...............................................................................................

 

4.7. Газар, үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдсанаар харилцан тохиролцов.

..............................................................................................................................................

 

Тав. Талуудын эрх, үүрэг

5.1.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг:  

5.1.1. төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулсан төсөл, төлөвлөгөөтэй танилцах, санал өгөх;

5.1.2.гурван талт гэрээний үүргийн биелэлтийг төсөл хэрэгжүүлэгчээс шаардах, шаардлагатай тохиолдолд Хяналтын хороо, шүүхэд гомдол гаргах;

5.1.3.төслийн хэрэгжилтэнд өөрөө болон иргэдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаатай нь танилцах, хяналт тавих;

5.1.4.газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдээр хийлгэх;

5.1.5.хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дагаж мөрдөх;

5.1.6.өөрийн өмчлөл, эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээсэлсэн, ашиглуулсан, бусдаар харуулж хамгаалуулсан тохиолдолд газар чөлөөлөх асуудлыг бүрэн хариуцах;

5.1.7.газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бичиг баримтын зөрчилгүй, газрын төлбөрийн өргүй байх;

5.1.8.газар, үл хөдлөх эд хөрөнгийн тухай холбогдох бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх, мэдээлэх;

5.1.9.гэрээний 2.2.6-д заасан төлөвлөгөөний дагуу газраа чөлөөлөх, нүүн шилжих;

5.1.10.гэрээний хүчинтэй хугацаанд өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг Засаг даргад зөвшөөрөх;

5.1.11.гурван талт гэрээ байгуулахад газар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Засаг даргад эх хувиар нь хүлээлгэн өгөх;

5.1.12.гурван талт гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд төсөлд оролцох эрхээ гэрээний нөхцлийг хэвээр нь хадгалахыг хүлээн зөвшөөрсөн бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд гэрээний талуудад урьдчилан ажлын 15-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх;

5.1.13.төсөлд оролцох эрх шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг иргэн, хуулийн этгээд өөрөө хариуцах;

5.1.14.төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхээсээ татгалзах.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг:

5.2.1.гурван талт гэрээний үүргийн биелэлтийг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс шаардах;

5.2.2.шаардлагатай гэж үзсэн тохиолдолд газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх бүхий этгээдээр сонгож үнэлүүлэх;

5.2.3.гэрээ байгуулсан боловч нүүх, газар чөлөөлөхөөс татгалзсан иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх асуудлыг холбогдох хуулийн дагуу[2] шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах;

5.2.4.төслийг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэх;

5.2.5.төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, түр суурьшуулах, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх;

5.2.6.төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах;

5.2.7.барилга байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, техникийн нөхцөлд нийцүүлэн барьж байгуулан, ашиглалтанд хүлээлгэн өгөх;

5.2.8.үйл ажиллагааны болон санхүүгийн чадавхийн талаар үнэн зөв мэдээлэх;

5.2.9.нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд бүрэн олгох;

5.2.10.иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн төслийн зураг төсөл, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Засаг даргад гаргах;

5.2.11.төслийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг улирал тутам гаргаж, нотлох баримтын хамт гэрээний талуудад танилцуулах үүрэгтэй.

5.3.Засаг даргын эрх, үүрэг:

5.3.1.иргэн, хуулийн этгээд, төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтээр батлагдсан төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж батлан, батлагдсан төлөвлөгөөг ажлын 15 хоногийн дотор гэрээний талуудад мэдэгдэх;

5.3.2.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд баригдах барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг батлах;

5.3.3.барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох;

5.3.4.эрх бүхий байгууллагаас баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм”-ийн дагуу барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах;

5.3.5.хуваарийн дагуу газар чөлөөлөөгүй бусад иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулах;

5.3.6.гэрээний хүчинтэй хугацаанд газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг эх хувиар нь хадгалах;

5.3.7.төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас жил тутам тайлагнах;

5.3.8.төсөл хэрэгжүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах, тухайн байршилд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах ажлыг зохион байгуулах;

5.3.9.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай  дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг шилжүүлэх, шинэчлэн бүртгүүлэх, бүртгэлийг хаах, иргэдийн төлөөллийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

5.3.10.төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, сургалт, сурталчилгаа, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

5.3.11.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих;

5.3.12.төсөл хэрэгжүүлэх талбайд байгаа орон нутгийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, газрыг чөлөөлөх.

 

Зургаа. Хариуцлага

 

  1. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
  2. Төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлж чадахгүй нөхцөл үүссэн тохиолдолд ажлын 5 хоногийн дотор Засаг даргад холбогдох тайлбарын хамт бичгээр мэдэгдэнэ.
  3. Засаг дарга гэрээний 6.2-т заасан нөхцөл байдлыг арилгах арга хэмжээг төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран хэрэгжүүлж, түүнтэй холбогдон гарсан зардлыг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
  4. Гэрээний үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнөөс төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг дуусгавар болгоно.
  5. Гэрээний 6.4-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж, үргэлжлүүлэн гүйцэтгүүлнэ.
  6. Төсөл хэрэгжүүлэх эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын баримтаар нотлогдсон үнийн дүнг ажлын гүйцэтгэлээс хамааруулан хувь тэнцүүлэн тогтоож, баримтжуулна.
  7. Төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн этгээд гэрээний 6.6-д заасан зардлыг гэрээний 2.2-д заасан нөхцөл биелсэний дараа төсөл хэрэгжүүлэх эрх нь дуусгавар болсон этгээдэд нөхөн олгоно.
  8. Иргэн, хуулийн этгээд гэрээнд заасны дагуу газраа чөлөөлөөгүй, чөлөөлөхөөс татгалзсан тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4.3-т заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Долоо. Бусад

 

  1. Гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой гарсан маргааныг талууд харилцан зөвшилцөх зарчмаар шийдвэрлэнэ.
  2. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд бусад талуудад бичгээр мэдэгдэж, гэрээг үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
  3. Талууд харилцан тохиролцож, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ба бичгээр үйлдэж, баталгаажуулан энэ гэрээнд хавсаргана.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД:

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

Хуулийн этгээдийн нэр: ............................................................................................

Албан тушаал: .............................................................................................

Эцэг, эхийн нэр ...................................

 

Нэр:.........................................

Улсын бүртгэлийн  дугаар:......................................................

 

 

Регистрийн дугаар:............................................................

 

 

Албан ёсны хаяг: ........................................................................................

.....................................................................................................................

Мэйл хаяг: ..........................................

 

Утас: .......................................

Вэб сайт: ............................................

 

 

(тамга, тэмдэг)

 

(гарын үсэг)

 

 

ИРГЭН:

          Эцэг, эхийн нэр ...............................             Нэр: .....................................

          Регистрийн дугаар: ............................

          Оршин суугаа хаяг: ...................................................................................

          ..................................................................................................................

          Мэйл хаяг: ....................................................          Утас: ..........................

 

......................................... (гарын үсэг)

 

 

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Хуулийн этгээдийн нэр: ........................................................................................

Албан тушаал: .............................................................................................

Эцэг, эхийн нэр ...................................                    Нэр:.........................................

Улсын бүртгэлийн  дугаар:......................................................              

Регистрийн дугаар:............................................................                   

Албан ёсны хаяг: ........................................................................................

.....................................................................................................................

Мэйл хаяг: ..........................................                    Утас: .......................................

Вэб сайт: ............................................          

(тамга, тэмдэг)                 (гарын үсэг)

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА:

Албан тушаал: .............................................................................................

Эцэг, эхийн нэр ...................................

 

Нэр: .......................................

 

 

 

Регистрийндугаар: …………………… 

 

 

Албан ёсны хаяг: .........................................................................................

.....................................................................................................................

Мэйл хаяг: ..........................................

 

Утас: ...........................................

Вэб сайт: ............................................

 

 

 

(тамга, тэмдэг)

 

 

(гарын үсэг)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



[1]Зөвхөн тухайн иргэн, хуулийн этгээдэд хамаарах төлөвлөгөөний хэсэг

[2]Газрын тухай хуулийн 57.4.3-т заасны дагуу “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”