Хэвлэх DOC Татаж авах

Барилга, хот байгуулалтын сайдын

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн

 125 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ХОТ, СУУРИН ГАЗРЫН АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДЫН ХООРОНД БАЙГУУЛАХ ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР

 

...оны ... сарын ...-ны өдөр

                Дугаар ...

     аймаг, хот, сум, дүүрэг

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг үндэслэн:

 

Нэг талаас             ________________ сум, дүүргийн ________________дугаар баг, хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон___________байрны _____тоотын орон сууц өмчлөгчийг төлөөлж ___________регистрийн дугаартай, ___________(ургийн овог) ___________(эцэг, эхийн нэр) ____________(өөрийн нэр), (цаашид “Сууц өмчлөгч” гэх),

Нөгөө талаас         ________________ сум, дүүргийн____дугаар баг, хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэхээр шалгарсан ______________улсын бүртгэлийн  дугаартай, __________ регистртэй ___________________хуулийн этгээд (цаашид “Төсөл хэрэгжүүлэгч” гэх)-ийг төлөөлж ________________албан тушаалтай ______________(эцэг, эхийн нэр) _______________(өөрийн нэр),

Гуравдагч талаас   _______________аймаг, нийслэлийн Засаг дарга .......................................... (эцэг, эхийн нэр), ..................................... (өөрийн нэр), (цаашид “Засаг дарга” гэх)

нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү гурван талт гэрээ(цаашид “гэрээ” гэх)-г дор дурдсан нөхцлөөр байгуулав.  

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Гэрээний зорилго нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон ______________ сум, дүүргийн __________дугаар баг, хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны _________ дугаар байр (цаашид “орон сууцны барилга” гэх)-ыг буулгаж, 201__оны __дугаар улиралд багтаан орчин үеийн дэвшилтэт технологиор, чанар, стандартын шаардлагад нийцсэн, орон сууцны барилга барьж, сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангах төслийг хэрэгжүүлэхэд талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Орон сууцны барилгын суурийн газар нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7дахь хэсэгт заасны дагуу төрийн мэдэлд буюу аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд байна.

1.3.Засаг даргын эрх олгосноор аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь төслийг удирдлага, зохион байгуулалтаар хангана.

1.4.Талууд харилцан тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.

 

Хоёр. Гэрээний үндсэн нөхцөл

 

2.1.Төсөл хэрэгжүүлэгч, сууц өмчлөгч, Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, шинээр орон сууцны барилга барьж, сууц өмчлөгчийг шинэ орон сууцаар хангана.

2.2.Сууц өмчлөгчид шинэ орон сууц олгохдооашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талбай болох _______м2 талбайн хэмжээгээр (орон сууцны, үйлчилгээний зориулалттай доогуур зурах) шинэ орон сууц олгоно.

2.3.Талууд орон сууцны талбайн хэмжээг ____м2-аар нэмэгдүүлэн үнэ төлбөргүй олгохоор тохиролцов.

2.4.Сууц өмчлөгч нэмж талбай авах хүсэлт гаргасан тохиолдолд 1м2 талбайн үнийг ____________(_____________________________________________) төгрөгөөр тооцон хөнгөлөлт үзүүлнэ.

2.5.Орон сууцны барилгын ______тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаанд сар бүр төлөх  түрээсийн урамшууллыг ______________(_________________________________) төгрөгөөр тооцож олгоно.

2.6.Энэ гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргана. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.

2.6.1.төслийн танилцуулга;

2.6.2.батлагдсан зураг төсөл;

2.6.3.ажил гүйцэтгэх графикчилсан төлөвлөгөө;

2.6.4.төсөл хэрэгжүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.6.5.орон сууцны барилга барихтай холбоотой тусгай зөвшөөрлийн хуулбар;

2.6.6.орон сууц өмчлөх гэрчилгээ (эх хувь);

2.6.7.орон сууцыг хамтран өмчлөгчдийг төлөөлсөн нэг хүний нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, сууц өмчлөгчдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар;

2.6.8.ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны талбайн хэмжээг тогтоосон хэмжилтийн баримт;

2.6.9.ашиглалт хариуцсан байгууллагаас төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт.

 

Гурав. Гэрээний хугацаа

 

3.1.Орон сууцны барилгыг бүрэн чөлөөлснөөс хойш______сарын хугацаанд төслийг хэрэгжүүлж, шинэ орон сууцыг гэрээний дагуу шилжүүлнэ.

3.2.Энэ журмын 3.1-д заасан хугацаанд төсөлхэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан заасан графикчилсан төлөвлөгөөнд тусгаж, түүнд заасан хугацааг мөрдөж ажиллана.

3.3.Талууд энэ гэрээнд заасан аливаа хугацааг тогтоохдоо хуанлийн тооллыг удирдлага болгоно.

3.4.Гэрээ нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэнээр гэрээний хугацаа дуусгавар болно.

3.5.Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон тохиолдолд гэрээний хугацааг сунгах асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

 

Дөрөв. Талуудын эрх, үүрэг

4.1.Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг:

4.1.1.барилга байгууламжийн зураг төслийг  Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8-д заасан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн дагуу боловсруулж, батлуулна.

4.1.2.төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бие даан шийдвэрлэнэ.

4.1.3.шинээр баригдсан орон сууцны барилгаас энэ гэрээгээр тохирсон хэмжээний орон сууцыг эхний ээлжинд сууц өмчлөгчийн өмчлөлд шилжүүлнэ.

4.1.4.энэ гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлнэ.

4.1.5.шинээр баригдсан орон сууцнаас энэ гэрээний дагуу сууц өмчлөгчид шилжүүлснээс бусад орон сууцыг зах зээлийн үнээр бусдад худалдах эрхтэй.

4.1.6.төсөл хэрэгжүүлэх явцад эрсдлээс хамгаалах үүднээс тухайн төслийг даатгалын компанитай гэрээ байгуулан __________(___________________) төгрөгөөр даатгуулна.

4.1.7.сууц өмчлөгч түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг заасан хугацаанд суллаж өгөхгүй, гэрээний нөхцлийг зөрчин суллахаас татгалзсан, зайлсхийсэн бол үүргээ гүйцэтгэхийг шаардаж алданги төлүүлнэ.

4.1.8.шинээр баригдсан орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авсны дараа орон сууцны гэрчилгээг сууц өмчлөгчийн нэр дээр гаргуулна.

4.1.9.шинээр баригдсан орон сууцны баталгаат хугацаанд барилгыг ашиглалтад хүлээн өгснөөс хойш 3 жил байх ба энэ хугацаанд ашиглалтын бус шалтгаанаар гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлана.

4.1.10.төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сууц өмчлөгчид учирсан хохирлыг хариуцна.

4.2.    Сууц өмчлөгчийн эрх, үүрэг:

4.2.1.сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь гэрээ байгуулах үед энэ гэрээг байгуулах бүрэн эрхтэй гэдгээ нотлох үүрэгтэй. Хамтран сууц өмчлөгчдийг бүрэн төлөөлж байгаа гэдгийг орон сууц өмчлөгч, хамтран өмчлөгчдийн гарын үсэг бүхий итгэмжлэлээр баталгаажуулсан байна.

4.2.2.шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх ба энэ гэрээгээр тохирсон ____м2 талбайн хэмжээгээр орон сууц авна.

4.2.3.сууц өмчлөгч нь __м2 талбай нэмж авах тохиолдолд энэ гэрээний 2.4-т заасан үнээр худалдан авах эрхтэй.

4.2.4.орон сууцтай холбоотой бичиг баримтын зөрчлийг гэрээ байгуулахаас өмнө бүрэн арилгасан байна.

4.2.5.харьяалагдах орон сууцны контороос ашиглалтын (ус, дулаан, цахилгаан зэрэг) төлбөр тооцоогүй болох тухай тодорхойлолтыг авсан байна.

4.2.6.сууц өмчлөгч нь түрээсийн урамшууллаа хүлээн авснаас хойш өөрийн орон сууцыг ________хугацаанд суллаж өгөх үүрэг хүлээх ба хэрэв гэрээний нөхцлийг зөрчин суллахаас татгалзсан, зайлсхийсэн бол гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно.

4.2.7.сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь төслийн  хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хийж буй үйл ажиллагааг дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргах, зөвшөөрөл авах үйл ажиллагаанд өөрөөс шалтгаалах дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

4.2.8.ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг бүрэн эрхийг төсөл хэрэгжүүлэгчид өгч, холбоотой мэдээлэл, баримтаар бүрэн хангах үүрэгтэй.

4.2.9.шинээр баригдсан орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авсны дараа орон сууцны гэрчилгээг сууц өмчлөгчийн нэр дээр гаргуулахыг шаардах эрхтэй.

4.2.10.шинээр авсан орон сууцыг Улсын бүртгэлийн газар бүртгүүлэхдээ холбогдон гарах зардлыг хариуцан төлнө.

4.2.11.сууц өмчлөгч, түүний төлөөлөгч нь энэ гэрээнд зааснаас өөр ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж, төслийн ажлыг удаашруулах, бусад сууц өмчлөгчдөөс давуу эрх эдлэхээр төсөл хэрэгжүүлэгчийн бизнесийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдах, худал мэдээлэл санаатайгаар тараах зэрэг үйлдлийг гаргуулахгүй байх, гаргасан тохиолдолд энэ гэрээний 2.3, 2.4-т заасан урамшуулал, хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно.

4.2.12.төслийг хэрэгжүүлэх хугацаа дуусаагүй байхад орон сууц олгох, барилгын ажлын хугацааг түргэтгэхийг шаардах эрхгүй.

4.2.13.төслийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг авах, Засаг даргатай хамтран гэрээний хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй.

4.2.14.сууц өмчлөгч нь энэ гэрээг байгуулж, шинэ орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах хүртэл орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.

4.2.15.төсөл хэрэгжүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахыг төсөл хэрэгжүүлэгчээс шаардах эрхтэй.

4.3. Засаг даргын эрх, үүрэг:

4.3.1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилгын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид  заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

4.3.2.шаардлагатай нөхцөлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны аль ч шатанд харьяа газруудаар дамжуулан оролцож, ажлын явц, холбогдох гэрээ, контракт, бичиг баримтанд шалгалт хийх, баталгаажуулах, зөрчил, дутагдлыг арилгуулах шаардлага тавих, өөрчлүүлэх, хөрөнгө оруулалтыг хянах, эрхтэй.

4.3.3.ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчдөд төслийн шалгаруулалт болон гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг ил тод гаргаж өгөх үүрэгтэй ба сууц өмчлөгчтэй хамтарсан хяналт хэрэгжүүлнэ.

4.3.4.төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

4.3.5.төсөл хэрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон, 3 сарын турш ажил гүйцэтгээгүй тохиолдолд төслийг тухайн этгээдээр гүйцэтгүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

Тав. Талуудын хариуцлага

 

5.1.Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.2.Талуудын аль нэг нь нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний нөхцлийг өөрчлөх, өөр этгээдтэй ижил төрлийн гэрээ байгуулах, гэрээний үүргийг бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргийн биелэлтийг шаардахгүй.

5.3.Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь төсөл хэрэгжүүлэгчийн гэм буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

5.4.Сууц өмчлөгч нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохирсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төсөл хэрэгжүүлэгчид энэ гэрээгээр шилжүүлэн өгөх орон сууцны үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө.

5.5.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол аймаг, нийслэлийн Засаг даргаас эрх олгосон захирамжийг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.

5.6.Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй.

5.7.Сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч нь гэрээнд заасан өөрийн овог, нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр болон хаяг өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа эрх олгогчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ийнхүү мэдэгдээгүйн улмаас учирсан хохирол, үр дагаварыг бүрэн хариуцна.

5.8.Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл (үер, газар хөдлөлт, байгаль, цаг уурын бусад хүчин зүйл, төрийн болон бусад байгууллагын аливаа шийдвэр гэх мэт)-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөнө.

 

Зургаа. Гэрээ цуцлах

6.1.Төсөл хэрэгжүүлэх ажил хэвийн явагдаж байх үед талууд гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй.

6.2.Талуудын удирдлага солигдсон нь энэ гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл болохгүй.

 

Долоо. Хамтран өмчлөлийн талаарх тусгай зохицуулалт

7.1.Орон сууцыг хэд хэдэн этгээд хамтран өмчилж байгаа тохиолдолд нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох ба Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу итгэмжлэл үйлдэж баталгаажуулна.

7.2.Энэ журмын 7.1-д заасан итгэмжлэлийн хугацаа нь талууд гэрээ байгуулж гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар хийгдэнэ.

7.3.Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран сууц өмчлөгчдийг төлөөлж талуудтай гэрээ байгуулах ба гэрээгээр хүлээсэн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

 

Найм. Бусад зүйл

 

8.1.Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

8.2.Энэ гэрээг Монгол хэл дээртаванхувь үйлдэн нотариатаар батлуулж, талууд тус бүр нэг хувийг хадгална. Нэг хувийг  Улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхэд ашиглана.

8.3.Гэрээний зүйлтэй холбоотой үүсэх харилцааг энэ гэрээгээр зохицуулах бөгөөд гэрээний нөхцөл бүрэн хэрэгжиж, талуудын гэрээний үүрэг дуусгавар болсноор талуудын бүх тохиролцоог дуусгавар болсонд тооцно.

8.4.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зөвхөн бичгээр гаргасан саналыг үндэслэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь энэ гэрээний салшгүй хэсэг  болно.

8.5.Талууд энэ гэрээтэй холбоотойгоор үүссэн аливаа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.

8.6.Маргааныг харилцан тохирох аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. 

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ТАЛУУД

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

 

Хуулийн этгээдийн нэр: ............................................................................................

Албан тушаал: .............................................................................................

Эцэг, эхийн нэр ...................................

 

Нэр:.........................................

Улсын бүртгэлийн  дугаар:......................................................

 

 

Регистрийн дугаар:............................................................

 

 

Албан ёсны хаяг: ........................................................................................

.....................................................................................................................

Мэйл хаяг: ..........................................

 

Утас: .......................................

Вэб сайт: ............................................

 

 

(тамга, тэмдэг)

 

(гарын үсэг)

 

 

СУУЦ ӨМЧЛӨГЧ:

 

          Ургийн овог: .....................................

Эцэг, эхийн нэр: ...............................             Нэр: .....................................

          Регистрийн дугаар: ............................

          Оршин суугаа хаяг: ...................................................................................

          ..................................................................................................................

          Мэйл хаяг: ....................................................          Утас: ..........................

 

.........................................

(гарын үсэг)

 

 

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

 

Албан тушаал: .............................................................................................

Эцэг, эхийн нэр ...................................

 

Нэр: .......................................

 

 

 

Регистрийндугаар: …………………… 

 

 

Албан ёсны хаяг: .........................................................................................

.....................................................................................................................

Мэйл хаяг: ..........................................

 

Утас: ...........................................

Вэб сайт: ............................................

 

 

 

(тамга, тэмдэг)

 

 

(гарын үсэг)