A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/133

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Ойгоос мод бэлтгэх журмыг 1 дүгээр, Бэлтгэх модны санал ирүүлэх хүснэгтийн загварыг 2 дугаар, Мод бэлтгэх гэрээний загварыг 3 дугаар, Мод тээвэрлэх хяналтын хуудасны загварыг 4 дүгээр, Ойгоос мод бэлтгэх эхлэл, төгсгөлийн актын загварыг 5 дугаар, Мод бэлтгэх технологийн картын загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын Ойн ангийн дарга нарт тус тус даалгасугай.

3. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Ойн бодлого зохицуулалтын газар/М.Тунгалаг/-т үүрэг болгосугай.

4. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах аргазүйн стандартыг холбогдох шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран боловсруулж батлуулахыг Ойн судалгаа, хөгжлийн төв /Д.Мөнхбат/-д даалгасугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А-127 дугаар тушаал, "Заавар батлах тухай" Ойн газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 88 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 3681 дүгээрт бүртгэв.