A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

"АЛТ-2" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3, 10.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Алт-2" үндэсний хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Алт-2" үндэсний хөтөлбөр"-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөсүгэй.

3. "Алт-2" үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт үүрэг болгож, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ