A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 32

 


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Цэргийн албаны тухай хуулийн 7.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд     Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

3. “Оюутан-цэрэг” сургалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

Батлан хамгаалахын сайд                                              Б.БАТ-ЭРДЭНЭ