A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай /Эрх зүйн үйлчлэх хугацаа дууссан тул бүртгэлээс хасалт хийсэн/
Бүлэг: 1979

/Эрх зүйн үйлчлэх хугацаа дууссан тул бүртгэлээс хасалт хийсэн/

ХҮНС, ХӨДӨӨ, АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-23

2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл тоо, хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2017 онд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам"-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.Гантогтох/-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т үүрэг болгосугай