Хэвлэх DOC Татаж авах
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10-р сарын 377 тоот тушаалын зургаадугаар хавсралт.
 
 
Өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг баталгаажуулж, бүртгэх журам
 
Зохион байгуулах арга хэмжээ Улаанбаатар хотод Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дэргэдэх цусны төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх цусны салбар банканд Сумын эмнэлэгт
1 Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлтийн дараах халдварыг бүртгэх, мэдээлэх Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч нар анх тогтоон бүртгэлд авна Аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлаач, дүн бүртгэгч
Сумын эмнэлгийн
эрхлэгч, дүн бүртгэгч
2
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсний дараа халдвар авсан эсэхийг дараах аргуудаар баталгаажуулна. Үүнд:
 1. Эмнэл зүйн онош
 2. Лабораторийн онош
 3. Тархвар судлалын оношоор
дүйцүүлэн тавина.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч нар оношийн үндэслэл, судалгааны үндсэн дээр дүгнэлт гаргаж, лавлагаа лабораториор баталгаажуулан цус сэлбэлт судлалын үндэсний төвд  эргэж  мэдэгдэнэ.
Аймгийн тархвар судлаач эмчийн шаардлагаар холбогдох  шинжилгээнүүдийг оношзүйн лабораторид хийнэ. Батлагдсан
тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлнэ
Аймгийн нэгдсэн
эмнэлэг, Эрүүл
мэндийн газарт
мэдэгдэж
шийдвэрлүүлнэ
3
Өвчтөн болон холбогдолтой
донорт зохих шинжилгээ хийх
Мэргэжлийн хяналтын алба, лавлагаа лаборатори
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, шаардлагатай
тохиолдолд лавлагаа лабораторийн лавлах шинжилгээгээр баталгаажуулна
Аймгийн нэгдсэн
эмнэлгийн лаборатори
4
Шинжилгээгүй цус, цусан
бүтээгдэхүүн сэлбэсэн тохиолдолд
Мэргэжлийн хяналтын алба, Халдварт өвчин судлалын үндэсний төв Аймгийн мэргэжлийн хяналтын алба, Эрүүл мэндийн газар