A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар А/115,А/176,142

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Зарим цогцос оршуулах журам-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Шүүх эмнэлгийн үйлчилгээний журам -ыг нэгдүгээр, Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г хоёрдугаар, Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээ-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Д.Батжаргал/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 170/271 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

САНГИЙН САЙДБ.ЧОЙЖИЛСҮРЭН

/ХЗДХС,ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаал, УДШүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2020 оны 318 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/