A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 114

 


ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.


2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн тооцоог хянаж, жил бүр улс болон орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосугай.


3. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус зөвлөсүгэй.

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

 


Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                        Ж.МӨНХБАТ