Хэвлэх DOC Татаж авах

Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий

нөхцөл, орлого хуваарилах журам”-ын Хавсралт 1

 

  1. НЭГ. Цахилгаан холбооны сүлжээ хоорондын зааглах цэг
  2. Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэг нь дараах байршлуудад байна:
  3. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн холбох шугамын хуваарилах зогсвор /DDF/
  4. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн оптик хуваарилах зогсвор /ODF/
  5. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн IP сүлжээний төхөөрөмж /Firewall, Switch гэх мэт/

Зураг 1. Цахилгаан холбооны сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэгийн байршил

 

 

 

 

 

 

 

 


 

  1. ХОЁР. цахилгаан холбооны сүлжээнд холбогдох зааглах цэг
  2. Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчийн цахилгаан холбооны сүлжээнд холбогдох зааглах цэг нь дамжуулах орчны төрлөөс дараах байршлуудад байна. Үүнд:
  3. Сүлжээ эзэмшигчийн холбох шугамын хуваарилах зогсвор /DDF/
  4. Сүлжээ эзэмшигчийн оптик хуваарилах зогсвор /ODF/
  5. Сүлжээ эзэмшигчийн IP сүлжээний төхөөрөмж /Firewall, Switch гэх мэт/
  6. Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчийн дамжуулах төхөөрөмж /Дамжуулах төхөөрөмж гэдэгнь Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчийн үндсэн төхөөрөмжийн гаралтын дохиог дамжуулах орчны дохионд, дамжуулах орчны дохиог үндсэн төхөөрөмжийн оролтын дохионд  хувиргах зориулалт бүхий төхөөрөмж байна/

 

Зураг 2. Холбох шугам болон IP холболт ашиглан цахилгаан холбооны

сүлжээнд холбогдох үеийн зааглах цэгийн байршил

/Үндсэн төхөөрөмж нь бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчийн үзүүлж байгаа үйлчилгээний техникийн шийдлээс хамааран сервер, компьютер, телефон аппарат болон бусад техник хэрэгсэл, тэдгээрийн бүрдэл байна/

 

  1. Хэрэглэгчийн шугам ашиглан цахилгаан холбооны сүлжээнд холбогдох үед сүлжээний зааглах цэг нь дараах байршлуудад байна. Үүнд:
  2. Хуваарилах хайрцаг
  3. Хуваарилах шүүгээ
  4. Ерөнхий хуваарилах зогсвор /MDF/

Зураг 3. Хэрэглэгчийн шугам ашиглан цахилгаан холбооны сүлжээнд холбогдох

үеийн зааглах цэгийн байршил

 

 

  1. ГУРАВ. Интернетийн үйлчЛЭГЧИЙН Интернетийн харилцан холболтын төвд холбогдох болон Интернетийн бөөний үйлчЛЭГЧТЭЙ хийх харилцан холболтын зааглах цэг

Интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээнд Интернетийн харилцан холболтын төвд холбогдох зааглах цэг нь дараах байршилд байна. Үүнд:

  1. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн сүлжээний төхөөрөмж /Firewall, Switch, Router/ 
  2. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн дамжуулах төхөөрөмж/Дамжуулах төхөөрөмж гэдэг нь сүлжээний төхөөрөмжийн гаралтын дохиог дамжуулах орчны дохионд хувиргах, дамжуулах орчны дохиог сүлжээний төхөөрөмжийн оролтын дохионд хувиргах зориулалт бүхий төхөөрөмж байна. /Optic transmitter,  Optic receiver гэх мэт/

                               Зураг 4. Интернетийн үйлчилгээ эрхлэгчдийн Интернетийн харилцан холболтын төвийн сүлжээнд холбогдох зааглах цэгийн байршил

  1. Интернетийн үйлчилгээ эрхлэгч, Интернетийн бөөний үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хоорондын харилцан холболтын зааглах цэг нь дараах байршилд байна.
  2. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн сүлжээний төхөөрөмж
  3. Аль нэг үйлчилгээ эрхлэгчийн дамжуулах төхөөрөмж

            Зураг 5. Интернетийн үйлчлэгчийн интернетийн бөөний үйлчлэгчийн   сүлжээнд холбогдох зааглах цэгийн байршил

  1. ДӨРӨВ. Телевизийн үйлчЛЭГЧИЙН Телевизийн олон сувгийн дамжуулахүйлчЛЭГЧИЙН сүлжээнд холбогдох зааглах цэг
  2. Телевизийн үйлчлэгч болон олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн холболтын зааглах цэг нь холболтын төрлөөс хамааран дараах байршилд байна. Үүнд:
  3. Телевизийн үйлчлэгчийн дамжуулах төхөөрөмж/Дамжуулах төхөөрөмж /Transceiver/ нь Телевизийн үйлчлэгчийн сүлжээний гаралтын дохиог дамжуулах орчны дохионд хувиргах зориулалт бүхий төхөөрөмж байна. /Optic transmitter гэх мэт/
  4. Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн хүлээн авах төхөөрөмж/Хүлээн авах төхөөрөмж/Receiver/ ньдамжуулах орчны дохиог Олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн сүлжээний оролтонд шаардлагатай дохионд хувиргах зориулалт бүхий төхөөрөмж байна. /Optic receiver гэх мэт/
  5. Телевизийн олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн хувиргах төхөөрөмж /Хувиргахтөхөөрөмж /Encoder/ ньөгөгдлийн формат хувиргах зориулалт бүхий төхөөрөмж байна.  /SDItoMPEXxгэх мэт/  
  6. Холболтын нэгдсэн цэг

            Зураг 6. ТВ-ийн үйлчлэгчийн Олон сувгийн дамжуулах үйлчлэгчийн сүлжээнд                       холбогдох зааглах цэгийн байршил


 

Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий

нөхцөл, орлого хуваарилах журам”-ын Х2

 

СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ БОЛОН СҮЛЖЭЭ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХОЛБОЛТЫН ГЭРЭЭ

Гэрээнд дараах зүйлүүдийг заавал тусгана. Үүнд:

  1. Гэрээний ерөнхий зүйлд хамаарах заалтууд:
    1. Гэрээ байгуулах хууль, эрх зүйн үндэслэл;
    2. Гэрээ байгуулж буй  талуудын нэр, хаяг, төлөөлж буй албан тушаалтан;
    3. Холболтын болон харилцан холболтын зорилго, төрөл, хамрах хүрээ;
    4. Харилцан холболт болон холболтоор дамжин хийгдэх үйлчилгээнүүдийн нэр, төрөл;
    5. Туршилтаар ажиллуулахаар тохиролцсон бол туршилтын хугацаа;
    6. Талуудын эрх үүрэг;
    7. Гэрээг сунгах, өөрчлөх, цуцлах үндэслэл;
  2. Техникийн нөхцөл шаардлагын талаар:
    1. Ашиглах техник, технологийн тухай, техникийн үзүүлэлтүүд;
    2. Харилцан холболтын багтаамж;
    3. Холбогдсон интерфейсийн үзүүлэлтүүд;
    4. Сүлжээ хоорондын дохиолол;
    5. Сүлжээний синхрончлол;
    6. Өргөтгөх нөхцөл;
    7. Сүлжээний зааглах цэг, түүний байршил, техникийн үзүүлэлтүүд;
    8. Холболтын болон сүлжээ хоорондын харилцан холболтын зураглал;
    9. Дугаарлалт;
  3. Ашиглалт, үйлчилгээний талаар:
    1. Ашиглалт үйлчилгээг хэвийн байлгах талаар харилцан мэдээлэл солилцох албан тушаалтан, хаяг, холбоо барих хэрэгсэл;
    2. Харилцан холболтын өгөгдөл, түүний зохицуулалтын талаар /чиглэлд өөрчлөлт оруулах, тодотгол, тулгалт хийх, хаах гэх мэт/;
    3. Ачаалал хяналт, хэмжилт, судалгаа хийх талаар;
    4. Тойруу холбоо зохион байгуулах эсэх талаар;
    5. Тухайн сүлжээнээс болон тухайн сүлжээн дэх хэрэглэгчдээс учруулж болох нөлөөлөл, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар;
    6. Гэмтэл саатлын үед ажиллах горим /мэдэгдэх, засварлах хугацаа, бүртгэл/
    7. Нөгөө талын сүлжээний ажиллагаанд нөлөөлөхүйц урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, сүлжээний өргөтгөл хийх үед ажиллах горим; /мэдэгдэх, хуваарь, үргэлжлэх хугацаа, бүртгэл/    
    8. Ашиглалтын үед талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага;
    9. Үйлчилгээ эрхлэгч нь дараах нөхцлүүдээс бусад ямар ч тохиолдолд сүлжээ хоорондын харилцан холболтыг салгах болон хязгаарлалт хийхийг хориглоно. Үүнд:
  • Давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон;
  • Гэрээнд оролцогч тал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болон дампуурснаа албан ёсоор зарласан;
  • Гэрээнд оролцогч тал харилцан холболтын төлбөрөө төлөөгүй гэрээнд тохиролцсон боломжит хугацаанаас 3 сараар хэтрүүлсэн;
  • Гэрээгээр тохиролцсон техникийн үзлэг, шалгалт хийсэн ;
  1. Төлбөр тооцооны талаар:
    1. Үйлчилгээ бүрийн нэгж хэмжээг нарийвчлан тусгах;
    2. Төлбөр тооцоо хийх хамрах хүрээ, хугацааны хуваарь;
    3. Төлбөр тооцооны программ, тооцоолуур нь орох, гарах, шаардлагатай бол транзит горимд зөв ажиллаж байгаа эсэх талаар туршилт хийж, баталгаажуулан протокол гаргуулсан байх;
    4. Төлбөр тооцоо нийлэх ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах, хариуцах албан тушаалтан;
    5. Төлбөр тооцооны мэдээллийг солилцох хэлбэр /цаасаар, дискээр, электрон хэлбэрээр гэх мэт/ ;
    6. Төлбөр хийх алхам, өгөгдлүүд, формат;
    7. Нэгж үйлчилгээ бүрийн төлбөр, орлого хуваарилах зарчим;
    8. Төлбөр тооцоо хийх нөхцөл, арга хэрэгсэл / хөнгөлөлт үзүүлэх,  кредитээр хийх, балансжуулах, хугацаа хожимдуулсны алданги тооцох гэх мэт/;
    9. Нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрхэн тайлагнах, тооцоо хийх үүрэг хариуцлага;
  2. Харилцан мэдээлэл солилцох талаар:
    1. Өөр хоорондоо солилцох мэдээллийн төрөл;
    2. Мэдээллийг солилцох  албан тушаалтан;
    3. Мэдээлэл солилцох хэлбэр, арга;
    4. Мэдээллийн нууцлал, үнэн зөв байх талаар батламж гаргах тухай;
  3. Хариуцлага
    1. Гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага;
    2. Давагдашгүй хүчин зүйл
    3. Аль нэг талын буруугаар үйлчилгээ саатахад хүлээх хариуцлага;
    4. Гарсан маргааныг шийдвэрлэх арга замууд;
    5. Гэрээг дахин авч үзэх, дахин тохиролцоход авах арга хэмжээ;
    6. Гэрээнд гарын үсэг зурахаар итгэмжлэгдсэн албан тушаалтны нэр, гарын үсэг;
    7. Гэрээ байгуулсан болон хүчин төгөлдөр болох хугацаа;

 

– о О о –