A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, Засгийн газрын хуралдааны 2016 оны 41 дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Амьтны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиуд шинэчлэн батлагдсан, зарим тушаалын үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан байгаль орчны салбарт мөрдөгдөж байсан хавсралтад заасан Байгаль орчны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ОЮУНХОРОЛ