A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

РАДИО РЕЛЕЙНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага"-ыг тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 9 дүгээр тогтоол, 2014 оны 20 дугаар тогтоол, 2014 оны 30 дугаар тогтоол, 2014 оны 54 дүгээр тогтоол, 2015 оны 18 дугаар тогтоол, 2015 оны 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар 28-ны өдрийн 3783 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

"РАДИО РЕЛЕЙНД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ