Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 217 дугаар тогтоолын хавсралт

ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИД ХОРИГДОЛТОЙ АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЭЛ
ОЛГОХ ЖУРАМ
 
1. Хорих байгууллагын албан хаагчид хоригдолтой ажилласны нэмэгдэл тогтоож олгоход энэ журмыг мөрдөнө.
 
2. Хорих байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагч, Тогтоол гүйцэтгэх газрын мөрдөн хөөх, эрэн сурвалжлах албаны ажилтанд хоригдолтой ажилласны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
¹
Хорих ангийн дэглэмийн төрөл
Хоригдолтой ажилласны нэмэгдлийн хэмжээ (хувиар)
 
Жирийн дэглэмтэй хорих ангид
6
 
Чанга дэглэмтэй хорих ангид
7
 
Нэгдсэн эмнэлэг болон сүрьеэгийн хорих ангид
8
 
Онцгой дэглэмтэй хорих ангид
8
 
Гянданд
9
 
Мөрдөн хөөх, эрэн сурвалжлах
9
.
 
3. Хоригдолтой ажилласны нэмэгдлийг тухайн байгууллагын даргын тушаалаар зөвхөн дээр дурдсан анги, салбарт ажиллаж байх хугацаанд олгоно. Албан хаагч өөр дэглэмтэй хорих ангид шилжин ажиллах тохиолдолд түүнд шилжин очсон хорих ангийн дэглэмийн төрөлд хамаарах нэмэгдлийг бодож олгоно. Ингэхдээ нэмэгдлийн зөрүүг тооцохгүй.
 
                4. Хорих байгууллагын албан хаагч хоригдол оргуулсан, хоригдолтой ажиллах үүргээ биелүүлээгүй зэргээр ажлын хариуцлага алдаж, зөрчил гаргасан тохиолдолд  байгууллагын даргын тушаалаар түүний хоригдолтой ажилласны нэмэгдлийг хасч болно.
                5. Хорих байгууллагын албан хаагчид хоригдолтой ажилласны нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
 
 
-----оОо------