Хэвлэх DOC Татаж авах

Цөмийн энергийн комиссын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны
 өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралт

ЗӨӨВРИЙН ЦӨМИЙН ХЭМЖҮҮР АШИГЛАХАД МӨРДӨХ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ

 

Нэг. Ерөнхий зүйл

                 1.1.Зорилго

                   1.1.1.зөөврийн цөмийн хэмжүүртэй холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах, үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, хүн ам, цацрагтай ажиллагчдыг цацрагийн тунгийн зөвшөөрөгдөх хязгаараас илүүгээр шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

                 1.2.Хамрах хүрээ

               1.2.1.энэхүү дүрмийн шаардлагыг чийг, нягт хэмжих зориулалттай зөөврийн цөмийн хэмжүүр үйлдвэрлэгч, нийлүүлэгч, түүнийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан, албан хаагч заавалмөрдөнө.

Хоёр. Цөмийн хэмжүүрийн үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид тавигдах шаардлага

             2.1.Үйлдвэрлэгчболон нийлүүлэгч нь дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

                 2.1.1.цацрагийн хамгаалалтын хөтөлбөртэй байх;

                 2.1.2.ажилтан, албан хаагчид нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах;

                 2.1.3.цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг жил бүр шалгаж, сайжруулан шинэчилж байх;

                 2.1.4.холбогдох хяналтын байгууллагын зөвшөөрөлтэй байх;

                 2.1.5.цацрагийн дотоод хяналтын ажилтныг томилсон байх.

          2.2.Үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нь цөмийн хэмжүүрийг нийлүүлэхдээ тэдгээрийг хүлээн авагч болон эцсийн хэрэглэгч нь холбогдох хяналтын байгууллагаас цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл авсан тохиолдолд нийлүүлнэ.

          2.3.Үйлдвэрлэгч болон нийлүүлэгч нь хяналтын байгууллагыг дараахь мэдээллээр хангана:

                     2.3.1.цацрагийн үүсгүүрийн нэр төрөл;

                     2.3.2.цацрагийн үүсгүүрийн идэвх, огноо;

                     2.3.3.цацрагийн үүсгүүрийн байрлал;

                     2.3.4.цацрагийн үүсгүүрийн үйлдвэрийн гэрчилгээ;

                     2.3.5.цөмийн хэмжүүрт байрлах цацрагаас хамгаалах гэр, түүний техникийн үзүүлэлт;

                     2.3.6.цацрагийн үүсгүүр нь хамгаалалтын гэрэнд байх үед цөмийн хэмжүүрийн гадаргаас 5см болон 1м зайд цацрагийн тунгийн чадлын хэмжээ;

                     2.3.7.цөмийн хэмжүүрийн ашиглалтын үед түүний эргэн тойрон болон ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжээ;

                   2.4.Нийлүүлэгч цөмийн хэмжүүрийг илгээхээс өмнө дараахь арга хэмжээг авна:

                   2.4.1.хяналтын байгууллагад худалдан авагч буюу хүлээн авагчийн нэр хаягийг мэдээлэх;

                   2.4.2.цөмийн хэмжүүр нь зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах;

                   2.4.3.худалдан авагч буюу хүлээн авагчийг энэхүү дүрмийн 2.3-т заасан мэдээлэл, цөмийн хэмжүүрийг ажиллуулах болон засвар үйлчилгээ хийх заавраар хангах.

Гурав. Зөөврийн цөмийн хэмжүүр хэрэглэгчид тавигдах шаардлага

          3.1.Цөмийн хэмжүүр хэрэглэгч нь дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

        3.1.1.цөмийн хэмжүүрийн ашиглалттай холбоотой үйл ажиллагаанд Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн норм, Цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм, Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм, Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрмийг мөрдөн ажиллах;

           3.1.2.Цөмийн энергийн тухай хуулийн дагуу холбогдох хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг авсан байх;

           3.1.3.цөмийн хэмжүүрийн ашиглалт, хадгалалт, тээвэрлэлтийн зохион байгуулалт, төлөвлөлттэй холбоотой мэдээллээр хуульд заасан хугацаанд хяналтын байгууллагыг хангах;

              3.1.4.цөмийн хэмжүүрийг ашиглахын өмнө болон ашиглалтын явцад жилд 1-ээс доошгүй удаа хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулах;

              3.1.5.цөмийн хэмжүүрийн үүсгүүрийг шарлагын байрлалд ил гаргах удирдлагын систем, түгжээний системийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, бүртгэл хөтлөх;

              3.1.6.цөмийн хэмжүүрийн цацрагийн аюулын анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, тээвэрлэлтийн шошгын бүрэн, тод гаргацтай байгаа эсэхийг шалгах.

                   3.2.Цөмийн хэмжүүр хэрэглэгч нь цөмийн хэмжүүрийн холбогдох бүрэлдэхүүн хэсэг гэмтэж элэгдсэн, зэвэрсэн тохиолдолд дараахь арга хэмжээ авна:

                   3.2.1.холбогдох хяналтын байгууллагад яаралтаймэдэгдэх;

                   3.2.2.эвдэрсэн хэсгийг засах хүртэл цөмийн хэмжүүрийг ашиглахгүй байх;

            3.2.3.цөмийн хэмжүүр хэвийн ажиллаж байгаа эсэхийг зааврын дагуу шалгаж баталгаажуулах.

 

Дөрөв. Зөөврийн цөмийн хэмжүүрийн цацрагийн үүсгүүрт тавигдах шаардлага

                 4.1.Зөөврийн цөмийн хэмжүүрт ашиглагдах цацраг идэвхт материалыг сонгохдоо дараахь шаардлагыг хангана:

                 4.1.1.цацраг идэвхт материалын идэвх, цацрагийн төрөл, энерги, хагасзадралын үе нь хэрэглээний нөхцөлд тохирсонбайх;

                 4.1.2.ашиглалтын хугацаанд дараах хими, физикийн төлөв байдалд тохирсон байх:

                 1) зэврэлт болон дотоод даралт үүсэхээс хамгаалагдсан;

                 2)үүсгүүрийн капсул гэмтсэн үед цацраг идэвхт материалын тархалт болон нэвчилт хамгийн бага байх.

                     4.2.Зөөврийнцөмийн хэмжүүрийн гэр нь дараахь шаардлагыг хангасан байна:

                        4.2.1.цацрагийн үүсгүүр, үүсгүүрийн хамгаалалт, электроникийн эд ангиуднь нэг гэрэнд байрласан цогц хийцтэй байх;

                          4.2.2.ашиглалт, тээвэрлэлт, хадгалалтын хэвийн ажиллагааны үед цацрагийн үүсгүүр, хамгаалалтын гэр нь цөмийн хэмжүүрээс салахааргүй хийцтэй байх;

                        4.2.3.цацрагийн үүсгүүрийг гээгдэх, алдагдахаас сэргийлж, цацрагийн үүсгүүрийг цөмийн хэмжүүр доторх хамгаалалтын гэрэнд хөдөлгөөнгүй бэхэлсэн байх;

                        4.2.4.цацрагийн үүсгүүр, хамгаалалтын гэр нь зэврэлт, тоос шороо,дулаан, чичирхийлэл, чийг зэрэг гадны хүчин зүйлд тэсвэртэй байдлаар хамгаалагдсан байх;

                        4.2.5.цацрагийн үүсгүүрийн хамгаалалтын гэр болон буцаан байрлуулах систем нь гацалт болон гэмтлээс хамгаалагдсан хийцтэй байх;

                        4.2.6.цацрагийн үүсгүүр бүхий капсул нь хамгаалалтын гэрэнд байрлах ба түгжээгээр хамгаалагдах боломжтой, ажлын горимд шилждэг байх;

                        4.2.7.цацрагийн үүсгүүрболон хамгаалалтын гэрний материалын физик химийн төлөв байдал нь цацрагийн шарлагын нөхцөлд тохирсон тэсвэртэй байх;

                 4.3.Зөөврийн цөмийн хэмжүүрийн гадна талд дараах санамж, тэмдгүүдийг байрлуулсан байна:

                        4.3.1.цацрагийн аюулын анхааруулахтэмдэг;

                        4.3.2.цацраг идэвхт изотоп буюу цөмийннэр;

                        4.3.3.цацраг идэвхт изотопын идэвх, хэмжигдсэногноо;

                        4.3.4.цацрагийн үүсгүүр хамгаалалтын гэрэнд байрлах үед гадаргуу дээрх цацрагийн тунгийн чадлын хамгийн ихутга;

                        4.3.5.цөмийн хэмжүүрийг үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгчийн нэр,хаяг;

                        4.3.6.цөмийн хэмжүүр ба цацрагийн үүсгүүрийн хувийндугаар;

                        4.3.7.цөмийн хэмжүүрийг хариуцагчийн нэр, утасны дугаар;

                        4.3.8.хяналтын байгууллагын шаардсан бусадмэдээлэл.

                 4.4.Зөөврийн цөмийн хэмжүүрийн цацраг идэвхт үүсгүүр нь дараах шаардлагыг хангасан байна:

                       4.4.1.битүүметал хийцтэй байх;

                        4.4.2.хялбар танигдах, тэмдэг тэмдэглэгээтэй байх;

                        4.4.3.загвар, үйлдвэрлэгч, тэмдэг тэмдэглэгээ нь олон улсын стандартын шаардлагыг хангасанбайх;

                   4.4.4.цацрагийн үүсгүүрийн дагалдах бичиг баримтууд нь үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч байгууллагын нэр, үүсгүүрийн гэрчилгээ, идэвх, химийн болон физикийн төлөв байдал, серийн дугаар, үйлдвэрлэгдсэн огноо, цацрагийн аюулгүй ажиллагааны заавар, туршилт хэмжилтийн гэрчилгээ зэргийг багтаасан байх.

                 4.5.Цацрагийн үүсгүүр хадгалах байрны түлхүүр ашиглалтын талаар тусгай дэвтэрт бүртгэл хөтөлнө.

                 4.6.Хяналтын байгууллагаар хянуулж, баталгаажуулсан цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг цацрагтай ажиллагчдад судлуулж, мөрдүүлэх арга хэмжээ авах, хэрэгжилтийг тогтмол шалгаж, зөрчлийг арилгуулна.

                 4.7.Цацрагийн үүсгүүр нь хамгаалалтын гэрэнд байрлах үед цацрагийн тунгийн чадал дараах утгаас хэтрэхгүй байна:

                          4.7.1.цөмийн хэмжүүрийн гадаргаас 5 см зайд цацрагийн тунгийн чадал 250мк Зв/цаг;

                          4.7.2.цөмийн хэмжүүрийн гадаргаас 1м зайд цацрагийн тунгийн чадал 10мкЗв/цаг.

Тав. Зөөврийн цөмийн хэмжүүртэй ажиллахад тавигдах шаардлага

                 5.1.Цацрагийн үүсгүүр бүхий зөөврийн цөмийн хэмжүүрийг ашиглан, зам талбай дээр хэмжилт хийх ажилтаннь цөмийн хэмжүүрийг ажиллуулах дадлага эзэмшсэн, цацрагийн хамгаалалт, аюулгүйн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.

                 5.2.Зөөврийн цөмийн хэмжүүрийг хараа хяналтгүй орхих буюу зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийгхориглоно.

                 5.3.Ажлын талбайд зөөврийн цөмийн хэмжүүр ашиглах явцад цацрагтай ажиллагч, түүний туслах ажилтнууд нь хувийн тунгийн дозиметр зүүсэнбайна.

                 5.4.Зөөврийн цөмийн хэмжүүрийг орон нутагт шилжүүлэн ашиглахад холбогдох хяналтын болон бусад эрх бүхий байгууллагуудад мэдэгдэнэ.

                 5.5.Зөөврийн цөмийн хэмжүүрийг зам, талбайд ашиглах тохиолдолд цацрагтай ажиллагч нь аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүйн бүсийг тогтоож, тод өнгийн туузаар тойруулан хил тогтоож, цацрагийн аюулгүйн анхааруулах тэмдэг, санамжийг байрлуулж, тээврийн хэрэгсэлд хэн нэгэн зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

                 5.6.Хил тогтооход ашиглах тууз, анхааруулах санамж тэмдэг зэрэг материалаар хангагдсан байна.

                 5.7.Цөмийн хэмжүүрийг ашиглах үед цацрагтай ажиллагч дараахь бичиг баримтыг авч явна:

                 5.7.1.цацрагийн аюулгүй ажиллагааныдотоод дүрэм, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

                          5.7.2.хяналтын байгууллагаас олгосон “Цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах, тээвэрлэх эрхийн тусгай зөвшөөрөл”-ийнхуулбар;

                          5.7.3.ажиллуулж буй цөмийн хэмжүүрийн цацрагийн үүсгүүрийн үйлдвэрийн гэрчилгээний хуулбар.

                 5.8.Зөөврийн цөмийн хэмжүүрийг ашиглалтын дараа хадгалах байранд буцаан хийхийн өмнө цацрагтай ажиллагч эсвэл цацрагийн дотоод хяналтын ажилтан нь цацрагийн хэмжилт хийж, тэмдэглэл хөтөлнө.

                  5.9.Үйлдвэрлэгчийн зааврын дагуу цөмийн хэмжүүрт бохирдлын тест хийж, цацрагийн бохирдол үүсээгүй гэдгийг баталгаажуулна.

            5.10.Цацрагтай ажиллагч нь зөөврийн цөмийн хэмжүүрийн гэмтэл, цацрагийн осол, зөрчил, шарлагад өртөх, аливаа хэвийн бус нөхцөл байдал үүсэх тохиолдолд байгууллагын цацрагийн хяналтын алба эсвэлцацрагийн дотоод хяналтын ажилтанд болон удирдлагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Зургаа. Зөөврийн цөмийн хэмжүүрийг хадгалах, тээвэрлэхэд тавигдах шаардлага

                   6.1.Зөөврийн цөмийн хэмжүүрийг хадгалахад дараахь шаардлагыг хангасан байна:

                   6.1.1.цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангасан хадгалах байртай байх;

                        6.1.2.зөөврийн цөмийн хэмжүүрийг тэсэрч дэлбэрэх, шатамхай бодис, шахсан болон шингэрүүлсэн хий, идэмхий бодис, химийн бодис гэх мэт бусад аюултай материалтай хамт хадгалахыг хориглох;

                  6.1.3.зөөврийн цөмийн хэмжүүрийг түр хадгалахдаа холбогдох хяналтын байгууллага болон бусад эрх бүхий байгууллагатай холбоо барих мэдээллийг хавсаргаж хадгалах;

                        6.1.4.зөөврийн цөмийн хэмжүүрийг хадгалж буй байрны гадна цацрагийн тунгийн чадал нь 3мкЗв/цаг-аас хэтрэхгүй байх;

                        6.1.5.хадгалах байр нь дараахь шаардлагуудыг хангасан байна:

                 1)“Анхаар цацраг идэвх” гэсэн анхааруулга тэмдэгтэй байх;

                 2)хадгалах байр нь түгжээтэй, харуул хамгаалалттай байх ба цацрагийн үүсгүүр байхгүй үед ч байнга цоожтой байлгах;

                 3)гал унтраах хэрэгсэл болон гал түймрийн дохиоллын системээр тоноглогдсон байх;

                 4)агааржуулалтын системтэй байх;

                 5)хадгалах байрны гадна цацрагийн аюулын анхааруулах шошгыг наах, цацрагийн аюулыг анхааруулах тэмдэгтэй байх бөгөөд “Анхаар! Цацраг идэвх” гэсэн эсвэл үүнтэй нэгэн ижил утгатай санамж байрлуулсанбайх;

               6.1.6.Зөөврийн цөмийн хэмжүүрийг өөр байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн байранд хадгалах бол холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авах ба бичгээр гэрээ байгуулж, үүсгүүр хадгалж буй байршлыг холбогдох байгууллагад мэдэгдэх.

                 6.2.Зөөврийн цөмийн хэмжүүрийг тээвэрлэхэд дараахь шаардлагыг хангана:

            6.2.1.иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь зөөврийн цөмийн хэмжүүрийг тээвэрлэхдээ “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх дүрэм”, “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага /MNS 4598:2011/”, “Аюултай ачаа ангилал. Техникийн ерөнхий шаардлага /MNS 4978:2000/” болон бусад холбогдох дүрэм, журам, стандартад тавигдсан шаардлагыгчандмөрдөх;

               6.2.2.цөмийн хэмжүүрийг тээвэрлэх үед тээвэрлэлтийн шошго, цацрагийн аюулын анхааруулах тэмдэг хэрэглэх ба аюулгүй тээвэрлэх дүрмийг мөрдөнө;

6.2.3.цөмийн хэмжүүрийн тээвэрлэлтийн явцад зохих шошго, тэмдэглэгээ бүхий зориулалтын тээвэрлэх хайрцагт хийж цоожлон битүүмжилж, тээвэрлэх;

            6.2.4.зөөврийн цөмийн хэмжүүрийг тээврийн хэрэгсэлд байрлуулахдаа хүмүүсээс аль болох хол, тунгийн чадалбага байхаар (үүнийг хэмжилт хийж тодорхойлно) бат бөх найдвартай, хөдөлгөөнгүй бэхлэх;

                     6.2.5.тээвэрлэх ажиллагааг эхлэхээс өмнө холбогдох хяналтын байгууллага болон цацрагийн дотоод хяналтын ажилтанд мэдэгдэх;

            6.2.6.цацраг идэвхт ачааг автотээврийн техникийн үзлэгт орж тэнцсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

            6.2.7.цацраг идэвхт ачааг бусад төрлийн аюултай ачаа /тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, шахсан болон шингэрүүлсэн хий, идэмхий бодис гэх мэт/, асгарч болзошгүй шингэн материал болон автотээврийн ослын үед цацраг идэвхт ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлж болох зүйлстэй хамт тээвэрлэхийгхориглох;

                        6.2.8.тээвэрлэлтийн хайрцаг савыг цоожтой байлгах ба зөөврийн цөмийн хэмжүүрийг хариуцаж буй ажилтан уг автомашиныг орхиж явах, түр гарах үед автомашиныг байнга цоожлох;

                        6.2.9.задгай автомашинд тээвэрлэх бол хайрцаг, сав баглаа боодлыг түгжиж сайтар бэхлэх ба зөөврийн цөмийн хэмжүүрийг хариуцаж буй ажилтан нь хамт харгалзан явах;

                          6.2.10.цацраг идэвхт ачааг тээвэрлэх тээврийн хэрэгслийн хойд тал, 2 хажуу талд цацрагийн аюулын анхааруулах тэмдэг тавьж, хөдөлгөөнд оролцож буй бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт харагдахуйцаар байрлуулна. Цацрагийн үүсгүүр тээвэрлээгүй үед цацрагийн анхааруулах тэмдгийг тээврийн хэрэгслээс салган авна.

 

ЦАЦРАГ ИДЭВХ

 

Зураг1. Тээврийн хэрэгсэл болон контейнер, сав баглаа                                                         Зураг2.Тээвэрлэлтийн хайрцаг дээр байрлуулах
                   
боодол дээрбайрлуулах анхааруулах тэмдэг                                                                                                      II зэрэглэлийн шошго
 
 

Тайлбар: Зураг 1-т үзүүлсэн тэмдгийн дээд тал нь шар, доод тал нь цагаан өнгөтэй, цацрагийн тэмдэг нь хар өнгөөр бичигдсэн байна. “Цацраг идэвх” гэсэн үгийн доод талын хэсэгт Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-аас гаргасан Аюултай ачаа тээвэрлэх зөвлөмжид заасан ангиллын дугаарыг бичнэ.

Тайлбар: Зураг 2-т үзүүлсэн Шар II зэрэглэлийн шошгоны дээд тал нь шар, доод тал нь цагаан өнгөтэй дэвсгэр дээр цацрагийн тэмдэг болон бичиглэл нь хар өнгөтэй байх ба зэрэглэлийг улаанаар бичнэ.

                          6.2.11.тээвэрлэх хугацаанд хоноглох тохиолдолд цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах;

                      6.2.12.зөөврийн цөмийн хэмжүүр тээвэрлэж яваа жолооч,цацрагийн үүсгүүрийг харгалзан яваа цацрагтай ажиллагч нар хувийн дозиметр зүүсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэлд өөр зорчигч тээвэрлэхийг хориглох;

                   6.2.13.цацраг идэвхт ачаа тээвэрлэж буй жолооч нь “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, танилцуулах хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулах;

                          6.2.14.цацрагтай ажиллагч болон жолоочийн суудлын орчинд цацрагийн тунгийн чадал 10 мкЗв/цаг-аас хэтрэхгүй байх;

                     6.2.15.цацраг идэвхт ачаа тээвэрлэж буй жолооч, цацрагтай ажиллагч нь тээврийн хэрэгсэл жолоодох бичиг баримтаас гадна цацраг идэвхт үүсгүүр тээвэрлэх зөвшөөрөл, замын маршрут, үүсгүүрийн холбогдох бичиг баримтууд, “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөний хуулбарыг авч явах;

            6.2.16.цацрагийн үүсгүүр тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь гал унтраах хэрэгсэл, ослын дохионы гурвалжин, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэл (ариутгалын спирт, иодын уусмал), бусад туслах материалыг бүрдүүлсэн байх;

                6.2.17.цацраг идэвхт ачаа тээвэрлэж яваа жолооч нь “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-д заасан хурдтай явж, ачааны байдлыг шалган, зөрчил илэрвэл арилгах арга хэмжээ авах;

            6.2.18.цацрагийн үүсгүүр тээвэрлэж буй автомашиныг зам дээр зогсоохыг хориглох бөгөөд зайлшгүй шалтгаанаар зогсох тохиолдолд ослын гэрлэн дохиог асаах, үзэгдэх орчин хязгаарлагдмал тохиолдолд ослын зогсолтын тэмдэг нэмэлтээр тавих;

                 6.2.19.цацрагийн үүсгүүр тээвэрлэж буй тээврийн хэрэгслээр маршрутын бус газар, ажлын шаардлагагүй газраар явахыг хориглох;

                 6.2.20.цацраг идэвхт ачаа буулгасны дараа цацрагийн дотоод хяналтын ажилтан эсвэл зөөврийн цөмийн хэмжүүрийг хариуцаж буй ажилтан нь тээврийн хэрэгсэлд цацрагийн хэмжилт хийж, бүртгэх;

               6.2.21.цацраг идэвхт ачаа бүхий автомашиныг хүн ам ихтэй газарт удаан хугацаагаар зогсохыг хориглох бөгөөд шатахуун түгээгүүрийн газарт дараалал харгалзахгүй үйлчлүүлэх;

                          6.2.22.ашиглахаас бусад үед зөөврийн цөмийн хэмжүүрийнтээвэрлэлтийн хайрцаг, тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг ямагт цоожилжбайх;

                          6.2.23.тээвэрлэх ажиллагааг эхлэхээс 2 хоногийн өмнө тагнуулын байгууллагад мэдэгдэнэ.

            6.3.Зөөврийн цөмийн хэмжүүрийг ашиглалтаас гаргахад дараахь шаардлагыг хангана:

            6.3.1.зөөврийн цөмийн хэмжүүрийг эзэмшигч нь цөмийн хэмжүүр, цацрагийн үүсгүүрийг гээгдүүлэх, үрэгдүүлэх, булшлахыг хатуу хориглох;

            6.3.2. зөөврийн цөмийн хэмжүүрийг ашиглалтаас гаргасны дараа гэрээнд заагдсаны дагуу үйлдвэрлэгчид буцаах эсвэл цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах болон цацраг идэвхт хаягдлын менежментийн байгууламжийн байнгын хадгалалтад шилжүүлэх.

Долоо. Дотоод хяналт, мониторинг

     7.1.Байгууллагын дотоодын цацрагийн хяналтын алба эсхүл цацрагийн хяналтын ажилтан нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу цацрагийн хяналт, мониторингийг гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт, мониторинг хийнэ.

Найм. Зөөврийн цөмийн хэмжүүрт цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ хийхэд тавигдах шаардлага

       8.1.Үйлдвэрлэгчийн зааврын дагуу цөмийн хэмжүүрт зохих цэвэрлэгээ хийнэ.

       8.2.Зөөврийн цөмийн хэмжүүрийг цэвэрлэх ажлыгаюулгүйн зааварчилгаа авсанцацрагтай ажиллагч болон түүний туслах ажилтан хариуцан гүйцэтгэх бөгөөд цэвэрлэгээний явцад хувийн дозиметр зүүж, хувийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмссөн байна.

       8.3.Цэвэрлэгээнд ашиглах толь, цэвэрлэгээний материал, спирт, сойз, зэрэг холбогдох материалыг урьдчилан бэлтгэсэн байвалзохино.

       8.4.Засвар үйлчилгээ хийхдээ зөөврийн цөмийн хэмжүүрээс цацрагийн үүсгүүрийг салгахыг хориглоно.

       8.5.Тээвэрлэлтийн хайрцаг савыг тогтмол шалгаж, хаяг, шошгоны бүрэн бүтэн байдлыг шалгана.

       8.6.Засвар, үйлчилгээг зохих сургалтад хамрагдсан, зөвшөөрөл бүхий ажилтан үйлдвэрлэгчээс гаргасан заавар, зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ.

Ес. Болзошгүй цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөлт,бэлэн байдал

       9.1.Цөмийн хэмжүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан холбогдох хяналтын байгууллага эсвэл цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчаар хянуулан,баталгаажуулна.

       9.2.Цацрагийн болзошгүй ослын хор уршгийг бууруулах, арилгахад шаардагдах цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл, багаж төхөөрөмж, техник хэрэгслийг бэлэнбайлгана.

       9.3.Цацрагийн ослын үед шаардлагатай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, бодис, хэмжилт хийх тоног төхөөрөмж, багаж, урвалж бодис, туслах материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, цөмийн хэмжүүртэй холбоотой ослын үед ашиглахад бэлэн байлгана.

       9.4.Цацрагийн осолгарах нөхцөл байдал үүссэн эсвэл хэвийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчньхолбогдох хяналтын байгууллагад шуурхай мэдэгдэнэ.

       9.5.Цацрагийн болзошгүй осол гарсан үед ослын төлөвлөгөөний дагуу ажиллах бөгөөд цөмийн энергийн комисс, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын газар, тагнуулын болон цагдаагийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэнэ.

 

---оОо--