A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 380

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг."Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Батлагдсан аргачлалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татварын ерөнхий газар /Д.Занданбат/-т үүрэг болгосугай.

Гурав.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар/Н.Нарангэрэл/-д даалгасугай.